Dec 6, 2012

Мөрөөдлийн байшин

Ирээдүйд амьдрах байшингаа яг иймээр төсөөлдөг байлаа. Зурж чадахгүй болохоор дотороо бодоод явдаг байв.
Гэтэл манай дүү яг миний мөрөөдлийн байшинтай адилхан байшинг зурчихсан байх юм. Бяцхаан цэцэрлэгтэй, том саруул цонхтой. Дотороо олон таван нүсэр тавилгагүй, хэрэгцээний хэдхэн шүүгээ савтай. Цонхоор тусан нарны тусгал дээр нь хүүхдүүдтэйгээ зэрэгцэж хэвтээд, өнхөрч тоглоод. Зуны өглөө цэцэрлэгтээ өглөөний цайгаа уугаад, өвөл цасаар цасан хүн хийж тоглоод. Өвөө эмээ болсон хойноо амралтын өдөрөөр ач зээ нараа авчирч тоглуулаад, гарыхаа амттангаар дайлна даа.

4 comments:

Battushig Enkhjargal said...

Гоё юмаа мөрөөдөл тань биелэх болтугай

Battushig Enkhjargal said...

Гоё юмаа. Мөрөөдөл тань биелэг. их гоё зурдаг дүүтэй юмаа.

Nogoohon said...

Нээрэн чиний ажиллаж байгаа төсөлтэй холбоотой нэг мэдээ уншаад. caak.mn дэр байсан санагдана. Яахав илүүдэх биш дээ хүн амьтан юу гэж бодож явдаг юм уншчихгүй юу тээ. Тэр бичсэн хүний бодлоор бол бусад улс орнууд чингис хааны удмын монгол улс гэдэг ойлголтыг тархааж бутаргааж үгүй хийх гээд санаатайгаар янз бүрийн явуулга явуулж байна гэсэн байна лээ. дэлхийгээр тархан суурьшсан монголчууд гэх ойлголт байхгүй л гэж хэлэх гээд байх шиг байгаан. Тэгэж хэлэхдээ танай төслийг бас хавсаргаад авсан байна лээ. Уншаад үзээрэй.

mongolbusgui said...

tm uu NAraa ol unshij uznee, heregtei medeelel ugsund bayarlalaa