Mar 27, 2013

Солонгос оюутнууд

Солонгост ирээд 7 жил болчихож ээ, таньж мэддэг хүмүүс намайг яг Солонгос хүн болчиж ээ л гэдийн, манай Со оюутнууд бол намайг гадаад хүн гэж ерөөсөө боддоггүй ш дээ. Анх ирээд сургуулийн хажууд байр хөлсөлж орсон болохоор сургуулиас ер нь холдож үзээгүй гэхэд болно доо. Солонгос оюутнуудын тэр тусмаа мастер доктор оюутнуудын тухай бичих гэж эртнээс бодоод амжихгүй байлаа.
Хүмүүс Солонгос оюутнууд толгой муутай гэж боддог, үгүй шүү гэж хэлмээр байна. Миний бодолоор Монгол хүн аливаа зүйлийг маш хурдан сурдаг, маш амархан тогтоодог. Нэгэнт тогтоосон, сурсан зүйлээ дахиж давтдаггүй. Тэгвэл Солонгос байнга давтдаг. Тиймдээ ч захын их сургуулийн оюутанаас 10 жилийн өмнө сурсан математикийн томъёог нь асуухад түгдрэлгүй хариулж чаддаг. Солонгос оюутнуудын хувьд өрсөлдөөн ихтэй. Нэг ахлах сургууль дунджаар 1000 оюутантай тэднээс ердөө 100 нь их сургуульд орох боломжтой. 100 оюутны 10 нь Сөүлд байдаг SKY(дээд зэрэгийн чансаатай сургуулиудыг Солонгосчууд ингэж нэрэлдэг) их сургуулиудад орох боломжтой. Ингээд бодоод үзвэл 100-гаан 1% боломжтой гэсэн үг. Тиймээс байнга үзсэнээ давтаж, хичээлээс гадуур нэмэлт давдалт хийхгүй л бол сургуульгүй хоцорноо гэсэн үг. Тиймээс Их сургуульд орохын тулд багаар бодоход 2-3 жил хичээлээ давтаж өндөр үнэлгээ авах, олон нийтийн ажилд идэвхитэй оролцох ёстой.
Оюутнууд нь залуу хүмүүс болсон хойно манай оюутнуудтай л адилхан даа. Хичээл хийдэг, хийдэггүй, дандаа наргидаг гээд янз бүрийн оюутнууд байна.
Солонгосын хичээлийн жил нь хавар, намар гэсэн 2 семестертэй, хичэлийн нэг жилтэй. Их сургуулийн хичээлүүд нь мэргэжилийн болон мэргэжилийн бус гэж хуваагддаг. Шалгалтын үеэр анзаарагдсан нэг сонин зүйл байнаа. 1 Семестрт 2 удаа шалгалт авдаг дундын болон эцэсийн шалгалт. Шалгалт бүр 2 долоо хоног үргэлжилдэг. Энэ 2 долоо хоногт оюутнууд сургуулийн номын сан, бие даан суралцах төв, хичээлийн танхимуудад хонон өнжин хичээлээ давтана. Гэрээсээ алчуур, саван, оо сойз (Солонгос оюутнууд цүнхэндээ байнга оо сойзоо авч явдаг), хөнжил, биед эвтэйхэн биеийн тамирын хувцасаа цүнхэлж ирээд сууна даа. Сургуулийн байр болгонд эрэгтэй эмэгтэй дүш тусдаа байдаг болохоор гэртээ байгаа юм шиг хичээлээ хийнэ шүү дээ. Оюутнууд будаггүй, арзайсан үстэй, биеийн тамириын хувцас, гэрийн тавчиктайгаа холхилдоод сонирхолтой шүү.
Шинэ Семестерийн эхээр манайхаар бол баклаврууд нь Graduate school тэнхим бүр шинэ оюутнуудаа албан ёсоор хүлээж аваад нийтээрээ архидаж танилцана. Кинон дээр гардаг шиг гахайн махаа шарж идээд, сөжүгээ шөнөжин ууна даа. Шинэ хамт олонтойгоо архи ууж өөрийгөө ямар хүн болохоо танилцуулдаг. Хувийн хэрэгт байдаг албан ёсны танилцуулга биш өөрийгөө чухам ямар хүн бэ гэдэгийг танилцуулахыг хэлж байгаа юм уу даа. Ямар ч хүнийг гадаад төрх, биеэ авч яваа байдал, төгссөн сургуулиар нь хэн бэ гэдэгийг мэдэх аргагаүй, хүн архи ууж согтохоороо жинхэнэ дүр төрөхөө гаргадаг гэж Солонгос хүмүүс итгэдэг, үнэний ч ортой байхаа. Манайд ч гэсэн бэр гуйж ирэсэн хүргэнээ мал болтол нь согтоодог заншил байдаг даа.  Архи даахгүй ч гэсэн сайн уудаг хүнд дуртай, мэдээж олны дунд уудаггүй хүмүүс ч байна л даа. Архи уухгүй хамт суугаад, ярилцаад сууж бас болно. Ер нь архи ууж суухдаа албан ажилаа их ярьдаг, их ч ажил амжуулдаг.
Мастер доктор оюутнууд арай өөр. Салба салбараараа онцлогтой, хүмүүнлэгийн ухааны оюутнууд туршилт судалгаа хийдэггүй болохоор үндсэн хичээлдээ суучихаад бие дааж судалгаагаа хийдэг. Байгалын ухааны салбарын оюутнууд зүгээр л сургууль дээр амьдардаг гэхэд хилсдэхгүй. Туршилт хийж байж дипломын ажилаа бичдэг учираас нэгэнт туршилт эхэлчихвэл хувийн амьдарлаа туршилтын төлөвлөгөөндөө захируулж зохицуулна. Хоногийн 24 цагын 16-д нь сургууль дээрээ ажилладаг. Профессорууд жилд 2 удаа Солонгосын шинжлэх ухааны академаас зарладаг сонгон шалгаруултанд төсөлөө бичиж өгнө, шалгарсан багш нар төсөл авч эрдэм шинжилгээний ажилаа хийдэг. Сургуулиас эрдэм шинжилгээний ажил, туршилт судалгаа хий гэж бараг мөнгө өгдөггүй. Тиймээс профессорууд хэр сайн амжилт олохуйц төсөл бичнэ тэр хүн судалгааны ажилаа бичнэ. Авсан төсөл дээрээ мастер, доктор оюутнууд авч удирданг ажиллуулна, төгсгөнө. Мэдээж судалгаа хийж байгаа болохоох эрдэм шинжилгээний өгүүлэлүүд гаргана. Жилдээ 600 сая воны хөрөнгөтэй төсөл хэрэгжүүлдэг профессорууд ч байна. Дунджаар жилд 100-500 саяын хөрөнгө оруулалттай, 3-5 жилийн хугацаатай төсөлтөй прлфессор бол их ажилд хийнэ дээ, хэхэ. Гэхдээ ийм их хэмжээний төсөл авна гэдэг амаргүй, өрсөлдөөн мааш их. Тухайн профессорын өнгөрсөн хугацаанд хийсэн судалгааны ажилын үр дүнг маш их хардаг, хэрэв олон сайн чанарын өгүүлэл хэвлүүлсэн бол мэдээж их хөрөнгөтэй төсөл авна. Тэр хэмжээгээр оюутнууд ч ажил ихтай байна даа.
Төсөл гэхээр мөнгөө хүссэн зоргоор хэрэглэж болно гэж бодож болохгүй, хэхэ. Төсөлийн санхүүжилт шууд сургуулийн дансанд ордог, түүнийг нь сургуулиас хуваарилаж өгдөг, хэрэглэсэн, зарцуулсан бүх зүйлийхээ гапитанзыг цуглуулж сургуулийн санхүүд тушаана. Жилийн эцэсээр төсөлийхөө үр дүнг бичиж танилцуулна, академаас хангалтгүй гэж үзвэл шууд төсөлөө зогсоодог хатуухан зарчимтай. Амалсан хугацаандаа эрдэм шинжилгээний өгүүлэлээ хэвлүүлэхгүй бол бас л төсөл шууд л байхгүй болно.
Олны дотор сайн профессор ч би муу нь ч бий. Нэг оюутныха хийсэн ажилыг булаагаад нөгөөд нь өгөх гэх мэтийн асуудал мэр сэр сонсогдоод л байдын. Манай таньдаг Монгол охины найз охин нь энд хөдөө сургуульд ирсэн чинь царай муутай гэж гоочилсоор байгаад хөөгөөд явуулж байсан тохиолдол ч байлаа. Уг хэл устай, ажилдаа авъяастай охин байсан ч улаан цайм хүнийг гадуурхаад байхаар тэсэлгүй буцсан даа хөөрхий.
Өнөөдөр ингэсхийгээд дуусгая, дараа дэлгэрэнгүй бичнээ. 

5 comments:

MRowan said...

Би бодоходоо солонгост очиж сурдаг монгол оюутнууд дотор яаж орсым гэмээр толгой муутай, хэл усгүй гарууд мэр сэр байдаг гэж боддыншдээ. Харин блог бичдэг солонгост сурдаг оюутнуудыг харахад нилээн гайгүй сурдаг шиг санагдаад байдаг.
Сургалтын чанарын талаар бусад оронд сурахаас юугаара илүү бас дутуу тухай бичлэг бичвэл сонин болов уу

Piglet said...

Нээрээ л манайхан хурдан ойлгоод хийх юмаа гялалзуулаад хурдан мартчихдаг шүү. Япон, Солонгосчууд нухаад л нухаад л улам гүнзгийрүүлээд л. Монголцууд өнгөц ч гэлээ бараг л мэргэжлийнхээ бүх зүйлийн талаар мэднэ, гэхдээ гүнзгийрүүлээд асуухаар таг болдог. Нийгэм нь өөр болохоор тэгдэг байх л даа. Манайд бол олон юм хийж чаддаг хүн хэрэгтэй бол бусад газар эзэмшсэн юмаа хийсэн шиг хийдэг бусад наад захын юм мэдэхгүй байсан ч чаддаг мэддэг ганц зүйлээрээ хаана ч бардамнаад амьдраад л байгаа юм даа.

mongolbusgui said...

End surdag oyuutnuudtai ter bur uulzaldaad bj chaddaggui blhr sain medehgui ymaa. Er n diilenh oyuutnuud tulbur, mungunii asuudaltai bdg blhr arbait hiigd ter bur hicheelde sain anhaarah bolomj oldoggui bhaa. Sain sain surdag, amjilttai yawaa shijignesen zaluus zunduu zunduu. Hichelee toohgui yawj bgaa nuhud ch olon. Az bolohod manai MNG oyuutnuud heliig mash hurdan surdag shdee, Englsihee chaddaggui ymaa gehed Solongos heliig mash sain ezemshdeg. Bi uur gazar surch uzeegui blhr Solomgost surahiin dawuu bol sul taliig sain helj medehgui ymaa, tm blrh ter tuhai bichsengui ee. Gehdee suuld bichihiig bodnoo hehe.

mongolbusgui said...

Yag ih surguulid orson oyuutnuud n hicheel nomondoo er n ih sain, chansaa udnurtei surguulid orson huuhduud bol erunhiiduu hicheeldee meriimtgii bdg. Medeej olnii dotor muu surguuli bii bii hehe.
manaid olon salbarluu urwah chadwartai, gunzgii bish urgun medlegtei hun hereg boldog bh. Heregtei ued urgun medlegee gunzgiiruuleh chadwartai hun heregtei bdg bh.

Unknown said...

Sain bn uu heregtei medeelluud bna tanias solongost suraltsax talaar yum asuux gesiimaa yaj holbogdox uu