Jun 23, 2013

Хэрэг алгаа, он гараад хагас жил өнгөрчихөж ээ

Он гарсаар дипломын туршилтаа тууштай эхэлсэн юмсан.
 

манай багш сургуулийхаа 2 тэнхимд багшилдаг, Байгалын ухаан, нөгөөх нь миний сурдаг Соёлын өвдийн судлах тэнхим. Тийм болохоор 2 эрс өөр чиглэлийн судалгаа нэг лаб-д хийнээ. Багш өөрөө байгалын ухааны хүн боловч түүх соёл, ялангуяа генетик хүнийхээ хувьд Солонгосчуудын гарал үүсэлийн тухай судалгаа хийх сонирхолтой. Солонгосчуудын гарал үүсэлийн тухай төсөл одоо манайх хэрэгжүүлж байгаа. Нөгөөх төсөл нь хавдрын эсийг генетик, EGCG гэдэг ногоон цайнд агуулагдах эм, DNA methylation, ephigenetic чиглэлийн судалгаа хийдэг. Энэ төсөл дээр нь 2 доктор, 3 мастер оюутан ажилланаа.
Солонгосчуудын гарал үүсэлийн төсөл дээр би ганцаараа. Мэдээж хэлний мэдлэгээс болоод бичиг цаасны ажилыг би хийхгүй. гэхдээ туршилтыг ганцаараа бүгдийг нь хийнэ ш дээ. Нэг эртний хүний яснаа ДНК ялгах хэцүү, бохирдчихвий гэсэн мөнхийн айдастай, над шин сарр дарр гэсэн түргэн гартай хүн туршилт хийнэ гэдэг бүр амаргүй ш дээ.
Солонгос хөрс хүчиллэг, чийг ихтэй учир булшнаас гарсан хүний яс тамхины үнс шиг зөөлхөн болчихсон байдаг ДНК бараг хадгалагдаж үлдэхгүй. Митохондрийн ДНК гарвал их юм, багш У-хромосомийн гаплогруп үзнэ гэж зүтгэнээ, туршилт хийж байгаа би боож үхэх шахна, хэдэн 1000 копитой митохондри ДНК гарахгүй шахам байхад, дан копи У гарах уу???
Узбек ясан дээр бас ажилланаа, гэхдээ Узбек дээж нь дандаа шүд, энэ удаа би туршилтан дээр алдсан уу яасан нэг ч PCR болохгүй байгаа, урьд жилүүдэд их сайн гарч байсан ДНК энэ жил ерөөсөө гараагүй, би гайхшаа бараад л сууж байна.

Эцэст нь манай Монголын хэдэн яс маань сайхан шүү дээ, урамтай эхний оролдлогоор бүгд гарнаа, митохондри бол инээж байгаад хийнэ, Амелоген, У хромосом, бүүр Automal STR, Y_STR  хийнэ, бүгд бараг 70% гарна шүү дээ. Манай Монголын хөрс хүчил багатай, чийгшил бараг байхгүй болохоор тэр үү үнэхээр чанар сайтай, ДНК үлгэрийн юм шиг л гардаг юм.

Би дан ганц өөрийхөө дипломын ажилыг хийвэл өдийд дуусчихсан байхгүй юу, нэг юм нь болохгүй бол учирыг нь олох гэж оролдсоон байтал нэг мэдэхнээ нэг сар, 2 сар өнгөрчихсөн байх юмаа.
Ядаж доороо нэг оюутай байсан бол хэдэн типээ савлуулаад, ойр зуур ажилд зараад сууж байхгүй юу. Типээ хүртэл хамаагүй хүнээр савлуулахгүй ш дээ бохирдуулчихана гээд, манай туршилтын өрөө битүү, цонх ч байхгүй, нэг агаар оруулдаг сэнстэй, хүнгүй үедээ UV байнга асаалттай, эртний ясаа орчин үеийн хүний ДНК бохирдчихоно гээд хамааагүй хүн ч орохгүй. Туршилт хийхдээ нинжа шиг хувцастай л сууна шүү дээ хэхэ. Нүдээ ч хамаагүй гаргахгүй, гай болж сормуус унаад Clean bench-руу орчихвол яана хэхэ.

Ганц өөрийхөө юмыг хийх юмсаа, энэ Солонгос, Узбек яснаас дахиад л ДНК ялгаад дахиад бүх туршилтаа шинээр хийдэг байхдаа одоо. гэтэл миний SCI өгүүлэлээ бичиж дуусгах цаг болоод байдаг хмммм
Он дуусахаас өмнө сенсаци болохуйц нэг час хийсэн сайхан өгүүлэл гаргачихаад эндээ тавинаа гэж мөрөөдөөд л суужина.
 
Хажуугаар энэ толгой одоо яасан их юм боддын. Юмаа хийхийн оронд элдвийн юм бодогдоод бөөн стресс явах юмаа, хэт хувийн асуудал болохоор олонд дэлгээд байх хаашаа ч юм бэ дээ.

Jun 13, 2013

Эхнэр байх хэцүү байнаа

Энэ тухай бичих гээд бодоод л яваад байлаа. Зөвхөн миний хувийн шүү
 
Эхнэр болсоноос хойш анзаардаггүй байсан олон зүйлээ анзаарлаа, олон ч зүйлтэй нүүр туллаа. Тэгээд доорх бодол төрлөө л дөө. Эхнэр байх, ээж байна гэдэг үнэхээр амаргүй ажил юмаа. Жам болохоор хүлээн зөвшөөрнө гэхэд бас хэцүү байнаа. Ер нь бол би хувьдаа дахиж хүүхэд гаргах бодолгүй байгаа. Яахав нэлээд хэдэн жилийн дараа охиноо бодоод дахин нэг хүүхэд гаргах л байх даа, одоохогдоо дахиж хүүхэд гаргахгүй гээд шийдчихсэн.
Ээж минь 4 хүүхэд төрүүлж тэднийхээ төлөө бүх насны амьдарлаа зориулсан, 40 гарсан хойноо л ажил хийж эхэлсэн хүн шүү дээ. Айлын эрх охин байсан ээж маань 2 наснб зөрүүтэй 4 хүүхэд, нэг нь хүнд өвчтэй, дээр нь гэрийн бараа хардаггүй нөхөртэй, гадаа гарч эр, гэрч орж эм болсоор залуу насаа үдсэн. Нэг бодолын ээжээрээ бахрахдаг, баярладаг ч гэсэн, адилхан эмэгтэй хүнийхээ хувьд өрөвдмөөр санагддаг.
 
Сүүлийн үед амтай болгон л айл гэрийн өнгө, аз жаргал, өөдтэй өнгөтэй явах эмэгтэй хүнээс хамаарна. Эмэгтэй хүн арчаатай, сэргэлэн, ажилтай байвал нөхөр нь аз жаргалтай байна, өөр хүүхэн ч гэж гүйхгүй гэх аятай зүйлс байнга яригдах болжээ.
Эхнэр хүний цээрлдэх ёс, эхнэр хүний баримтлах зарчим л гэнэ. Сорхогтань хатны ухаан гэнэ, Монгол хатан ухаан л гэнэ. Хүүхнүүд биднээс ар гэрээ авч явахыг, үр хүүхдээ асарч хүмүүжүүлэхийг, мөнгө олохыг гээд яасан их юм шаардана вэээээээ Өө тийм бас дээр нь дандаа гоо сайхандаа анхаарч, сайхан бай гээд байгаа.
 
Монгол хаан ухаан, эр хүний цээрлэх ёс, Чингий хааны хүмүүжилийн сургааль гэж яагаад ярихгүй байнаа, уг нь Монгол ёсонд эр хүний цээрлэх ёс, эрхэмлэх ёс энэ тэр гээд байдаг ш дээ, тэр бүхэнийг яагаад дурьдахгүй байнааааааа???????
 
Нэг үгээр хэлэхэд эмэгтэй хүн нэг хар юм олж аваад үр хүүхэдийг нь гаргаж, өсгөж, орон гэрийн ажилаа хийгээд, мөнгө олоод, дээрээс нь сайхан байх ёстой болчоод байна даа.
 
Саяхан Нүүр номоор нэг эмэгтэй нөхөрөө араар нь тавьж байгааг барьсан бичлэг тарсан даа. Тэрний доор бичсэн сэтгэгдэлүүдийн дийлэнх нь хөөрхий эхнэрийг буруутгасан байна. Гоо сайхандаа анхаарахгүй, арчаагүй байсан болоод нөхөр нь ингэж явсан биз, эр хүн ганц алдаа л биз, уучилчихад яахав дээ, орон гэрийхээ асуудалыг олонд дэлгэлээ, нөхөрийхөө нэр хүндийг унагалаа, бас нэг хэсэг эрчүүд энэ хуцаа залуу байна, хужаа нөхөртэй суучихаад араараа тавиулаа хохино, монгол залуутай суусан бол ингэхгүй ш дээ гэсэн утгатай сэтгэгдэлүүд. Нялх хүүхэдтэй ээж холливудын одод шиг сарын дотор эргээд сайхан болох уу????
Сайхан байхад нь авч сууж хүүхдээ гаргачихаад ядараад царай алдахаар нь арчаагүй гээд эхнэрээ араар нь тавих нь зөв үү таминь ээ!!!!!!
Эсрэгээрээ эхнэр нь нөхөрөө араар нь тавьж байгаад баригдсан бол бүгд нэгэн зэрэг эхнэрийг нь буруутгах байсан байх даа.
 
Нэмээд хэлэхэд гэр бүлийн хүчирхийлэлд эмэгтэйчүүд хүүхнүүд хамгийн ихээр өртөнө.
 
Бас эргэн тойрны хэд хэдэн эрэгтэй хүнээс эмэгтэй хүн эр хүний холч ухааны гүйцдэггүй гэдэг үг сонссон юм байна, яаж толгой нь эргэхээрээ тэгж боддог байнаа.
Эр хүний байр суурь, гэр бүлдээ хүлээх үүрэг хариуцлага хаана байнааааааа?????
Гол шалтгаан нь гэрийн хүмүүжилд байнаа. Ээжүүд маань хөвгүүдээ уламжлалт аргаар хүмүүжүүлээд байх шиг. Саяхан Гоолингоогоос нэг хадам ээжийн бичлэгийг уншлаа. 3 сайхан хүүтэй, том хүүгийхээ эхнэрийг буюу анхны бэрээ л магтаад байнаа. Тэр ээж эр хүний хийморь сүлд доройтно гээд нөхөр, хөвгүүдээрээ огт гэрийн ажил хийлгэдэггүй, бэрийгээ ч тэгэхийг шаарддаг, эр хүний хувьд 00 угаана гэдэг байж боломгүй асуудал маягтай юм бичсэн байсан. Өөрийхөө суусан 00-г яагаад угааж болохгүй гэж, эмэгтэй ч гэсэн бид бас л хүн, хийморь гэж байхгүй гэж үү?????
Тэр ээж хүүгийгээ өрөөнл ортол хүү нь эхнэрийхээ өвдөгийг дэрэлчихсэн, бэр нь нөхөрийхөө толгойтой үсээр тоглож байхыг хараад боож үхэх дөхсөн гэнэ, эр хүний толгойд хамаагүй хүрдэггүй гэнээ. Тэгээд том хүний ажил хийхдээ яах болж байнаа, толгойд нь хүрэхгүй байх уу???? хэхэ
 
Миний бодлоор эхнэр нөхөр гэдэг Монгол гэрийн 2 багана. Монгол гэрийн 2 багана хэзээ ч бүдүүн нарийн, урт богино байдаггүй яг адилхан байдагтай адил эхнэр нөхөрийн гэр бүлд хүлээх эрх үүрэг, хариуцлага яг адилхан байдаг гэж би хувьдаа боддог.
Эхнэр нөхөр 2 би эмэгэтй хүн, би эрэгтэй хүн ингэж ёстой тэгэх, чиний буруу миний зөв гээд аливаа асуудалыг шүүгээд эхэлбэл гэр бүлийн харилцаа эрүүл байж чадахгүй.
 
Саяхан бас иймэрхүү асуудлаас болоод нөхөртэйгээ тар түр гээд авсөөн.
 
Анх нөхөртэйгээ сууж байхад надаас түрүүлж гэр бүл болсон найзууд, таньдаг эгч нар маань бүгд эрчүүд давардын шүү, битгий их давраагаарай гэж бүгд хоорогдоо тохирсон юм шиг захиж байсан нь санаанд ороод тэр үед ортой л хэлж дээ гэж бодож байлаа шүү дээ, хэхэ
 
Өө тийм гэр бүл салалт яасан их байнаа, манай бага дүүгийн ангийн 3 охин гэр бүлээ цуцлуулж байгаа гэж байх юм, 21, 22той хүүхдүүд хэдийдээ хүнтэй суугаад хэдийдээ салаад амждаг байнаа.
 
Ойрдоо олон асуудлууд давхцаад жаахан бухимдалтай яваа болохоор ийм нийтлэл хийчлээ, зөвөөр ойлгоорой уншигчидаа гккк
 
 
 

Jun 11, 2013

Би ч бас эхнэр авмаар л байна ш дээ

Жюди Брэдигийн энэхүү өгүүллэг нь 1971 онд“Ms” нэртэй феминист сэтгүүлд анх нийтлэгдсэнээсээ хойш одоог хүртэл ач холбогдлоо алдаагүй байгаа юм. Өгүүллэгийг унших зуураа та Брэдигийн тодорхойлсон “нөхөр”, “эхнэр”-ийн дүрийг анхааралтай ажиглавал энэ өгүүллэг1970 оноос одоо хүртэл нийгэмд яагаад тэгж хүчтэй нөлөөлснийг ойлгох байх.

Би эхнэр авмаар байна (1971)

Би хүмүүсийн “эхнэр” гэж тодорхойлдог ангилалд багтдаг хүн. Би Эхнэр. Мөн үүгээр ч зогсохгүй би Ээж.

Манай нэг эрэгтэй найз эхнэрээсээ салаад удаагүй бөгөөд амьдралынхаа нэгэн шинэ хуудсыг эхлүүлж байгаа юм. Найз маань нэг хүүтэй, мэдээж салсан эхнэрийнх нь.Тэгээд одоо өөр эхнэр хайж байгаа юм. Нэгэн орой би хувцас индүүдэнгээ найзынхаа талаар бодож байгаад гэнэт л "би ч гэсэн эхнэр авмаар байна" гэсэн хүсэл өөрийн эрхгүй надад төрлөө. Яагаад би эхнэр авмаар байна вэ гэж үү?

Би эдийн засгийн хувьд бие дааж, өөрийгөө хөгжүүлэх, бас надаас хамааралтай хүмүүсийг хэрэгцээтэй үед нь тэтгэж байх үүднээс сургуульдаа буцаж ормоор байна. Намайг сурч байх хугацаанд ажил хийгээд гэр орноо аваад явчихдаг эхнэртэй болмоор байна. Бас намайг сургуульдаа яваад эзгүй байх хойгуур эхнэр маань хүүхдүүдээ асарч халамжлаад байж байвал зүгээр. Бас хүүхдүүдийг эмчид үзүүлэх, шүдний эмчээс цаг авах ажлыг зохицуулчидаг байх хэрэгтэй. Минийхийг ч бас зохицуулах ёстойг хэлэх юун. Мөн миний хүүхдүүдийг зөв зохистой хооллож,тэдний хувцсыг угааж цэвэрхэн байлгах, уранхай цоорхойг нь нөхдөг байх ёстой.Хүүхдүүдийн хичээлийг давтуулж, үе тэнгийхэнтэйгээ нийгмийн зохистой харилцаанд орж чадаж байгаа эсэхэд анхаарал тавьж, мөн хүүхдүүдийг парк, амьтны хүрээлэн рүү авч явдаг сайн хүмүүжүүлэгч, асран хамгаалагч байх эхнэр авмаар байна. Би хичээлээ тасалж болохгүй учраас хүүхдүүд маань өвдөж онцгой халамж анхаарал шаардлагатай болвол эхнэр маань хүүхдүүдээ халамжилж бүгдийг зохицуулдаг байх хэрэгтэй. Ийм тохиолдолд тэр ажлаасаа эвтэйхэн чөлөө авж, ажлаасаа халагдчихгүй байх ёстой. Ажлаа таслаад байвал эхнэрийн маань орлого тэр хэрээр багасана гэсэн үг шүү дээ, гэхдээ яахав би энийг тэвчиж болох байх. Бас эхнэр маань хүүхдүүдээ асрангаа ажил хийж мөнгө олж байх ёстой гэдгийг энд дурьдах нь илүүц биз ээ.

Би миний биеийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч, ойлгодог эхнэртэй баймаар байна.Бас гэр орныг маань сайхан цэвэрлэчихдэг байх хэрэгтэй. Миний хувцасыг цэвэрхэн байлгадаг, угаадаг, индүүддэг, хэрэгтэй үед олоход амар байдлаар бэлдээд тавьчихдаг тийм эхнэртэй баймаар байна. Бас миний эд юмсыг хэрэг гарсан үед олоход амархан газар цэгцэлж тавьдаг байх ёстой. Би сайхан хоол хийдэг эхнэр авмаар байна. Эхнэр маань хоолны цэсээ төлөвлөж, дэлгүүрээс хэрэгцээтэй хүнсээ цуглуулдаг, төрөл бүрийн хоол бэлдэж, надад ялдамханаар үйлчилдэг, бас намайг хичээлээ хийж байх хооронд цэвэрлэгээгээ хийдэг байх ёстой. Намайг өвчин тусаад, түүндээ зовж шаналаад хичээлдээ явж чадахгүй үед маань асарч, халамжилдаг эхнэртэй баймаар байна. Гэр бүлийхэнтэйгээ амралтанд явах ч юмуу, амарч, орчноо солих шаардлага гарсан үед миний хүүхдүүдийг асарч байх хүн байх хэрэгтэй учраас би эхнэр авмаар байна.