Jun 23, 2013

Хэрэг алгаа, он гараад хагас жил өнгөрчихөж ээ

Он гарсаар дипломын туршилтаа тууштай эхэлсэн юмсан.
 

манай багш сургуулийхаа 2 тэнхимд багшилдаг, Байгалын ухаан, нөгөөх нь миний сурдаг Соёлын өвдийн судлах тэнхим. Тийм болохоор 2 эрс өөр чиглэлийн судалгаа нэг лаб-д хийнээ. Багш өөрөө байгалын ухааны хүн боловч түүх соёл, ялангуяа генетик хүнийхээ хувьд Солонгосчуудын гарал үүсэлийн тухай судалгаа хийх сонирхолтой. Солонгосчуудын гарал үүсэлийн тухай төсөл одоо манайх хэрэгжүүлж байгаа. Нөгөөх төсөл нь хавдрын эсийг генетик, EGCG гэдэг ногоон цайнд агуулагдах эм, DNA methylation, ephigenetic чиглэлийн судалгаа хийдэг. Энэ төсөл дээр нь 2 доктор, 3 мастер оюутан ажилланаа.
Солонгосчуудын гарал үүсэлийн төсөл дээр би ганцаараа. Мэдээж хэлний мэдлэгээс болоод бичиг цаасны ажилыг би хийхгүй. гэхдээ туршилтыг ганцаараа бүгдийг нь хийнэ ш дээ. Нэг эртний хүний яснаа ДНК ялгах хэцүү, бохирдчихвий гэсэн мөнхийн айдастай, над шин сарр дарр гэсэн түргэн гартай хүн туршилт хийнэ гэдэг бүр амаргүй ш дээ.
Солонгос хөрс хүчиллэг, чийг ихтэй учир булшнаас гарсан хүний яс тамхины үнс шиг зөөлхөн болчихсон байдаг ДНК бараг хадгалагдаж үлдэхгүй. Митохондрийн ДНК гарвал их юм, багш У-хромосомийн гаплогруп үзнэ гэж зүтгэнээ, туршилт хийж байгаа би боож үхэх шахна, хэдэн 1000 копитой митохондри ДНК гарахгүй шахам байхад, дан копи У гарах уу???
Узбек ясан дээр бас ажилланаа, гэхдээ Узбек дээж нь дандаа шүд, энэ удаа би туршилтан дээр алдсан уу яасан нэг ч PCR болохгүй байгаа, урьд жилүүдэд их сайн гарч байсан ДНК энэ жил ерөөсөө гараагүй, би гайхшаа бараад л сууж байна.

Эцэст нь манай Монголын хэдэн яс маань сайхан шүү дээ, урамтай эхний оролдлогоор бүгд гарнаа, митохондри бол инээж байгаад хийнэ, Амелоген, У хромосом, бүүр Automal STR, Y_STR  хийнэ, бүгд бараг 70% гарна шүү дээ. Манай Монголын хөрс хүчил багатай, чийгшил бараг байхгүй болохоор тэр үү үнэхээр чанар сайтай, ДНК үлгэрийн юм шиг л гардаг юм.

Би дан ганц өөрийхөө дипломын ажилыг хийвэл өдийд дуусчихсан байхгүй юу, нэг юм нь болохгүй бол учирыг нь олох гэж оролдсоон байтал нэг мэдэхнээ нэг сар, 2 сар өнгөрчихсөн байх юмаа.
Ядаж доороо нэг оюутай байсан бол хэдэн типээ савлуулаад, ойр зуур ажилд зараад сууж байхгүй юу. Типээ хүртэл хамаагүй хүнээр савлуулахгүй ш дээ бохирдуулчихана гээд, манай туршилтын өрөө битүү, цонх ч байхгүй, нэг агаар оруулдаг сэнстэй, хүнгүй үедээ UV байнга асаалттай, эртний ясаа орчин үеийн хүний ДНК бохирдчихоно гээд хамааагүй хүн ч орохгүй. Туршилт хийхдээ нинжа шиг хувцастай л сууна шүү дээ хэхэ. Нүдээ ч хамаагүй гаргахгүй, гай болж сормуус унаад Clean bench-руу орчихвол яана хэхэ.

Ганц өөрийхөө юмыг хийх юмсаа, энэ Солонгос, Узбек яснаас дахиад л ДНК ялгаад дахиад бүх туршилтаа шинээр хийдэг байхдаа одоо. гэтэл миний SCI өгүүлэлээ бичиж дуусгах цаг болоод байдаг хмммм
Он дуусахаас өмнө сенсаци болохуйц нэг час хийсэн сайхан өгүүлэл гаргачихаад эндээ тавинаа гэж мөрөөдөөд л суужина.
 
Хажуугаар энэ толгой одоо яасан их юм боддын. Юмаа хийхийн оронд элдвийн юм бодогдоод бөөн стресс явах юмаа, хэт хувийн асуудал болохоор олонд дэлгээд байх хаашаа ч юм бэ дээ.

5 comments:

Piglet said...

За тэр өөрийхөө доор хүнтэй байж гар хөлний үзүүрт зарна гэдэг чинь дэмий юм байна лээ гэдгийг энд нэг хүн яс махандаа шингэтэл ойлгоод харамсах ч хэцүү байдалтай байна. Өөрөө хийснээс илүү санаа зовно, хариуцлага хэд дахин нэмэгдэнэ. Алдаа гарсан ч өмнөөс нь загнуулна гээд л угаасаа ажил ихтэй, стресстэй байхад нэрмээс юм байна лээ. Тиймээс хэд дахин давтсан ч хамаагүй өөрөө гардаад хийсэн нь дээр санагдсан. Амжилт хүсье!

Aamregled said...

хогнуудыг бүгдийг нь хийгээд үзүүлээд өг хөгшөөн

Nogoohon said...

Paper-ээ эртхэн явуулаарай. Peer review хийж байгаа нь энэ гээд өчнөөн сар таг болчдог юм байна лээ шдээ. Манай лабын 2 ч оюутан төгсөж чадахгүй paper-ээ хүлээгээд сууцгааж байна. Хүлээх энэ илүү семестерийн төлбөрөө өөрсдөө даана гэсэн. Тэгээд л бараг уйлах нь холгүй хүмүүс байна энүүгээр. Чи минь эртхэн л явуулаарай.

mongolbusgui said...

H tiimee, SCI paper-ee hurdan yawuulmaar bnaa, hajuugr tusuliin tailan maialn davhtsaad.
Ene sard bagtaad aywuulchii gsn amjihgui boloo, 7 sariin eheer yawuulna daa. Manaih bas data deeree statistic analysis hiideg, ter n duusaaguiee, ug n neg company-d yawuulsan 2 doloo honoloo bdagguiee, Bolohgui bol uuruu nuhahaas.
Bi chini tsever niigmiin uhaani hun, baklavrt genetikiin mendeliin 3 huuli, statistic-n arifmetic dundaj, n geh met engin zuil uzsen hun chini gunzgiireed ireheer zarimdaa bas tolgoi ergeh ymaa.
Allele frequency, recombination error ene ter gd yarihaar nuguu programm-g n bas sain ajilluulj medqu ymaa.
yamar ch bsn 7 sard bagtaaj yawuulnaa.
zarim setguuluud review ih udaa hiideg ym bna lee, jil boldog ch setguul; bdg gsn, manaih ali boloh hurdan review hiideg setguuld yawuulnaa. Esvel manai bainag hevluuldeg setguul bii tuunee yawuulna daa heheh (huurhun zali hereglechih sanaatai)

Unknown said...

эсрдэлтэй мөртлөө яасан сонирхолтой ажил вэ. ийм хэцүү туршилтын үндсэн дээр мундаг дүгнэлтүүдийг гаргаж чаддаг эрдэмтэд мундаг юмаа