Jul 16, 2013

Өөрчлөн шинэчлэлт


Заа хүүхнүүд бид түрийвчний зузаан нимгэнээс үл хамаараад гоё ганган гялалзсан зүйл харахаараа баясдаг хүмүүс дээ. Нөгөө Өлдийхүүгийн мөнгөтэй ч байсан мөнгөгүй ч байсан ядарч унаталаа дэлгүүр хэсэх шиг сайхан зүйл алгаа гэдэг шиг дэлгүүр хэсэх бол миний ганц сайхан хобби, стресс тайлах арга байлаа охиноо гарахаас өмнө.
Бодоод байсан чинь би жирмээ болсоноос хойш их хувцас хунар гоёл чимэглэл аваагүйн байнаа. Хувцаснууд маань нэгд их хуучирч, тоо толгой нь ч цөөрсөн байна.  
Хамгийн гол нь цөөхөн хэдэн хувцас маань хоорондоо зохицдоггүй учираас хэдхэн хувцасаа барьж өмсөөд байдаг байжээ. Саяхан Эднагийн зөвлөгөөг уншаад л мэдлээ. Сургууль гэрийн хооронд холхидог, байнга лаб-д суудаг надад аль болох биед эвтэйхэн, ганган дэгжин бус хувцас өмсөх хэрэгтэй байдаг. миний шүүгээнд лаб-д өмсөх боломжгүй хувцаснууд голдуу байнаа.
Тэгээд энэ блогоос жаал зөвлөгөө зураг үзээд энэ онд багтаж өөрт авах хувцасныхаа жагсаалтыг сая гаргалаа. Авах мөнгөгүй ч гэсэн зугаатай ажил байлаа шүү, нэлээд интернэт дэлгүүр хэсэж нүдээ хужирлав, дэлгүүр хэссэн юм шиг сайхан боллоо ш дээ. 
Эдийн засагийн хувьд ч нарийн төлөвлөгөө гаргаад 12 сар хүртэл сардаа 100$-т багтааж графикийн дагуу хувцаснуудаа авнаа. Одоогоор 3 улиралын гадуур дотуур хувцас, гутал, гоёл чимэглэлтэйгээ нийлээд бүгд нийлээд 800$  болж байна, шуналтай байна уу?????
Ер нь эмэгтэй хүн өөрийгөө гоёж гангалж, дэгжин байа ёстой юм байнаа. 





3 comments:

Aamregled said...

сахйан бичлэг байна .. би бас хар ажилчин царай гаргаад л явжил байна .. болх л биз гэсн байртай .. тэгээд хүнтэй танилцахгүй байж хүнтэй суухгүймаа би гэсэн уурласан лхүн ..
амар ч юмаадаа

edna said...

чи эхнээс нь шинээр авч байгаа блохоор чамд боломж бн. худалдан авалтаа ингэж төлөвлөх юм бол хэрэггүй юм хэзээ ч авахгүй л дээ. goodluck

mongolbusgui said...

undr hund dagaj prchuulga hiij yawj bgd yag haij bsn tsagaan umduu olsii shuu, sanasanaas hyamd uneer awsan, bas gert umsuh zunii sarpan haij bsnaa bas olson. medeej bodoj bsnaas hed dahin hyamd gkk, buun bayar gertee orj irlee hehe