Aug 14, 2013

Би буруугүй

Би буруугүй ээ гээд өөрийгөө эцэс төгсгөлгүй өмөөрдөг хүмүүс байх юмаа. 

Би юу ч буруу хийгээгүй, тэр намайг уруу татсан, чөтгөр намайг хоролчихлоо, Би тэгж бодсон чи ойлгохгүй байна ч гэх шиг. 

Ээ бурхан минь, бодоод бодоод бодын шийр 4 гэдэг шиг ч тийм хүмүүсийг ерөөсөөөөөө ч ойлгодоггүй ээ. Хүн амьдралдаа алдаж эндэхгүй, дандаа зөв бодож, зөв алхам хийж амьдрана гэж юу байхав дээ. Алды ш дээ, мэдээж хэрэг. 

Нас ахиад аливаа юмны наадах цаадахыг арай нухацтайгаар боддог болоод нэг ийм зүйлийг маш сайн ойлгож авлаа. Хүн Амьдралдаа зөв зүйл хийхээс илүүтэйгээр алдаагаа ухаарч, түнийхээ хүлээн зөвшөөрөх хамгийн чухал байдаг юм байна. Өөрийгөө өмөөрдөг хүмүүсээс болоод эргэн тойрны хүмүүс их зовох юмаа, зүгээр зайлуулаад хаячихмаар санагдах юм. 

Сүүлийн үед сэтгэл судлал, хүүхдийн хүмүүжилийн тухай их сонирохдог болсон. Хүүхэдээ яаж хүмүүжүүлэхээс түүний бүх насны амьдрал, эцэг эхийн насны бөгсөн дэхь амьдрал ч шийдэгддэг юм байна. 
Хүүхдийн хүмүүжил хэдэн наснаас эхэлдэг гэж бодож байна?


Хүүхэд төрсөний дараа, 3 наснаас, сургуулвд орсоны дараагаас, үгүй ээ миний бодлоор бас, уншсан хэдэн номоо дагавал хүүхэд төрөхөөс өмнө хүүхдийн хүмүүжил эхэлдэг, Prenatal education маш чухал байдаг юм байна. Би жирэмсэн байхдаа байхдаа, жирмээ болохоос өмнө эхэлсэн л дээд дандаа сайхан юм бодож, сайхан юм харж, Монгол ардыхаа сайхан бүүвэйн дуу, Моцарт байнаг, өдөрийн хэдэн цагаар сонсдог байлаа. Хүүхэд гэдсэнд байх үеээ санадаг гэдэгт би итгэдэг, Яагаад гэхээр ихэнх хүүхэд гэдсэнд байхдаа сонсдог байсан хөгжимөө сонсоод таньдаг, би охиноо уйлахад нь гэдсэнд байхдаа сонсдог байсан хөгжимийг нь тавихаар уйлахаа больчихдог, одоо ч гэсэн хөгжимд маш дуртай. Манай охин гэлтгүй бүх хүүхэд 2 нас хүртэлдээ хөгжимд дуртай байдаг. 
Би юу хэлэх гээд байна гэхээр хүүхэдийг бага гэлтгүй багаас нь хүмүүжихэд нь туслах хэрэгтэй. Манай монголчууд хүүхэд юм чинь учир мэдэхгүй, том болоод ойлгоно, ингэж л байг гэх мэтээр хүүхдээ өмөөрдөг, эсвэл одоо хайртай гэж хэлээд ойлгох биш дээ гэх мэтээр хатуурхдаг нь ч байна. Хүүхдийг бага гэлтгүй 1 ой хүрсэн л бол болох болохгүйн тухай, биеэ хэрхэн зөв авч явах, буруугаа хүлээх, буруу зүйл хийсэн бол түүнийхээ хариуцлагыг нь хүлээлгэж сургах хэрэгтэй. Энэ бүгдээс буруу зүйл хийсэн бол түүнийгээ хүлээн зөвшөөрч, хариуцлагаа хүлээж алдаагаа засдаг болгож сургах юунаас ч илүү чухал бололтой. Миний хийсэн алдаа, буруугаас болж эргэн тойрны хүмүүс маань зовж шаналдаг гэдэгийг ухаарах ёстой. Манайд тийм хүмүүжилийн арга байдаг болов уу гэж эргэлзэх боллоо. Саяхан нүүр номын ээжүүдийн бүлэгт ой гарантай хүү нь их сахилагагүй, хэрхэн хүмүүжүүлбэл зүгээр талаар зөвлөгөө авахаар нийтлэл бичижээ. Зөвлөгөө өгсөн ээжүүдийн ихэнх нь хүүхэд юм чинь томороод гайгүй болно, хүүхэд ойлгохгүй, сахиалагүй байх нь хөөрхөн гэх мэтээр бичсэн байлаа. Гэтэл эсрэгээрээ манай лаб-ын эгчийн 2 ойтой охин дээрх нүүр номын постон дээр гардаг шиг сахилагагүй хүүхэд байсан, бурхан минь хажууд тогтож суух аргагүй тийм хүүхэд. Өнөөдөр хэлд ч гүйцэд ороогүй 2 ойтой хирнээ буруу зүйл хийвэл түнийгээ маш сайн мэддэг, миний буруу, дахиж ингэхгүй ээ гэж уучлал гуйдаг. Юу буруу хийнээ ойлгохгүй бол ээж нь тайлбарлаад өгөхөд өөрөө шийтгэлийн сандал дээрээ өөрөө очоод гараа өргөөд суучихдаг, ээжийгээ бос гэхээс нааш босдоггүй. Нэг згээр хэлэхэд юу буруу хийнээ шийтгэлийн сандал дээр суунгаа боддог гэсэн үг. Энэ үед нь хэн ч түүнтэй ярих, харах ёсгүй тэгээд болоо. Босоод ирэхэд нь томчүүд бүгд хайртайгаа хэлээд, охиноо чанга тэврээд хацар дээр нь үнсээд боллоо. Тэгэхгүй бол хүүхэд ээж аав нь өөрт нь хайргүй учир ингэж шийтгэж байна гэж буруу ойлгодог. Гайхалтай байгаа биз, хүмүүжил гэж энийг л хэлдэг байх. 
Солонгос, Америк, Япон гэх мэт гадаад кино үзэж байхад ерөнхий боловсролын сургуульд сурагч буруу зүйл хийвэл бууруугаа хүлээн зөвшөөрсөн гэх утгатай өгүүлбэр хэдэн хуудас бичиж ирэх даалгавар өгч байгаа тухай гардаг, энэ их зөв арга юмаа. Эхлээд хүүхэд уурлана, өөрийгөө өмөөрөх бодол төрнө, би буруутай гэж бичих тусам би яагаад ингэж бичиж байгаа билээ гэж бодно, бичээд дуусах үедээ өөрийгөө бурууг ойлгоно. 
Би албан тушаалдаа ахихгүй байгаа нь миний буруу биш, минйи чадварыг үнэлэхгүй байгаа удирдлагын буруу
Би архи ууж байгаа нь миний буруу биш, стресс ихтай байхад өөр яахын
Би хоол хийж чаддаггүй нь миний буруу биш, надад хоол хийх авъяас байхгүй 
Би ядуу байгаа нь нийгмийн буруу ерөөсөө бүгд бусдын буруу
Буруугаа бусдад чихэгсэдийг яавал дээр вэ та минь ээ

Би буруутай... буруугаа хүлээхэд тэр нөхөрт яагаад хэцүү байдагийг ээж ааваас нь очичж асуумаар санагдаад байхын

No comments: