Sep 16, 2013

Нэг үхэрийн эвэх доргивол мянган үхэрийн эвэр доргиноо гэж

8 сарын сүүл, 9 сарын эхээр нэг сар амьсгаа дээгүүр өнгөрлөө.
Бичиг цаасны хөөцөлдөх ажил барагддаггүй юм байнаа. 
Дүүгийн бүх бичиг баримтыг бүрдүүлээд хэлний бэлтгэлд нь бүртгүүлэх гэтэл Монгол гэх мэт 21 улсын их сургууль төгссөн гэрчилгээг тухайн улсыхаа гадаад явдалын яаманд Apostille хийлгэ гэнээ. Манайхаас хуурамч дипломоор сургуульд элсэх нь их байдаг, ноднин нэг сургуулийн 10 гаран хүүхэд хуурамч дипломоор сургуульд орсон нь баригдаад шүүх цагдаа болж болоод бүгд буцсан байх.
Энд байгаа манайхан өмнөөс нүүр улаймаар хэрэт орооцолдоно. Хоморгонд нь мөрөөрөө амьдрах гэж зүтгэж байгаа бид мэт нь хохироод хөлд нь чирэгдэнэ. 7 хоног бүрийн мэдээгээр Монголчууд гэмт хэрэгт холбогдсон тухай гарна. Саяхан нэг гэр бүлийн аялалын ВИЗа-аар орж ирээд их Сөүлд их дэлгүүрт хулгай хийж байгаад баригдсэн хэрэг гарсан. Бүүр дэлгүүрийн хяналтын камерын байршил заасан схем зурагтай, хулгайлсан бараагаа дэлгүүрийн хаалгаар гарахад дохиололд баригдхааргүй мөнгөг цаасаар доторлосон зориулалтын цүнхэнд хийчихсэн байгаам. Эхнэр нөхөр 2 7 настай хүүгээ дагуулаад хулгай хийж байгаад баригдсан нь хамгийн эмнэгэнлтэй.
Бас сарын өмнө Сөүлээс холгүй Сувон хотын төв гудамжаар Монгол залуу зөрсөн бүх хүүхнүүдийн биенээс базаж байгаа бичлэг онлайнаар цацагдаж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хохирогч хүүхнүүдийн нэг нь тэр залууг барьж аваад, араас нь бичлэг хийж явсан Солонгос хосууд бичлэгээ нотлох баримт болгож өгсөн байсан. Улаанбаатарын гудамжаар явдаг шигээ санасан байх даа.

За тэгээд Солонгост байгаа гадаад иргэдээс гэмт хэрэгт өртөх тоогоор манайх Хятадын дараа ордог. Энд бараг сая гаран хятад иргэд байгаа. Гэтэл энд 50000 гаран Монгол амьдарч байгаа, харьцуулашгүй тоо байгаа биз дээ. Бас ВИЗА-ны зөрчилөөр ч дээгүүрт ордог учир Black List-нд орсон 21 улсын нэг нь Монгол.

Дүүгийн визаг сунгачихаад өөрийхөө Визаг сунгах гэсэн чинь докторт 5 жил сурсан байна сунгахгүй, нутагтаа очоол төгс гэж immigration-ний ажилтанд хөөгдөв. Өөдөөс 5 жил болохдоо төгсөхгүй юугаа хийж байсан гэж асуулаа, дунд нь охиноо гаргаад хагас жил амарсаныг эс тооцвол тасралтгүй сурсан би чинь гайхсандаа хэлэх үг олдсонгүй. Ер нь эндхийн  immigration ажилчид ааш муутай, харьцааны соёлгүй хүмүүс байдагийн. Материалаа аваад очихоор та нар муусайн буурай орны юмнууд манай орноос яваач гэсэн янзтай харрьцана. Санал годмолын хайрцагт нь уртаа захиа бичээд хийсэн. гэхдээ нийгмийн ухааны салбарт мэр сэр докторт сурч байгаа нэртэй ажил хийгээд явдаг нөхөд байдагыг үгүйсгэхгүй л дээ. тэд чинь хичээлээ сонсчихвол бусад үед нь гэрээр судалгаа шинжилгээгээ хийж болдог, лаб-д байдаг бидний хувьд байдал өөр, туршилтын үр дүн гарахгүй бол 5 байтугай жил болно. 
Өнгөрсөн 7 сарын нэгнээс энд мастер 3 жил, доктор 5 жил виза сунгуулах эрхтэй гэсэн журам гарч. Итгэмжлэгдээгүй сургуульд сурдаг оюутнууд банкандаа 13сая вонтой байж вика сунгуулна, тийм их мөнгөтэй бол Солонгост сурч юугаа хийнээ. 
Сургуулийн хүний нөөцийг албанаас бичиг аваад визны асуудлаа зохицуулсаан. Сургуулийн захиргаанаас бичиг авах гэж бас 7 хоногоо алдсан. Хэрэгтэй гэсэн бичиг цааснуудыг бүрдүүлээд багшаар гарын үсэг зуруулж аваад сургуулийн хүнийг нөөцийн албанд өгсөн чинь нөгөө 2 хуудас бичигийг маань аваад хэлтэсийн дарга сэтэртэй хэдэн нөхөд хуралын өрөөнд ороод бараг цаг шахам хуралдав. Хуралын шийдвэр нь удирдсан багшаас гадна өөр нэг профессорын батлан даалт хэрэгтэй гэнэ. Багш тэрийг нь сонсоод уурандаа хүний нөөцийг албаны хэлтэсийн бүх дарга нарыг цуглуулж байгаад банга аваад, манай багш сургуульдаа хэл амтайгаараа алдартай, захиргааны ажилчид ч андахгүй. Ер н удирдсан багшид нь итгэхгүй юм бол гадаад оюутан авахаа больчих хэрэгэтэй ш дээ. Сургулийн хүний нөөцийн алба цаг гаран хуралдаж гаргасан дүрэм нь нэг цаг бололгүй цуцлагдсан. Өмнө нэг гадаад оюутан багшийгаа амралтаар яюсан хойгуур нь зугтаасан гэнээ бас. Хятад оюутан гэсэн. 

Ер нь хүн хаа явсан газараа нэрээ бодож явмаар юм даа. Бид дэлхийг эзэлж байсан Чингисийн Монголын үр сад, та нар муусайн будааны хүүхдүүд гэж ирээд энд байгаа Монгол залуучууд ууж халахаараа хэдэн Солонгосчуудад агсам тавихыг зөндөө л харлаа.
Солонгосын үйлдвэр, барилга, айл нүүлгэдэг хар ажилын ганцхан Монгол залуус маань авч явж байна шүү дээ, тэд бүгд ажилаа хаячихвал Солонгос үйлдвэрүүд зогсоод, барилгаа барьж, айлаа нүүлгэж чадахгүй гацах юм байхаа. Гэнэн гэх үү, тэнэг гэх үү, онгироо гэх үү ийм тэнэг юм яриад сууж байгаа Монгол залуус зөндөө зөндөө. Зүгээр ууж идэж чадахгүй, дандаа хэрүүл зодоон, хулгай дээрэм хийнэ. Метронд мөнгөө төлөөд суухгүй, туулайчилна, түүнийгээ сэргэлэн зан гэж эндүүрнэ. Ухамсарын доройтол гэж энэ байхдаа. 
Би барагтай бол улстөржөөд хурц хурц пост бичдэггүй, энэ удаад үнэхээр уух хүрээд тэссэнгүй. манайхан ямаан омогоо бардам зан гэж андуураад байна даа. 

Их британид багийн ганц найз маань байдаг юм, сонсохнээ тэнд байдаг Монголчууд бас балаг тариад яваа сурагтай. Тэндхийн иргэншил авсан Монгол хүмүүс банкнаас их хэмжээний зээл аваад Монгол яваад олдохоо байсан, Их Британи дахь Монголын элчинтэй тэндхийн цагдаагийн газар хамтарч хайж байгаа. Монголчуудын Виза өгөх нь бас л чангараад байгаа гэсэн. 

Нэг үхэрийн эвэх доргивол мянган үхэрийн эвэр доргиноо гэж

Ээж маань бусдад гай болохгүй амьдарна гэдэг том гавъяа шүү хүүхдүүд минь гэж дандаа захидагийн гай болохгүй амьдрах юмсан даа

8 comments:

bentelbell said...

харин тиймээ хүнд гай болохгүй амьдарч сураасай. ээж аавыгаа ах эгчийгээ загнаал, за загнахгүй тэднийгээ хайрладаг юмаа гэхэд бусад хүмүүс рүү ямаан омгоо чулуудаал... ойлгохгүй юмөө заримдаа энэ хүмүүсийг

Anonymous said...

He he Mongolchuud arai nomhonduu soyltoi gazar ochihooroo iim aihtar zerlegshideg yum bii. Harin manaihan gadnii aihtar undserheg uzeltei ulst ochihooroo yostoi bor tulugnuud bolj huvirchdag. Mongolchuud uuriinhunduu arslan bars gadnii omgorhoguudiin derged bor tulug uuniigee l zasmaar yum.

erhtsas said...

Еээ, гэр бүлээрээ хулгай хийж явдаг үнэн арилсан дотортой хүмүүс юм аа. Нэгэнт л ичих айхаа мэдэхгүй болсон тийм хүмүүсийн тухай мэдээллийг ГЯЯ-ыхан нийтэд зураг хөрөгтэй нь зарладаг болмоор юм. Бусдад сургамжтай бас сэрэмжтэй.

Хаа явсан газараа балаг тарьж явдаг ичих айхаа мэдэхээ байсан хүмүүс бусдад аа болоод улс эх орон доо төвөг дараа л болж явах юм, үнэхээр харамсалтай шүү :(

Өөрийн нутагт эцгийн нэрийг, хүний газар улсын нэрийг бодож явмаарсан.

Anonymous said...

Хахаха, тэр хар ажлыг нь монголчууд л нугалдаг, монголчууд л байхгүй бол бараг сүйрнэ ухааны яриа нь аймаар танил санагдчихлаа. Манай ажлын хэдэн хар ажилчид бас ингэж ярьдын, тэр хэд байхгүй бол манай компани дампуурах юм байх өө. Бүр уншсан чинь инээд ч хүрэх шиг, эгдүү ч хүрэх шиг, мөн дөө манай хэдэн мангар монголчууд. Дэндүү онгироо, дэндүү сагсуу, тэгсэн мөртлөө яг чаддаг мэддэг юм юу ч байхгүй, бусдыгаа баасдаад явдаг, арай дэндүү шүү нээрээ.

Piglet said...

Монгол хүн хилээр нь орох үед Солонгосчууд үнэн аймаар шалгадаг. 5 жилийн өмнө Солонгос найзтайгаа хамт би гэр бүлтэйгээ амрахаар очих үед хилээр нь орох гэсэн чинь ичмээр ч юм шиг, ороод үлдчихгүй юм байгаа биз дээ энэ тэр гээд, би ч юмыг яаж мэдэх вэ гээд найздаа урьдчилаад хэлчихсэн болохоор манай найз ойлгосон л доо. Найз мэдээж улсынхаа хилээр өөрийн иргэд арай хурдан нэвтэрдэг хэсгээр орчихоод хүлээж байсан. Тэгж тэгж харваас та 3 энд үлдэх улс биш байна, заавал ингэж шалгах ёстой байдгийг ойлгоорой гээд оруулж байсан. Гэхдээ зүгээр ч амарчихаж болохгүй, заавал тэгж шалгуулж байх хэрэг байгаа ч юм уу гэж бодоод лав л сайхан санагдаагүй. Энэ мэдээж амин хувиа хичээсэн манайхны л үлдээсэн, бусдадаа төвөг, гай болдгийн илрэл л дээ.

Aamregled said...

aimriin aimriin

mongolbusgui said...

End bgaa manaihan hetsuu shdee, Busad gazar bdg humuus yamar bdagiig medehgui ym. Yamaan omogoo bardam zan gej enduureed yawna. Haana Mongolchuud bna tend arhidalt, zodoon nudeen baina daa. Zun dalain ereg orosn 2 mongol 24 tsagiin delguuriin umnu uuchihsan suuj bna, 20-d hooson beernii laaz hajuudaa urhcihsun. Duu n changarchihsn, tednees uur zugaalah gej ireed tegj mal boltoloo uusan humuus algaa. Busad n baig gehed uudagiig n oilgohgui ym daa.

Julia said...

хммм. Харин тийм байгаан шүү. Энд тэнд явахдаа нэрээ хичээж л яваасай даа монголчууд. Ялангуяа манайхны хэлдгээр хар ажил хийдэг хүн ихтэй газар иймэрхүү асуудал их гараад байх шиг байнаа. Голцуу оюутнууд ихтэй газар бол асуудал харьцангуй гайгүй шүү.