Nov 29, 2013

Анти-целлюлит

1. Давс, элсэн чихрээ багасгая
Гаднаас нь хичнээн сайн тос түрхээд, дотроос нь арга хэмжээ авахгүй бол нэмэргүй. Давс, элсэн чихэр хоёулаа целюлитийг улам үзэмжгүй болгож орхидог. Чихэр өөхөн давхаргыг нэмэгдүүлдэг учраас асуудлыг чинь улам томруулж, харин давс шингэнийг тогтоон барьдаг чанараараа целюлитийг чинь “өөхшүүлнэ”! Тиймээс өдөр тутмын давс, чихрийн хэрэглээндээ хязгаарлалт тавьж гоо сайхныхаа төлөө тэвчээртэй хандаарай.
2. Өнхрүүлэг
Асуудалтай хэсэгтээ 20 минутын турш долоо хоногт хэд хэдэн удаа өнхрүүлнэ. Яг гурил элдэж байгаа юм шиг тухайн хэсгийн арьсан дээрээ иллэг хийх маягаар өнхрүүлээрэй.
3. Кофетой скраб
Кофег оливийн тостой хольж бэлтгээд язарсан хэсэг дээрээ иллэг хийнэ. Энэ энгийн арга жүржийн хальс шиг арьсыг чинь зөөллөж, овон товныг багасгаж харагдуулах ид шидтэй.
4. Хуурай сойз
Хуурай сойз нь арьсыг зөөлрүүлж толийлгохоос гадна целлютиттэй маш сайн тэмцэгч. Наргил модны самрын тос дэлгүүрээс худалдан аваад асуудалтай хэсгээ зүлгэ. Дараа нь хуурай сойзороо түрхсэн газраа 20 минут зөөлөн үрээрэй.
5. Арц болон оливийн тос
Энэ нь дээрхтэй адил үйлчилгээ, үр дүнтэй арга. Арц болон оливийн тосны 50, 50 хувийн нэгдэлтэй зуурмаг бэлтгээд целлюлиттэй хэсэгтээ түрхэнэ. Ингэснээр арьс гуужиж, шинэ арьс нөхөн төлжих боломжийг бүрдүүлнэ. Хэдэн долоо хоногийн дараа үр дүнг нь мэдрээд гайхах байх даа.
6. Маалингийн үр
Тэр бол целлютитийн эсрэг хамгийн сайн "зогсогч" хүнс юм. Маалингын үр нь коллаген үйлдвэржилтийг дэмжиж арьсыг "хүчирхэг" болгосноор, целлюлитийг багасгадаг. Өдөрт хоёр халбага маалингын үрийг дангаар нь юм уу тарагтай хольж идэж байгаарай.
7. Гоо сайхан золиос шаарддаг
Нэг ширхэг нимбэгний шүүсийг чимх нунтаг улаан чинжүү болон аяга стакан устай хольж миксэрд. Энэ гашуун шингэнийг тэвчээр заан өдөрт гурван удаа уугаарай. Хэдэн долоо хоногийн дараа целлюлит чинь "хайлж" эхэлснийг харах болно.
8. Алимны дарсны цуу
Алимны дарсан цуу (apple cider vinegar) асуудалтай хэсэг дээрээ түрхэж эсвэл аяга усанд хоёр халбагыг хийж хутгаад тухайн хэсэгтээ иллэг хийж болно.
9. Липо массажинд ор
Дээрх аргуудыг хэрэглэхийнхээ хажуугаар 2-3 удаа липо буюу өөх соролттой массажинд ороорой. Хэсэгчлэн тураах үйлчилгээ үзүүлдэг ихэнх салонуудад ийм массажны аппарат байдаг. Үр дүнг нь хурдан харахыг хүсч байгаа бүсгүйчүүдэд л яг тохирох арга юм шүү.

2 comments:

Piglet said...

Хэрэгтэй зөвлөгөөнүүд өгсөнд баярлалаа! Яг энэ нийтлэл чинь гарчиг болоод эхлэл хэсэг нь арай арвижаад мэдээ мн дээр гарчихаж.
http://www.medee.mn/main.php?eid=40826

Anonymous said...

Сайн байнауу? Би өөрөө саван хийж үзэх гэсэн юм таны хийдэг савангийн найрлаганд юу юу ордог юм бэ? хэлж өгч болох уу?