Apr 27, 2014

яаж турах вэ болон хүүхнүүддээ зориулсан бяцхан зөвлөгөөнүүд

Би хүн харахад туранхай мэт боловч тарган гэж хэлж байсан даа. 

Би стресстэх тусам таргалдаг болчихсон, стресстэхээр тархинаас зохицуулагддаг дааварын хэвийн үйл ажиллагаа алдагдаад үс унаад, таргалаад, сар бүр ирдэг найз маань хэзээ хүссэн үедээ ирж зовооноо. Мөн би ямар ч булчингүй, жинхэнээсээ огт булчингүй, шинжилгээ өгөхөөр сульдаатай гэж гардаг. Удаан хэвтэрт байсан хүн булчингийн жин багасаад хөл дээрээ ч тогтож чадахгүй болдогтой төстэй. Өнгөрсөн хагас сайнд айлын нохой 2 цаг салхилуулж алхсан чинь хөл өвчин орчихсон ...


Тиймээс над хүн хэрхэн зөв турж эрүүл болох вэ гээд ойр зуур эрэл хайгуул хийлээ. Тарган хүмүүс, ялангуяа над шиг дотор өөр, целлвлит ихтэй хүмүүс турах ганц арга бол дасгал, хоолний зөв дэглэмХооллолтын хувьд өөрийгөө боломжийн гэж бодоод байгаа ш дээ. Өдөрт 5-10 аяга кофе уудаг, заримдаа өлссөндөө унтахаас өмнө идчихээд байдагаас бусдаар бодвол бусдаар болж бүтэхгүй юм идэж уудаггүй. 
Дотор өөхнөөсөө салмаар байвал жимс ногоо сайн идээд, өдөрт 1,5-2л ус уух. Оройдоо унтахаас 5 цагийн өмнө хоол идэх. Сүүлийн 1 сарын хугацаанд өдөрт 2л ус байнга ууж байгаа. Ус их онцгүй амттай санагдаад их ууж чаддаггүй байсан ч өвчинд баригдаж охиндоо гай бололгүй, эрүүл саруул хажууд нь олон жил байхын төлөө гээд ууж байгаа. Ука Төмөр -ийн бичлэгт аливаа зүйлийг хэвшил болгохын тулд яг 30 хоног тасралтгүй хий гэсэн зөвлөгөөний дагуу хийгээд байсан үнэхээр 30 хоноход ус уух хэвшилтэй болж чадсан. Одоо ус уухгүйгээр байж чадахаа байсан бас савалгаатй уснуудын амтыг ялгаж чаддаг болсон гээд боддоо. Мөн унтахаасөө өмнө идэхээ больсон шүү. Аан бас шөлтэй хоол их идэхээ больсон, хоолны давсаа эрс багасгасан. Шөлтэй хоол давс ихтэй байдаг болохоор турахыг хүсэж байгаа хүмүүс шөлтэй хоолноос татгалзах эсвэл давс багатай шөл уух зүгээр шүү. 

Apr 25, 2014

Галзуурах шахав ш дээ

Би их түргэн ааштай, холерик хүн. Хавар болоод хувийн хувьсгалын ажил нэг л өөдлөхгүй уур хүрээд, стресстэй байгаа, тэрнээс болоод уу толгойтой үс атга атгаараа унаад  л байна. Тайвшрахаар эргээд ургах байхаа. 
Энэ надтай их адилхан зураг байнаа хэхэ
яг ийм шил зүүдэг, саяхан яг ийм улбар шараар үсээ будсаан хаха
Туршилтын үр дүн гарахгүй, давтан хийсэн нь хариу нь зөрөөд. Багш чи туршилтаа буруу хийж алдсан байна, чиний буруу наад үр дүнгээ шууд хая гэнгүүт галзуурахад ганц хуруу дутуу байсан би чинь дэлбэрээд. Багшийн өөдөөс та мэдэхгүй байж юу гээд олон юм яриад байгаан гээд хэлчихсэн. Бүтэн жил хийсэн ажилыг минь хая гэхээр уур хүрнэ биз дээ. Энэ ажилыг хийхийн тулд би ямар их юмаа золиосолж байгааг мэдсээр байж тэгж хэлэхээр нь ямар их гомдовоо. 
үнэндээ бол ингээд л байж байна даа

7 хоног дүрэлзэж яваад сая л нэг тайвширлаа ш дээ. 

Энэ он дуусахад бүх юм сайхан болноо. 

Сониноос би 2 долоо хоногийн өмнө 30 нас хүрээд ээ. 30 хүрлээ гээд нэг их сэтгэл санаа хямарч барихгүй л байна, харин ч нас явж байгаад баярлаад байгаа ш дээ. Цаг хугацаа явах тусад урд минь тээглээд байгаа олон асуудлууд нэг тийг шийдэгдэнэ гэж итгэж байна. 

Одоогоос 10 жилийн дараах өөртөө захиа бичнээ. 10 жилийн дараа 2 давхар ганган байшинтай, гадаанаа гоё машин сойчихсон, хүмүүстэй тианилцахдаа доктор, их сургуулийн профессор, судалгааны багийн дарга гэсэн албан тушаалтай нэрийн хуудас өгөөд сууж байх болтугай гэж. Зарим нэг хувийн шинжтай мөрөөдлөө өөртөө үлдээчий. 


Apr 11, 2014

Заа охидуудаа том мөөмтэй болоорой





заа охидуудаа энэ дасгалыг хийгээд том чанга мөөмтэй болоорой.

Охиноо жил хөхүүлээд мөөм байхгүй, гомдмоор жижигхэн болчихсон. Энэ мөөм томруулахгүй ч чангалж өгдийн гэсэн шүү хэхэ. Бас үнэн эсэхийг мэдэгүй гүзээлзгэнэ мөөм томруулдын гэсэн хэхэ. Эстроген их ялгаруулдын байхаа

Заа охидуудаа том мөөмтэй болоорой





заа охидуудаа энэ дасгалыг хийгээд том чанга мөөмтэй болоорой.

Охиноо жил хөхүүлээд мөөм байхгүй, гомдмоор жижигхэн болчихсон. Энэ мөөм томруулахгүй ч чангалж өгдийн гэсэн шүү хэхэ. Бас үнэн эсэхийг мэдэгүй гүзээлзгэнэ мөөм томруулдын гэсэн хэхэ. Эстроген их ялгаруулдын байхаа

Apr 1, 2014

Хойд Солонгосын бодит үнэн

Өмнөд Солонгост хойд Солонгосоос оргож ирсэн иргэд нэлээдгүй байдаг. тэднийг ӨС-ийн засгийн газараас тусгай халамжинд авч, оршин суух байр сууцаар бүрэн хангаж шинэ амьдралд дасан зохицоход туслах бүх арга хэмжээг авдаг.

Эндхийн ТВ-үүдээр ХС-оос оргож ирсэн иргэдийг оролцдог нэвтрүүлэгээд нэлээд бий. Би бараг бүгдийг нь тасралтгүй үзнээ. Үнэхээр байж болно гэж үү гэмээр аймшигтай зүйлс ярихыг нь сонсохоор одоо надад тулгараад байгаа асуудлууд бол хамарын ханиад юмдаа гэсэн болод төрдөг.

Жагсаагаад бичье дээ
- ХС-т тахир дутуу, оюун ухааны хомсдолтой өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй иргэн байхагүй. Төрөөс согогтой төрсөн хүүхдийг шууд устга гэсэн тогтоолтой. Эцэг эх нь үүнийг хүлээн зөвшөөрдөг. Орчин үеийн анагаах ухаанд хэдхэн минутын мэс ажилбараар эмчлэх боломжтой, тагнайн цооролт гэх мэт хөнгөн согогтой хүүхэдийг ч шууд устгадаг. Эмч нар нь ч, эцэг эхчүүд ч түүнд их эмзэглэдэггүй гэхэд хилсдэхгүй. Яагаад гэвэл их даргын үгийг зөрчин эрх хэнд ч байхгүй учираас. ХС-оос оргож ирсэн эмч энд ирээд тахир дутуу хүүхдийг устгах нь хүнийг эрхийг зөрчсөн маш том нүгэл, бас хууль бус үйлдэд гэдэгийг мэдсэн гэсэн. Одоол бол өөрийхөө хийсэн нүгэлийг хэзээ ч уучилж чадахгүй, тиймдээ ч өдөр бүр хар дарж зүүдэлдэг гээд уйлаад уучлал гуйж байгаагТВ-ээр хараад өөрийн эрхгүй уйлсан. Хөдөө орон нутагтийн эмнэлэгт наад захын антибиотик, зүү тариур байдаггүй учир өвчин тусвал өөрийн биеийн эсэргүүцэл, азанд найдахаас өөр аргагүй. 3 нярай дутамын 1 нь 1 нас хүрэхээсээ өмнө энддэг. Гэтэл ХС-ийн засгийн газар, цэрэгийн эрх мэдэлтнүүд мэтийн 100-аад гэр бүлд үйлчилдэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон эмнэлэг Пехинянд байдаг. Хэрэв эрх мэдэлтнүүдээс ХС-т эмчлэгдэх боломжгүй өвчнөөр өвдвөл улсын зардалаал барууны орнуудад очиж эмчлүүлдэг. Тэр бүү хэл улсын зардалаар гоо сайханы хагалгаа хийлгэдэг байх жишээтэй. Гэтэл жирийн иргэдийн хүүхдүүд уушигний хатгаа, ханиадаар хорвоог орхино.

-Одоо ХС-т энгийн гэр бүл болгон хэн нэгнээ тэжээлийн дутагдал, өлсгөлөнгөөр алдсан байдаг. Одоо ч өлсгөлөн байсаар л байгаа.