Apr 1, 2014

Хойд Солонгосын бодит үнэн

Өмнөд Солонгост хойд Солонгосоос оргож ирсэн иргэд нэлээдгүй байдаг. тэднийг ӨС-ийн засгийн газараас тусгай халамжинд авч, оршин суух байр сууцаар бүрэн хангаж шинэ амьдралд дасан зохицоход туслах бүх арга хэмжээг авдаг.

Эндхийн ТВ-үүдээр ХС-оос оргож ирсэн иргэдийг оролцдог нэвтрүүлэгээд нэлээд бий. Би бараг бүгдийг нь тасралтгүй үзнээ. Үнэхээр байж болно гэж үү гэмээр аймшигтай зүйлс ярихыг нь сонсохоор одоо надад тулгараад байгаа асуудлууд бол хамарын ханиад юмдаа гэсэн болод төрдөг.

Жагсаагаад бичье дээ
- ХС-т тахир дутуу, оюун ухааны хомсдолтой өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй иргэн байхагүй. Төрөөс согогтой төрсөн хүүхдийг шууд устга гэсэн тогтоолтой. Эцэг эх нь үүнийг хүлээн зөвшөөрдөг. Орчин үеийн анагаах ухаанд хэдхэн минутын мэс ажилбараар эмчлэх боломжтой, тагнайн цооролт гэх мэт хөнгөн согогтой хүүхэдийг ч шууд устгадаг. Эмч нар нь ч, эцэг эхчүүд ч түүнд их эмзэглэдэггүй гэхэд хилсдэхгүй. Яагаад гэвэл их даргын үгийг зөрчин эрх хэнд ч байхгүй учираас. ХС-оос оргож ирсэн эмч энд ирээд тахир дутуу хүүхдийг устгах нь хүнийг эрхийг зөрчсөн маш том нүгэл, бас хууль бус үйлдэд гэдэгийг мэдсэн гэсэн. Одоол бол өөрийхөө хийсэн нүгэлийг хэзээ ч уучилж чадахгүй, тиймдээ ч өдөр бүр хар дарж зүүдэлдэг гээд уйлаад уучлал гуйж байгаагТВ-ээр хараад өөрийн эрхгүй уйлсан. Хөдөө орон нутагтийн эмнэлэгт наад захын антибиотик, зүү тариур байдаггүй учир өвчин тусвал өөрийн биеийн эсэргүүцэл, азанд найдахаас өөр аргагүй. 3 нярай дутамын 1 нь 1 нас хүрэхээсээ өмнө энддэг. Гэтэл ХС-ийн засгийн газар, цэрэгийн эрх мэдэлтнүүд мэтийн 100-аад гэр бүлд үйлчилдэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон эмнэлэг Пехинянд байдаг. Хэрэв эрх мэдэлтнүүдээс ХС-т эмчлэгдэх боломжгүй өвчнөөр өвдвөл улсын зардалаал барууны орнуудад очиж эмчлүүлдэг. Тэр бүү хэл улсын зардалаар гоо сайханы хагалгаа хийлгэдэг байх жишээтэй. Гэтэл жирийн иргэдийн хүүхдүүд уушигний хатгаа, ханиадаар хорвоог орхино.

-Одоо ХС-т энгийн гэр бүл болгон хэн нэгнээ тэжээлийн дутагдал, өлсгөлөнгөөр алдсан байдаг. Одоо ч өлсгөлөн байсаар л байгаа.

-Гадны тусламж хэзээ ч жирийн иргэдэд очдоггүй, тусламжийн хүнсний баглаа боодолыг бүгдийг нь сольдог. Иргэддээ гадны тусламж бол хор, биднийг хордуулах гэж хортой хүнс илгээж байгаа тиймээс битгий ид гэж тархийг нь угаадаг. НҮБ гэх мэт олон улсын байгууллагын төлөөлгчид очвол тусламжаа иргэддээ тарааж өгөөд явангуут нь буцааж аваад төлөөлөгчдийн нүдийг хуураад явуулчихдаг

-Бүх иргэд, цэцэрлэгийн хүүхэд хүртэл эцэг эхээ тагнадаг. Эцэг эх нь Нам Засагын эсрэг утгатай ганц үг унагавал шууд багшдаа хэлээрэй гэж цэцэрлэгт орсон цагаас нь эхлэн хүүхдүүдийн тархийг угаадаг.

-ХС-ийн иргэдийг эхийн гэдсэнд нь байх үеээс эхлээд тархийг нь угаадаг. Дуу, кино, соёл урлагийн бүх хэрэгсэл зөвхөн нам засагаа магтан дуулдаг.

-Эмэгтэйчүүд ямар ч эрх мэдэлгүй. нөхөрийхөө өөдөөс муухай ч харах эрхгүй. ХС-с оргосон бүсгүйчүүд ӨС-ийн бүсгүйчүүд нөхөр, найз залуустайгаа харьцаж байгааг хараад та нарыг инэгж аашлахаар нөхөр чинь, найз залуу чинь зоддоггүй юм уу, гэрээсээ хөөхгүй юу гэж асуух нь элбэг.

-Өлсгөлөн, ядуурал хэрээс хэтэрсэн учираас орон гэргүй, тэнэмэл иргэд маш их. Зах гудамжаар хог түүж, гуйлга гуйж гол зогоодог тэнүүлчид маш их. Сардаа нэг удаа тэднийг барих ажиллагаа зохион байгуулдаг бөгөөд нийтээр нь хорих газар аваачаад хоолгүй хэдэн сараар хорьсоны дараа аз таарвад суллагдана, эз нь таарвал бурхан багштай уучлзахаар явна.

-Өмнөд Солонгос, барууны дуу хөгжим, кино ч үзэх хориотой, хэрэв баригдвал толгойтой нь ярина. Гэхдээ Солонгос Драма их эрэлттэй байлаг гэсэн.

-ХС-т Төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс, тагнуулууд ч их оргож ирдэг.
-хэлмэгдэгсэд ч их бий. Ким Жон Ил-ийн 2 дахь эхнэр болох жүжигчин хүүхэний найз байсан 80 гарсан эмгэн хэрхэн хэлмэгдсэн тухай ярьж байхыг сонсоод өөрийн эрхгүй уйлсаан. Аав нь залуудаа Ким Ил Сон-ы баруун гар жанжин байсан ч хэлмэгдүүлэлтээс авраагүй.  Хэлмэгдсэн шалтгаан нь Ким Жон Ил-ийн 2 дахь эхнэр нөхөртэй хүүхэдтэй эмэгтэй байсан бөгөөд баран хүчээр нөхөрөөс нь салгаад суучихсан. Энэ тухай сайн найздаа хэлж л дээ. 2 дахь эхнэр нь нөхөртэй эмэгтэй байсан учираас Ким Жон Ил--тэй сууж байгааг хэн ч мэдэх ёсгүй байж. Тиймээс хөөрхий бүсгүйг нөхөр, 10, 7, 2 настай 3 хүүхэд, 70гарсан аав ээж ах дүүстэй нь хамт улс төрийн хоригдлуудын хорих лагерт үг хэлгүй аваачаад хийчихсэн. Тэнд нөхөр, эцэг эх, 2 хүүхдээ алдсан. Тэр шоронд хөдөлдөг болгоныг, харх хулгана, зурам барьж идэж болох бүгдийг иддэг. тэр эмэгтэйн ярьсанаар харх хамгийн тансаг зоог нь болдог. Дунд хүүтэйгээ 2-лахнаа 30 жилийн дараа суллагдаж гараад ӨС-т оргож ирсэн. Аймшигтай байгаа биз дээ.

Улс төрийн бүх эрх мэдэл Ким Ил Соны үр сад л эзэмшдэг. Зөвхөн тэдэнд зориулсан эмнэлэг, тариан талбай, хүнсний үйлдвэр, тансаг тавилгаар тохижуулсан тухлаг зуслангуудыг ажиллуулахад зарцуулах мөнгөөр одоо ХС-т тохиолдоод байгаа хүнсний хомсдолын шийдвэрлээд зогсохгүй улс орноо улс шиг авч явахад бүрэн хүрэлцэнэ. ХС-ийн засгийн газар мөнгө олохын тулд хар тамхи тариалдаг гэсэн яриа ч бий.

-ХС-т 00-ийн цаас байдаггүй учир сонингийн цаас ашиглана. гэхдээ сонин дээр гарсан 3 их удирлдагчийн нэрийг тусд нь хайчилж аваад тоо ёсоор нь хороон даргадаа тушаах ёстой. Хэрэв их удирлагчийн нэрээр бөгсөө арчсан нь мэдэгдвэл 30 хоног албадан хөдөлмөр эрхэлж их удирдагч нам засагийн тухай хичээлд сууна. Эз нь таарвад амиа ч алдана.

ХС-ийн тухай зөндөө л зүйл сонсож байсан ч заримыг нь мартжээ. Санахаараа бүгдийг нь бичнээ.

Товчхондоо хойд Солонгос хэмжээлшгүй дархан эрхтэй, амиа хичээсэн, ховдог шунахай эзэн хаантай орон гэхэд болно доо.

3 comments:

Piglet said...

ӨСчууд ХС-доо байнга тусалдаг, гэхдээ мөнгөн тусламж өгдөг. Тэрийг нь нөгөө л зэр зэвсэг, дээдчүүлийн тансаглалд үрээд, ард иргэдэд юу ч олддоггүй гэж байсан. Хүнс хувцас өгөх гэхээр мөнгөөр л тусла тэгэхгүй бол дэлбэлнэ л гэдэг гээд байсан. Үнэн л байх даа тээ.

mongolbusgui said...

South Korea tuslamjaa zogsoochihson. UN ch bas hunsnii tuslamjaa zogsooson gsn. ard tumen n ulsgulund nervegdeed bhd zevseg, tansag heregleld munguu zartsuulaad bdg, uhamsartai humuu shuu ene North Koreagiin udirdagchid.
Deerh Any-d bi ch bas end North Koreagaas orgoj irsen 2, 3 n ch huntei dairaldaj bsn. North Koreagaas orgoj irsen humuus hudlaa yariagui bol ene medeeleluud unen.

olon ulsiin tagnuuliin baiguullaguud ch unen gedegiig n batalchihaad bgaa. Odoogiin Hoid solongosiin udirdagchiin ehneriin neg udaagiin yoslold umsdug ij buren huwtsas dan tansag zeregleleiin brand, bagadaa 5000-10000$ unetei bdd.

Barimalch said...

Solongosuud bas ugaasaa bolchimgui humuus baihaa. Washingtond FBI-iin tuv udirdlagaas hedhen gudamjinii zaitai umnud solongos tsagaachid yanhnii gazar baiguulaad heden jil ajilluulaad barigdsan. Zagvar dizainii uraldaand Amerikt umnud solongos tsagaach busgui oroltsood ih hachin huduu maygiin yums yarij baigaad hasagdsan. Hoiduud n odoo hunii sanaand oromgui hargislal uildej baina. Mongold UB-d tsuungui umnud solongosuud manai niigemd gaj buruu zuils baggui hiideg geheer muu l humuus gesen dugnelt niit solongosuudad turj baina.