Aug 11, 2014

Хүмүүжилээ гэж

Би охиноо биш охин маань намайг хүмүүжүүлж байнаа. 

Ер нь томчууд хүүхдийг биш хүүхэд л томчуудыг хүмүүжүүлдэг юмаа даа. Охин маань хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрийг яг толь шиг давтана, хөөрхөн шүү. Заа тэгээд алдаа доголдолоо яаж засарч байгааг дурьдаад байя.
1. Эрт босож сургав. Би яаж ч хичээгээд өглөө 9-д босож чаддаггүй хүн, гэтэл охиноо ирсэнээс хойш өглөө 7.30 гэхэд өөрөө сэрдэг болчихсон байна. Орой 1, 2-с нааш унтдаггүй байсан 11 гээд унтааский. 
2. Ажилаа цагт нь хийдэг болж байнаа. Сүүлийн 2 жил ажилыг жаахан хойшлуулах гээд байдаг сул талтай болсон охин ирсэнээс хойш хойшлуулахыш больсон байна. Тэр дор нь хийхгүй бол дараа нь хйих зав байхгүй ш дээ, ажилыг яг өдөрт цагийн хуваарийн дагуу хийхгүй бол бүр амжихгүй эсвэл багаар бодоход 7 хоног алдах аюултай. 
"
3. Нэг зэрэг олон ажил амжуулж сурч байна. би нэг дор олон ажил  хийж чаддаггүй, анхаарал төвлөрдөггүй юм. Жишээ нь туршилтандаа хэт анхаарсан бол гэрийн ажил тэр чигээрээ хаягдана. Гэтэл одоо яав туршилтаа хийх хооронд за өнөөдөр манай хөргөгчинд юу юу дутуу байгаа, байгаа орцоороо ямар хоол хийхээд гялс бодоод амжиж байна ш дээ. Өглөө гарахдаа хальь гэрээ цэвэрлээд гарнаа. 
Бас хажуугаар нь цагийн ажил хүртэл хийгээд байгаа гээд л бодчих. Хэсэг ганцаараа байхад туршилтаа ч амждаггүй байлаа ш дээ. 

Хүн ер нь олон ажил зэрэг зэрэг давхцаад, жаахан шүүсээ шахуулаад ирэхээр нуугдмал байсан нөөц бололцоо нь ундран гардаг юмаа даа. 
Толгой сийрэг болж байгаа гэж жигтэйхэн, хэхэ. Нөгөө шин гарсан Люси гээд киноны хүүхнийг гүйцэхгүй ч зэрэг хичээл, туршилт, цагийн ажил, ар гэр үр хүүхэдийн асуудлаа толгойдоо төлөвлөж дөнгөөд л байна. 

Сониноос манай охин эмнэлэгт их дуртай, өглөө сэрээд эмнэлэг явъя ээжээ гэхийн, 2-ч удаа вакцин хийнэ гээд тариа хийлгээд хаширсан байх гэсэн үгүй шүү. Ирэх 7 хоногт дахиад нэг вакцин байгаа. 



Ээжийн охин ээжийгээ сайн хүмүүжүүлж байна даа, хайртайм шүү үрдээ. 



Aug 5, 2014

Миний охины яриа

Охиныхоо хөгтэй явдалуудыг мартахаасаа өмнө бичиж байя. Зөндөө л үйл явдал болсон мартаад байх юм. 
1. Дөнгөж сая боллоо. Охин цэцэрлэг нь 7 хоног амраад гэртээ амарч байгаа. Өдөр цайны цагаар гэртээ харьж цайгаа уудаг юм. Замдаа охиндоо өгөх гээд гадил жимс аваад харилаа. Цайгаа уучихаад гарахадаа, ээж нь явлаа баяртай. 
Охин чимээгүй, гарлуу гайхаад хараад байна. Баяртай миний охин, гарт байсан торлуу л ширтээд байна. харж байсанаа ээж миний бананыг өгөөч ээ,
Харсан чинь гадил жимс хийж ирсэн уутанд нь сургуульруу авч явах гээд хэдэн бичиг цаас хийгээд барьчхсан зогсож байж. Урьд нь явлаа гэхээд хамт явий гээд дагаад уйлдаг байсан хүүхэд одоо ээж явнуу байнуу хамаагүй, банана жимс илүү чухал байна шүү. 

2. Бас л өнөөдөр болсон явдал. Өдөр гэртээ орохын өмнө юу хийж байгааг нь харахаар гаднаас цонхоор сэмхэн харлаа, дуулсан шигээ номоо үзээд сууж байна. Хаалгаа онгойлгоод ортол, дуу нь сулараад налж унаад, ээжээ би ёо ёо болчихсон, тариа хийлгэсэн гээд хошуугаа унжуулаад уйлан дуугараад эхэлсэн. Өглөө нь ээжтэйгээ явж вакцинаа хийлгэсийн. Тэрийгээ заагаад сүйд, Ээжийг хараад эрхэлдэг, уйлан дуугардаг, хөл нь өвдөөд явж чаддаггүй. 

3. Өчигдөр хайрт үрийн минь 3 насны төрсөн өдөр болоод. Хамт дэлгүүр орж бялуу аваад гарах гэтэл ээж чи хаппи төр дэй (Happy birth day) малгай авсангүй ш дээ. Аниа нь (өөрийгөө аниа нт гэж яридаг) малгайгүй яахын.

Гэх мэтийн инээд хүргэсэн явдал их болноо.