Aug 5, 2014

Миний охины яриа

Охиныхоо хөгтэй явдалуудыг мартахаасаа өмнө бичиж байя. Зөндөө л үйл явдал болсон мартаад байх юм. 
1. Дөнгөж сая боллоо. Охин цэцэрлэг нь 7 хоног амраад гэртээ амарч байгаа. Өдөр цайны цагаар гэртээ харьж цайгаа уудаг юм. Замдаа охиндоо өгөх гээд гадил жимс аваад харилаа. Цайгаа уучихаад гарахадаа, ээж нь явлаа баяртай. 
Охин чимээгүй, гарлуу гайхаад хараад байна. Баяртай миний охин, гарт байсан торлуу л ширтээд байна. харж байсанаа ээж миний бананыг өгөөч ээ,
Харсан чинь гадил жимс хийж ирсэн уутанд нь сургуульруу авч явах гээд хэдэн бичиг цаас хийгээд барьчхсан зогсож байж. Урьд нь явлаа гэхээд хамт явий гээд дагаад уйлдаг байсан хүүхэд одоо ээж явнуу байнуу хамаагүй, банана жимс илүү чухал байна шүү. 

2. Бас л өнөөдөр болсон явдал. Өдөр гэртээ орохын өмнө юу хийж байгааг нь харахаар гаднаас цонхоор сэмхэн харлаа, дуулсан шигээ номоо үзээд сууж байна. Хаалгаа онгойлгоод ортол, дуу нь сулараад налж унаад, ээжээ би ёо ёо болчихсон, тариа хийлгэсэн гээд хошуугаа унжуулаад уйлан дуугараад эхэлсэн. Өглөө нь ээжтэйгээ явж вакцинаа хийлгэсийн. Тэрийгээ заагаад сүйд, Ээжийг хараад эрхэлдэг, уйлан дуугардаг, хөл нь өвдөөд явж чаддаггүй. 

3. Өчигдөр хайрт үрийн минь 3 насны төрсөн өдөр болоод. Хамт дэлгүүр орж бялуу аваад гарах гэтэл ээж чи хаппи төр дэй (Happy birth day) малгай авсангүй ш дээ. Аниа нь (өөрийгөө аниа нт гэж яридаг) малгайгүй яахын.

Гэх мэтийн инээд хүргэсэн явдал их болноо. 

2 comments:

miracle said...

Кк нээрээ иймэрхүү явдлуудыг нь сайн бичиж авч бхгүй бол.

Охин чинь 3н настай байж гэртээ ганцаараа үлдчихдэг юм уу яасан сайн охин бээ манай дүүгийн хүүхэд ээжийгээ дэлгүүр гарч тараг, чихэр авчир гэхээрээ л нэг ганцаараа хальт үлддийшд кк

mongolbusgui said...

uu yuu gej ganstaarang n uldeehew, nagats ahtaigaa ulddiin. gantsaarang n 1 min ch uldeej chadahgui shdee.

harin sain bichij avch bmaar ym bnaa. suuld n martaad bh ym