Dec 9, 2014

Toooo busy

Завгүй ээ, завгүй

саяхан , сараас өнгөрсөн 7 хоног хүртэл утасаар болох интернэтээр арбайт хийлээ. Жуулчдад зориулсан гестхаус захиалга утасаар болон интернэтээр авдаг. Өдөрт 100 удаа утас дуугарна, байнга мэйлээ шалгана. Энэ Солонгосчууд чинь элий балай хүмүүс ихтэй юм байна ш дээ, интернэт захиалга хийгээд 1 мин бололгүй залгаад миний захиалга орсон уу гэж асууна, нэг бол шөнө 12 болж байхад залгаж тэнэгтэнэ. Сүүлдээ захирал  эмээтэйгээ муудалцаад гарсан. Орлого бага ороод байхаар нь надад цалин өгөх хайран санагдсан уу гэнэт муухай аашилаад намайгаа хөөж гаргаад. Уг нь манай дүү эрсээпшн хийдэг байсан юм, цалин сайтай, хичээл хийх завтай дажгүй ажил байсан хайран юм хаха. Одоо дүү дахиад ажил хайгаастай, би бас яаж зүгээр суухав утасаар хийчих арбайт хайж байгаа. Сарын 200, 300 ногооны ажил олдчих байхаа. 


Дүүгийн сургуулийн бичиг баримт хөөцөлдөх гэж бас 2 долоо амьсгаа давчуу л байлаа. Ядаж байхад бид 2-ын ажиллаж байсан гестхаус-ийн эзний хүү нь дүүгийн орох гэж буй сургуулийн, яг орох тэнхимийн профессороо, ёстой балай. Наад хүүхэд чинь дэмий дээ гээд хэлчихвэд дүү дахиад хагас жил 3 сая воноор хэлний курт сураад дахин өөр сургуульд мастерт материалаа өгнө. Энд орчино гэж найдаад өөр сургуульд материалаа өгөөгүй. Солонгост сургуульд орох тухай надаас асууж болно шүү, үнэгүй сайхан зөвлөгөө өгнө дөө.  Ямартай та хэд минь дүүг минь ороосой гээд залбираарай, санаа нь зөв хүмүүс бүтэх байхаа гэж найдаж л байна. 

Туршилт яах вэ, явж л байна, шаварт суусан шарын эзэн гэдэг шиг л байна, хэдэн Солонгос дээж нь олигтой үр дүн гарахгүй бусад дээжний ажилыг хойш нь чангаана. Урьд шөнө Хүннүгийн үед оччихсон Шаньюйгаас ДНК дээж өгөөч гээд гуйгаад сууж байна гэж зүүдлээд хаха, солирчих вий дээ ажилаасаа болоод. 

Охин бид 2 бие биендээ эрхлээд, охин нь ээждээ инээдтэй юмаа яриад хөөрхөн байнөө. Сониноос манайг охин Англи цагаан толгой цээжилсэн, Англи, Солонгос, Монголоор 10 хүртэл мундаг тоолно, тоог хараад сайн ялгана. Эндхийн цэцэрлэгийн ач, ээж нь жаахан зүтгэл гаргавал Монгол цагаан толгойг ч цээжлэх болотой. Хүүхэдийн толгой сийрэг байдаг юм байнаа. 

Баяжих тухайд хуучин хийж байсан савангийн бизнессээ дахин эхэлж байгаа, Солонгостоо ч зарна, Монголдоо ч зарнаа. Өөр бас гэрээр талх хийх зарах гэж байгаа, ядаж 7 хоногийн хүнсний мөнгөө олоод байя даа. Айхтар аж ахуйч, эдийн засагч болж байнаа. 

Энд ирээд нэг ч удаа ханиад хүрч үзээгүй, сая ханиад хүрээд бараг сар боллоо, эдгээгүй хий ханиалгаад яваад л байна. Тэгж байгаад эдгэчих байхаа

Нүүр ном, гар утасны тоглоомонд донтоод жаахан тиймхэн байнаа. Би иймэрхүү юманд донтдоггоо мэдээд хол явдаг хүн, ноднин нэг муухай зүйл тохиолдоод түүнээс сатаарахын тулд хэсэг оролдчихсон чинь одоо донтчихсон, яаж гарнаа 

Шинэ жил болох гээд Солонгост байдаг ээжүүд монита болж бие биедээ бэлэг өгөхөөр болсон, оогт танихгүй хүнд ямар бэлэг өгөхөө мэдэхгүй л байна. Энэ хагас сайнаас дэлгүүр орно доо. Бэлэгээ авахаараа энд зурагийг нь оруулнаа



4 comments:

Ногоон дэлхий said...

Сайн байна уу?
Таны блогийг уншигч нэгэн байна аа. Танаас Солонгост мастерт сурах талаар асуух гэсэн юм аа. TOPIK 4-тэй, TOEFL IBT 90-тэй байхад SNU-д орж чадах болов уу? Үгүй юм гэхэд үүнтэй дүйцэхүйц том сургуульд (магадгүй KAIST) орох магадлал хэр вэ? Орсон байхад тэтгэлэг гайгүй олдоно байгаа. Би энэ жил компьютерийн чиглэлээр 3.15 голчтой төгсөөд одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа. 1, 2 жил ажиллаж байгаад мастерт явах зорилготой байна. TOEFL өгсөн. Солонгос хэлийг харин удахгүй үзэж эхлэх байгаа. Нэг жил Монголдоо сайн нүдээд 4-р түвшинд хүрнэ гэж зорьж байна.

mongolbusgui said...

sain uu? nadad mail hayag ym uu FB ID-gaa uldeechih. messnegeer zuvluguu ugyu, urt yaria boloh bhaa :) 112
lkhava@gmail.com

Anonymous said...

sain bnuu holbogdoj yum asuuh gesiin bolomjtoi bol holbogdooroi
qbayar@yahoo.com or quarelle bayar -FB id maani

Anonymous said...

За мундаг бүсгүй минь хичээгээд байгаарай. Хүүхэд л эрүүл саруул инээж ханиагаад тоглож наадаад гүйж байвал бусад нь ч ёстой проблем биш шүү.
Ногоохон Наран