Монгол улсын нийслэл хот анх үүссэн түүх нь 17-р зуунаас улбаатай. Шарагчин туулай жил буюу 1639 онд Халхын түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Монголын шарын шашны тэргүүнээр өргөмжлөн түүнд зориулж тусгай өргөө байгуулж өгчээ. Өндөр гэгээнд зориулан барьсан энэхүү өргөө нь эдүгээгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл байлаа.
1706 онд Цэцэрлэгийн Эрдэнэ толгой гэдэг газар Батцагаан хэмээх цогчин дуган барьсан нь Их хүрээний суурь болсон ажээ. Байгуулагдсан энэ үеэс одоогийн Богд хан уулын ар Туулын хар шугуйд суурьшин тогтохоос өмнө нийт 17 удаа нүүдэлжээ. Өргөө, Их хүрээ, Нийслэл хүрээ гэсэн хэд хэдэн нэр сольж байжээ. 1911 онд Монголчууд эрх чөлөөний тэмцэлийн үр дүнд , Манж Сандог хөөн зайлуулж, Жавзундамба хутагтыг сэргэн мандсан Монгол улсын шашин төрийг хослон барьсан эзэн хаанд өргөмжлөх ёслол Их хүрээнд болжээ. Улмаар Богд хааны зарлигаар Их - хүрээг сэргэн байгуулсан Монгол улсын нийслэл хот хэмээн нэрлэх болсон байна.1921 оны хувьсгалын дараа Нийслэл хотын амьдралыг удирдан зохион байгуулах хэргийг Дотоод яам хариуцаж байв. 1924 онд хуралдсан улсын анхдугаар их хурлаар Нийслэл хүрээг БНМАУ-н Нийслэл хэмээн хуульчилж Улаанбаатар гэж нэрлэжээ.
Өнөөдөр Улаанбаатар хотод манай орны нийт хүн амын гуравны нэг нь байнга суурьшин амьдарч, түр оршин суугч, орж гарч буй хүмүүсээ оролцуулбал 1 сая шахам хүн оршин сууж байна.
1706 онд Цэцэрлэгийн Эрдэнэ толгой гэдэг газар Батцагаан хэмээх цогчин дуган барьсан нь Их хүрээний суурь болсон ажээ. Байгуулагдсан энэ үеэс одоогийн Богд хан уулын ар Туулын хар шугуйд суурьшин тогтохоос өмнө нийт 17 удаа нүүдэлжээ. Өргөө, Их хүрээ, Нийслэл хүрээ гэсэн хэд хэдэн нэр сольж байжээ. 1911 онд Монголчууд эрх чөлөөний тэмцэлийн үр дүнд , Манж Сандог хөөн зайлуулж, Жавзундамба хутагтыг сэргэн мандсан Монгол улсын шашин төрийг хослон барьсан эзэн хаанд өргөмжлөх ёслол Их хүрээнд болжээ. Улмаар Богд хааны зарлигаар Их - хүрээг сэргэн байгуулсан Монгол улсын нийслэл хот хэмээн нэрлэх болсон байна.1921 оны хувьсгалын дараа Нийслэл хотын амьдралыг удирдан зохион байгуулах хэргийг Дотоод яам хариуцаж байв. 1924 онд хуралдсан улсын анхдугаар их хурлаар Нийслэл хүрээг БНМАУ-н Нийслэл хэмээн хуульчилж Улаанбаатар гэж нэрлэжээ.
Өнөөдөр Улаанбаатар хотод манай орны нийт хүн амын гуравны нэг нь байнга суурьшин амьдарч, түр оршин суугч, орж гарч буй хүмүүсээ оролцуулбал 1 сая шахам хүн оршин сууж байна.
Д.Сүхбаатарын хөшөө
1921 оны Монголын ард түмний үндсэний ардчилсан хувьсгалыг удирдан зохион байгуулагч их жанжин Д.Сүхбаатар 1893 он 2 сарын 2-нд Их хүрээний зүүн дүүрэг Маймаа буюу Амгаланбаатар хотод Цагаан дээлт хэмээх ядуу ард Дамдины гэрт төржээ. Бага залуу насандаа Монгол бичгийг гэрийн боловсролоор олжээ. 1920 оноос хувьсгалт нууц бүлгэмд элссэнээр Хүрээний болон Консулын 2 бүлгэм нэгдэх, 1921 оны 3 сарын 1-нд МАХН-ын анхдугаар хурлыг хуралдуулах, 1921 оны 3 сарын 18-нд шинээр байгуулагдсан Монгол ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлөх, Засгийн эрхийг Богд хааны засгийн газраас шинэ байгуулагдсан ардын засгийн газарт шилжүүлэх, Зөвлөлт Орос улстай найрамдалт харилцаа тогтоох зэрэг хувьсгалт түүхэн үйл явцыг удирдан зохион байгуулж байсан, Монголын ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэгч үндэсний домогт жанжин юм. Их жанжины хөшөөг 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн жилийн ойг тохиолдуулан 1946 оны 7 сарын 11-нд нээлтийг хийж байжээ. Хөшөөний суурь хэсгийг 1921 оны жанжин Д.Сүхбаатар Зүүнхараагийн орчмын Шилхэнцэг цохио хэмээх жижиг толгой дээр гарч журамт цэргүүддээ хандаж үг хэлж байсан тэрхүү хадан цохионы хэлбэр дүрсээр гаргасан гэдэг. Их жанжины анхны хөшөө Батлан хамгаалах яамны урд байрлах бөгөөд одоогийн Сүхбаатарын хөшөөний суурин дээр байжээ. Суварга хэлбэртэй хөшөөний дунд хэсгийн 4 талд нь таван хошуу малыг дүрслэн үзүүлсэн байна. Мөн туг барьсан жанжинг 1931 он буюу Ардын хувьсгалын 10 жилийн ойд зориулж Зөвлөлтийн зураач К.И.Померанцовын зураг төслөөр уг хөшөөг барьсан байна. 1946 оноос одоогийн байрлаж буй газраа шилжижээ.
Хатан туулын домог
Тэнгэрийн хаан гурван сайхан охинтой байжээ. Их охин нь Хэрлэн, дунд охин нь Онон, бага охин нь Туул юмсанж. Тэднээс хамгийн хөөрхөн охин Ононг алс холын гадаад орны хан хүүд эхнэр болгон өгөх болсон тул эцэг хаан Ононгоо маш гоёж Номхон далайн хан хүүд бэр болгон өгч гадаадад үдэн мордуулжээ. Их охин Хэрлэнгээ бас гадаадад мордуулан Далай нуур гэдэг хан хөвгүүнд бэр болгон өгчээ. Харин бага охин Туул нь их нутагтаа хоцорсон бөгөөд дээрхи хоёр охин нь хан эцэг Хан-Хэнтийгээ эргэж харалгүй гадаадад орсон тул насаараа нутагтаа эргэж битгий ир гэж хаан аав нь захьжээ.
Соёмбо толгой
Их тэнгэрийн амны зүүн үзүүрийн шовх уулыг Умаа хум толгой гэж нэрлэж байв. Богдын ундны усыг ариусгах зорилгоор өндөр гэгээн Занабазарын төрсөн дүү Засаг бэйл Шижирбаатарын удмын хүн Жүн ван Юндэндоржийн санаачилгаар дээр дурьдсан газар дээр буюу Зайсангийн амны доод боргионы ам дээр 1837 оны үед Умаа хум гэсэн үгийг Түвдээр цагаан чулуугаар шигтгэн бичсэнээс хойш Умаа хум толгой гэх болжээ.Тухайн үедээ умаа хум үсгийн туяа Туулын уснаа тусч харагдахад хүмүүс хир буртаг муу муухай зүйлээ угаахгүй усаа цэвэр байлгахыг эрхэмлэдэг байсан гэнэ.1936 онд Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор Умаа хум үсгийн оронд Соёмбо тэмдэг шигтгэснээр уг толгойг сомёбо толгой гэх болсон байна.
Тасганы овоо
Гэсэрийн сүмийн баруун хойдруу орсон хошуу толгойг дээр үед зөөлөн хошуу гэдэг байжээ. Учир нь хүрээнийхэн зааны хошуу шинжтэй гэж шинжээд хэвтэж буй Зааны дэвссэн хошуутай адилтган өгсөн нэр болно. Заан догшин хэмээн номхотгох үүднээс үзүүр бэлд нь номхотголын сүм барьсан нь одоогийн гэсэр сүм гэдэг ажээ. Сүүлд нь лам нар овооны орой зулай дээр гарч номын хүчээр мэтгэлцэх тасга хэмээх зан үйл хийх болсноор Тасганы овоо гэх болжээ.
Энхтайваны хонх
Дэлхийн улс орнуудын нийслэл том хотууд өөрийн гол төв талбай, талбайн орчимд Энхтайвны охнх байрлуулан хийх явдал өнгөрсөн зууны 50-иад оноос эхэлжээ. Энэ нь 1945 оны 8 сарын 10-нд АНУын атомын бөмбөгөнд өртөж хүн төрлөхтний түүхэнд анх удаа атомын зэвсгийн аюул хөнөөлийг амссан Японы Хирошима, Нагасаки хотуудаас эхлэлтэй ажээ. Энэ хоёр хотын иргэд атомын бөмбөгний аюулд өртөснөөс хойш нэг жилийн ойгоороо хотуудынхаа төв талбайн суурин дээр Энхтайвны хонхыг цогцлон бүтээж дэлхийн нийт хүн төрлөхтөнд дайны аюул ялангуяа цөмийн зэвсгийн хор хөнөөлийг сануулж жил бүрийн 8 сарын 10-нд хонх цохиж харанга дэлдэж байхаар шийдвэрлэжээ. Ийнхүү энх тайваны хонх Европ, Азийн томоохон хотуудад бий болж болзошгүй дайны эсрэг нэгэн билэг тэмдэг болж ирсэн байна. Манай нийслэл Улаанбаатар хотод 1990 оны эхээр энэхүү Энхтайваны хонхыг бүтээн босгожээ.
Далхын дэнж
Одоогийн Ганданийн дэнжийг урьд цагт Далхын дэнж гэдэг байжээ. Их хүрээг анх алтан тэвшийн хөндийд төвхнүүлж байхад одоогийн Гандангийн дэнж зун цагт их сэрүүхэн бас сэлүүхэн газар байсан гэдэг. Тэгээд ч тэр үү айлууд зун их зусдаг байж. Анх тэр дэнж дээр Далхын гэдэг айл бууж удтал нутаглаж байсан тул Далхын дэнж гэж нэрлэж байв. Сүүлд нь 1838 онд Гандантэгчилэн хийдийг гол дуганыг барьснаар Гандангийн дэнж хэмээн нэрлэх болсон байна.
Тайлбар: Далх гэдэг нь дайн тулааны үед нөхөр болох тэнгэрийн нэр.
Зайсан толгой
Нэг:
Чингэлтэй хайрхан, Богд уул хоёр эрт цагт эв түнжингүй байжээ. Үүнээс болж газар дэлхий хилэгнэн ган зуд тасрахаа байж. "Хоёр уулыг эвдрэлцүүлж байгаа нэг шулам байна, тэр шулам удахгүй доороос гарч ирэх гэж байна" гэж хүрээ хийдийн сайдууд зөвлөлджээ. Тэр дагуу нэгэн хүчирхэг эрийг томилж гай гамшиг, өвчин тахал удах муу хорыг даруулахаар нэг жижигхэн уул авчруулж шулмын дээрээс даруулсан гэнэ. Тэр толгой нь одоогийн Зайсан толгой гэнэ гэнэ.
Хоёр:
8-р Богд Жавзандамба хутагтын шавь Отгийн нутгийн захирагч нар Зайсан цолтой байжээ. Жил бүр отгийн 200-гаад зайсан Богдод бараалхахаар ирдэг байжээ. Тэдгээр Зайсангууд Богд уулын ард талын нэг аманд сууж унаа хөсөг сэлтээ өвөр талын аманд байлгадаг байж. Тэгээд овоогоо тахиж ёс төрөө гүйцэтгэдэг байсан. Энэ хоёр амыг Ар Зайсан, Өвөр Зайсан гэж нэрлэж тахилгат овоо бүхий толгойг Зайсан толгой гэх болсон гэнэ. Харин 1970 онд Зайсан толгойг хөшөөт толгой, Зайсангийн амыг хөшөөт ам гэж нэрлэх шийдвэр гаргасан боловч ард олон хүлээж аваагүй байна.
(medeelel.mn)
(medeelel.mn)
No comments:
Post a Comment