Nov 11, 2010

Гарчиггүй

Би сэтгэл санаа хямрангуут гэдэс базалж өвддөг. Энэ долоо хоног эхлэв үү үгүй юу муусайн гэдэс өвтгөсөн мэдээнүүд ар араасаа цуварч гэдэс өвтгөв. Ганц нэг дотныхоо хүмүүст урам хугарлаа, заримаар нь бахархлаа. Итгэж байсан дотны хүндээ урам хугарах шиг сэтгэл өвгөсөн зүйл байхгүй байх. Элэг бүтэн, эрүүл саруул байх хамгийн дээд жаргал, ийм аз хүн бүрт тохиогоод байдаггүй гэдгийн ухаарч чадвал тэр нөхөр миний болоод бусад дотны хүмүүсээ сэтгэлийн эмтрүүлэхгүй л байсан даа. Одоо яая гэхэв хэзээ нэг өдөр бүх зүйл хэт оройтохоос өмнө ойлгоно гэж найдахааса өөр яалтай ч билээ.
Элэг бүтэн, эрүүл саруул байвал хүнд өөр юу хэрэгтэй юм бэ?
Дээр нь хэрвээ ... тэгсэн бол гэсэн харуусал толгойг минь гашилгаж, гэдэс өвтгөөд нилээдгүй удлаа. Энэ бодлыг толгойноосоо авч хаях цаг аль хэдийнээ болсон ч гэлээ тархинд яг л хувалз шиг улам гүн шигдээд байх юм. Нэгэнт өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд норсон биеийг улам норгоно... 
Магадгүй надад их зүйлийг ухааруулсан, бас цаашдаа их зүйлийг ухааруулж өгөх тийм чухал харуусал болхоороо амархан мартагдахгүй, тархинд улам гүн шингээд байдаг юм болвуу? Адгуу зантай надад хүлээцтэй байхын чухлыг, инээсэн болгонд итгээд далан долоон булчирхайгаа тоочиж болохгүй гэдэг 2 чухал зүйлийн надад ойлгуулсым даа.

Яг одоо миний урд өндрөөс өндөр оргил дүнхийсэн, одоохондоо оргилын өөдөө гарах жимийг хэн ч гаргаж амжаагүй. Чухам ямар амьтан ургамал байгаа нь үл мэдэгдэх ой шугуй, урьд нь хэний ч учирч байгаагүй адал явдал, саад бэрхшээлүүд миний гаргах шинэхэн жимийг амдан хүлээнэ. Уул өөд гарах жимийн эхний алхмыг хийчихсэн, цаашдаа алхаагаа улам хурдасгана, цаашлах тусмаа араасаа бас бусдыг энэ жимээрээ хөтлөнө.

Nov 7, 2010

Тенхологийн дэвшилээ гэж :)

Өнгөрсөн хагас сайнд захиалга өгөөд бүтэн сар шахам хүлээсний эцэст iPhone 4G авлаа. Захиалга ихтэй байна гээд удаан хүлээлгэсэнд нь утасны компанийханд уур хүрч байсан ч утсаа харангуутаа уучилж байгаам чинь. Утасны дэлгэцэн дээр филм, утасны гэр энэ тэр ав гээд утасны компаний бүдүүн нөхөр шахаад байхаар нь баахан л юм авлаа. Солонгосчууд олон мянган жилийн суурин соёл иргэншилтэй, худалдаа арилжаа хийгээд сурсан хүмүүс учир наймаанд үнэн сайн, ялангуяа энэ гар утас зардаг дэлгүүрийхэн үү, нэг гар утас авахаар энийг ч ав, тэрийг ч ав тэгэхгүй бол наад утас чинь хэдхэн хоноод халтартаад, зураас гараад муухай болно гэхээр нь итгээд баахан юм авчина.

Nov 3, 2010

Celtic Woman - You raise me up HQ Lyrics (Best Version Ever)




















When I am down and, oh my soul, so weary;

When troubles come and my heart burdened be;
Then, I am still and wait here in the silence,
Until you come and sit awhile with me.

Nov 2, 2010

Seal -Secret Дуртай дуу



You must know me, I'm one of your secrets

You must know me, I'm one of your secrets
I belong to you
I belong to you
And you belong to me.