Би сэтгэл санаа хямрангуут гэдэс базалж өвддөг. Энэ долоо хоног эхлэв үү үгүй юу муусайн гэдэс өвтгөсөн мэдээнүүд ар араасаа цуварч гэдэс өвтгөв. Ганц нэг дотныхоо хүмүүст урам хугарлаа, заримаар нь бахархлаа. Итгэж байсан дотны хүндээ урам хугарах шиг сэтгэл өвгөсөн зүйл байхгүй байх. Элэг бүтэн, эрүүл саруул байх хамгийн дээд жаргал, ийм аз хүн бүрт тохиогоод байдаггүй гэдгийн ухаарч чадвал тэр нөхөр миний болоод бусад дотны хүмүүсээ сэтгэлийн эмтрүүлэхгүй л байсан даа. Одоо яая гэхэв хэзээ нэг өдөр бүх зүйл хэт оройтохоос өмнө ойлгоно гэж найдахааса өөр яалтай ч билээ.
Элэг бүтэн, эрүүл саруул байвал хүнд өөр юу хэрэгтэй юм бэ?
Дээр нь хэрвээ ... тэгсэн бол гэсэн харуусал толгойг минь гашилгаж, гэдэс өвтгөөд нилээдгүй удлаа. Энэ бодлыг толгойноосоо авч хаях цаг аль хэдийнээ болсон ч гэлээ тархинд яг л хувалз шиг улам гүн шигдээд байх юм. Нэгэнт өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд норсон биеийг улам норгоно...

Магадгүй надад их зүйлийг ухааруулсан, бас цаашдаа их зүйлийг ухааруулж өгөх тийм чухал харуусал болхоороо амархан мартагдахгүй, тархинд улам гүн шингээд байдаг юм болвуу? Адгуу зантай надад хүлээцтэй байхын чухлыг, инээсэн болгонд итгээд далан долоон булчирхайгаа тоочиж болохгүй гэдэг 2 чухал зүйлийн надад ойлгуулсым даа.
Яг одоо миний урд өндрөөс өндөр оргил дүнхийсэн, одоохондоо оргилын өөдөө гарах жимийг хэн ч гаргаж амжаагүй. Чухам ямар амьтан ургамал байгаа нь үл мэдэгдэх ой шугуй, урьд нь хэний ч учирч байгаагүй адал явдал, саад бэрхшээлүүд миний гаргах шинэхэн жимийг амдан хүлээнэ. Уул өөд гарах жимийн эхний алхмыг хийчихсэн, цаашдаа алхаагаа улам хурдасгана, цаашлах тусмаа араасаа бас бусдыг энэ жимээрээ хөтлөнө.

No comments:
Post a Comment