Nov 7, 2010

Тенхологийн дэвшилээ гэж :)

Өнгөрсөн хагас сайнд захиалга өгөөд бүтэн сар шахам хүлээсний эцэст iPhone 4G авлаа. Захиалга ихтэй байна гээд удаан хүлээлгэсэнд нь утасны компанийханд уур хүрч байсан ч утсаа харангуутаа уучилж байгаам чинь. Утасны дэлгэцэн дээр филм, утасны гэр энэ тэр ав гээд утасны компаний бүдүүн нөхөр шахаад байхаар нь баахан л юм авлаа. Солонгосчууд олон мянган жилийн суурин соёл иргэншилтэй, худалдаа арилжаа хийгээд сурсан хүмүүс учир наймаанд үнэн сайн, ялангуяа энэ гар утас зардаг дэлгүүрийхэн үү, нэг гар утас авахаар энийг ч ав, тэрийг ч ав тэгэхгүй бол наад утас чинь хэдхэн хоноод халтартаад, зураас гараад муухай болно гэхээр нь итгээд баахан юм авчина.

 Энэ ухаантай гар утас (Smart Phone) гээч юм чинь их зугээр юмоо, ингэж хэлбэл зарим хүмүүс намайг шоолох байх даа, яадын амралтын 2 өдөр шинэ утсаа оролдож өнжлөө. Удахгүй утасныхаа ид шидийг бүрэн дүүрэн ашигладаг болноо. Өчигдөхр ханьтайгаа гэрийхээ ойролцоо байдаг цэцэрлэгээр зугаалангаа утасныха камерийн ид шидийг үзэж патиараа татуулсанаа оруулнаа.

2 comments:

mongolbusgui said...

gkkk

Amy said...

Bi bol shuud "Uur yum yu ch bitgii sanal bolgooroi" geed helchihdeg shd. Ted nar chin neg sonsood ehelbel duusna gej bhgui, tsag, mungu urehiin nemer. Neg yumaa dahin dahin davtsaar bgaad yag robot shig boltsgoochihson. Zugaatai ch yum shig, zalhuutai ch yum shig.