Сүүлийн үед барууны болон Азийн өндөр хөгжилтэй орнуудад арома эмчилгээ (aroma therapy-үнэрээр анагаах) мода болоод байгаа. Монголд ч бас нэвтэрч эхлээд байгаа. Монголд үнэртэж хүртдэг рашаан байдагтай адил. Нийгмийн хурдацтай хөгжил, гэрлийн хурдтай эн зэрэгцэн хөгжих технологийн дэвшил, их хотын чимээ шуугиан, иргэншилээс үүдэлтэйгээр хотын иргэд бид хүссэн хүсээгүй байнгын стресстэй нөхцөлд амьдарч байна. Ажил, ар гэр гээд янзан бүрийн асуудлуудаас болоод хөдөө агаарт гарч амрах цаг завгүй байдаг хотын бидэнд хялбархан аргаар, багахан мөнгө зарцуулан тархи толгойгоо амрааж, сэтгэлээ сэргээх, бие мах бодийг сэргээх, ханиад томуу гэх мэт халдварт өвчинөөс өөрийгөө хамгаалах, эрч хүч нэмэх боломжийг арома эмчилгээ олгодог.
Монголчууд бидэнд арома эмчилгээ гэхээр хол сонсогдож байж магадгүй. Арома эмчилгээнйи тухай товчхон танилцуулахад анх эртний Грек, Ромчууд хэрэглэж байжээ. Грекийн физиологич Паданиус Диоскордесийн МЭ1-р зуунд бичиж үлдээсэн Ангаах ухааны хэрэглэгдэхүүн номонд цэцэг, ургамалаас гаргаж авсан тосыг (Essential Oil-эфирийн тос) зарим нэг өвчин анагаах, өвчин намдаахад хэрэглэж болон тухай дурьдсан байдаг. Дундад зууны үед Европийн язгууртнууд үнэртэй ус хийхэд эдгээр анхилуун үнэрт ургамалл цэцэгсээс ялгаж авсан тосыг хэрэглэж байжээ. 1910 онл Франч химич Гаттефоссе лабораторийн туршилтын үеэр хүндээр түлэгдсэн гараа Лавенла цэцгийн тосоор эмчилж эдгээсэн ба Арома эмчилгээ болон түүнд хэрэглэдэг ургамалуудын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй судалж судалгааны бүтээлээ 1937 онл ном болнон хэвлүүлсэн. Дэлхийн 2-р дайн үед Францын мэс заслынг эмч Цан Валнет шархадсан цэргүүдэд хагалгаа хийхдээ Essential Oil-ийг мэдээ алдуулах зориулалтаар ашиглаж байсай тухай баримт байдаг.
Арома эмчилгээ нь Essential Oil-ийн тусламжтайгаар өвчин эмчлэх эсвэл өвчлөлтийг саармагжуулах зарчмаар явагддаг. Арома буюу ургамалын үнэр нь тархины лимбийн систем (хүний сэтгэл хөдлөл, зан араншин, удаан хугацааны ой тогтоолт болон үнэрлэх мэдэрхүйг хариуцдаг дээд мэдрэлийн систем)-д эерэгээр нөлөөлдөг ба арома нь хүний биеийн дархлааг сайжруулах, өвчин намдаах, анхаарал төвлөрүүлэх, сэтгэл санааг тайвшруулхад тусалдаг байна. Хамгийн энгийн жишээ нь төрөх гэж байгаа эхэд арома (Essential Oil) үнэртүүлхэд өвчин намдаж, тайвшрахаас гадна савны амсар хурдан нээгдхэж төрөлт харьцангуй хялбар болдог. Солонгост эмэгтэйчүүдийн ихэнх эмнэлэгүүд энэ аргыг амаржих эхчүүдэд хэрэглэдэг ба үр дүнтэй болхыг нь би өөрийн биеэр баталж чадна шүү, гкк.
Арома эмчилгээг иллэгийн газрууд хамгийн өргөнөөр хэрэглдэг, гэхдээ эдийн засгийн хувьд багагүй үнэтэй тусдаг сул талтай.
Аз болхол гэртээ хялбархан аргаар арома эмчилгээг хэрэглэг болно, яаж гэвэл Арома дэнлүү болон өөрт тохирох Essential Oil байхад боллоо. Мөн Essential Oil ашиглаж хийсэн органик саван хэрэглэж гоо сайхандаа ч эрүүл мэнддээ анхаарч бас болно. Арома ламп хэрэглэхэд тун хялбар, лампны дээд хэсэгт бага зэрэг ус хийгээд, усан дээрээ Essential Oil 2-3 дуслын дусаагаад доод хэсэгт нь лаа асааж тавьхад л боллоо. Бүхэл өдөржин өрөөнд цэцэгийн анхилуун үнэр ханхалан эмчилгээ болно. Сүүлд нв өөрийхөө лампны зургыг оруулчихлаа, жирэмслэлтээс үүдэлтэй таргалалт бас целлюлит ихсээд Cypress цэцэгийн тос целлюлит арилгахад тусалдаг тул байнга хэрэглэдэж байгаа, хажуугаар нь хоолны дэглэм барьж байгаа болхоор үр дүн бага ч гэсэн гарч байгаа шүү сүүлийн 3 долоо хоногт 1,5 кг хассан. Жирэмсэний тарга, амархан арилдаггүй бололтой, миний хувьд 3 долоо хоногт 1,5 кг гэдэг их хэмжээ шүү.
2 comments:
sn bn u, ene denluugee haanaas awsan be, bas efiriin tosnuud haanaas awah we ulaanbaatart?
bas tm uner n tm uilchilgeetei gsn zuil bdag bolow uu bayrlalaa
Eniig dandaa korea-s avsn ymaa. Ene sariin suuleer Mongold avaachij zarnaa, husvel ter ued awaarai. Medeej yamar tos yamar uilchilgeetei bolohiig n bas taniltsuulnaa
Post a Comment