Шийдэхэд хэцүү, ийм хүнд сонголт хийх шаардлага гарч байгаагүйн байнаа. Гадаад байгаа хүүхэдтэй хүн бүр бидэнд тулгаараад байгаа асуудал байдаг байх даа. Энд хүмүүс сурах эсвэл ажиллаж мөнгө хураах гэж ирдэг, үр хүүхэдийн асуудал нэмэгдэхээр бас л амаргүй юм аа. Сурмаар, ажилд хийж мөнгө олмоор байдаг хүүхдээ хэн нь хархав. Охиноо цэцэрлэгт өгье гэсэн чинь гадаад хүүхэд болхоор Солонгос хүүхдүүдтэй адилхан хөнгөлөлт эдэлж үнэгүй явах боломжгүй гэнээ, тиймээс сардаа 394 жилдээ бараг 5 сая вон хүүхдийн цэцэрлэгт зарцуулах болчихоод. Солонгост төрөлт цөөрөөд төрөөс янз бүрийн хөтөлбөр их хэрэгжүүлдэг боловч гадаад хүүхдүүдэд зориулсан юм байдаггүй байна, хорооны захиргааруу хэдэн ч удаа утасдлаа, өөрөө очиж уулзлаа ямар ч нэмэр болсонгүй. Мөнгийг нь төлөөд цэцэрлэгт хүүхдээ явуулна гэхээр хүүхдийг минь эцэг эхээс нь дутахгүй халамжилж чадах уу гэдэг бас эргэлзээтэй. 0-оос доош насны 3 хүүхдэд нэг багш ноогдоно, ганцаараа нэг хүүхэд хархад ямар байдаг билээ дээ, 3 хүүхдийг ээлжилж живхийг нь солиод, хоолыг нь идүүлээд, уйлсан нэгнийг нь аргадаж суутал өдөр өнгөрөх бололтой. Хүүхэд харилцаж, тоглож наадна гэж багш нар нь хэлээд байгаа ч тэр юу л бол. Энд албан ёсны цэцэрлэг 3-с дээш насны хүүхэд л авдаг. Манай охин явж болох цэцэрлэг ховорын дээр манай гэрийн ойролцоо байгаа нь 11-с илүү хүүхэд авах ёсгүй хувийн жижиг цэцэрлэгүүд болхоор хүүхэд салхилуулах гадаа тоглоомын талбай байхгүй, зарим нь бүүх нар тусах цонх ч байдаггүйн байна. Тийм орчинд хүүхдээ өгнө гэхээр зүрх хүрэхгүй юмаа. Ядаж байхаар мэдээгээр хүүхдийн цэцэрлэгт багш нар нь хүүхдээ зоддог, дарамталдаг, живхийг нь цагт нь солидоггүй, янз бүрийн сэтгэл санааны дарамт үзүүлсэнээс болоод сэтгэцийн эмгэгтэй болсон хүүхдүүд байна гээд яриад байх юмаа. Ингээд бодроор хар амиа бодож хүүхдээ энд байлгаж хүний гарт өгч асруулж байхаар Монголруу эмээ өвөөрүү нь явуулсан нь зөв ч юм шиг. Өөр нэг асуудал нь Монгол СОлонгосын хүүхдийн викцин нь хорондоо зөрөөд байх юмаа, энд илүү олон төрлийн вакцин хийдэг болхоор дараачийн тунгуудыг нь хийлгэхэд хэцүү болчих гээд. Нөгөө талаар охиноо ой хүртэл нь хөхөөр нь хооллочихмоор байдаг, охиныхоо сүүг саагаад Монголруу явуулж болдог бол тэгээд ч болтугай хүүхдээ хөхний сүүгээр нь хоололчих юмсан. Хүүхдээ хөхөөр нь хооллоно гээд энд байлгаад байвал сургууль төгсөх нь хойшлоод, нөхөр бид 2 мөнгө хураасан ч юм байхгүй, дээр нь хүүхдээ хүний хүнээр маллуулах гээд байдаг. Яаж ч бодсон нялх хүүхдэд өөрийг нь хайрлах хүмүүсийн дунд байж гэмээнэ зөв хүн болж хүмүүжинэ, эх нь биш бол цэцэрлэгээс илүү эмээ өвөө нь асарсан нь хамгийн найдвартай арга бололтой. Нялх хүүхдүүдээ явуулсан хүмүүсийг их гайхдаг байсан одоо л ойлгож байна. Яамаар ч юм бэ дээ, алаг үрээсээ холмооргүй л байна, өвөр дээр шулганаад сууж байгаа охиноо яаж явуулнаа.
2 comments:
Манай Со-д байдаг найз хүүхдээ эмээ рүү нь явуулаад тэгээд нэг жилийн дараа авчраад цэцэрлэгт оруулсан. Орой болгон камераар охиноо хараад л эрч хүч авдаг гэж байсан. Утаа багасахаар явуулахгүй юу тээн.
Harin tiimee, emeeruu n yawuulaad jaahan tom bolhoor n avchirch tsetserlegt oghoos. Tom huuhed tsetserlegiin tolbor n ch arai hyamd bdiin bna lee.
Post a Comment