Гадаад ажиллаж, сурч байгаа бидэнд тулгардаг хамгийн том бэрхшээл бол хүүхдээ, ялангуяа нялх хүүхдээ яах вэ гэдэг асуудал, ихэнх хүмүүс Монголд эмээ өвөөд нь явууличхдаг. Бид хоёр бас охиноо 6 сар хүртэл нь хөхүүлж байгаад эмээ, өвөөд нь явуулаад ажил, сургуулиа бодхоор төлөвлөсөн боловч охиноо явуулж төвдсөнгүй ээ. Яг явуулна гэж бэлдээд охиноо хөхнөөс нь гаргаж эхэлтэл ханиад хүрээд, нөхөр бид хоёр бие биендээ хэлж чадахгүй дотроо шаналцгаагаад, би гэдэг хүн чинь нойр хулжаад, шөнөжин охиноо ширтэж хоноостой бараг сар болсон. Охиноо цэцэрлэгт өгье гээд цэцэрлэг хайлаа. Солонгос ноднин жилээс эхлээд Солонгос хүүхдүүд цэцэрлэгтээ100% үнэгүй явах боломжтой болсон. Гадаад хүмүүс хүүхдээ өгье гэвэл мэдээж мөнгөө төлнө. Наснаасаа хамаараад цэцэрдэгийн төлбөр нь өөр өөр, бага насны хүүхэд байх тусмаа үнэтэй, 0-1 хүртэл насны хүүхдэд нэг хүүхдэд улсаас багшийн цалин гэж 361000, хүүхэд асаргааны 394000, нийт 755000 вон өгдөг гэсэн.
Охиноо өгье гээд хэд хэдэг цэцэрлэгээр ортол гадаад хүүхэд 755000 төлөөд явуул гэхээр нь тархинд цус харвахаа шахлаа. Гэтэл ашгүй нэг цэцэрлэгийн эрхлэгч өөрөө ч бас хүүхдүүдийг нь харах хүнгүйг улмаас ажлаасаа гарахаас өөр аргагүй байдалд орж байсан, ийм зовлонг сайн мэднэ гээд манай хүүхдийг тал үнээр нь цэцэрлэгтээ авхаар болоод, бид хоёр чинь элэг бүтэн нэг дороо байж болхоор боллоо.
Солонгос цэцэрлэгүүд хүүхдийг аажмаар шинэ орчинд дасгаж авдаг юм байна, эхний долоо хоног 2 цаг, дараа долоо хоног нь 3 цаг гэх мэтээо долоо долоо хоногоор цэцэрлэгтээ байх цагийг нь нэмээд. Манай охин эхний хэд хоног шинэ орчин болхоор гайхаад, харах гээд уйлах сөхөөгүй инээж хөхрөөд байхаар ашгүй амархан дасах нь гэж болдсон чинь бишээ. Ээж намайг энэ газар орхиод яваад байна гэдгийг мэдээд, 7 сартай хирнээ ээжийгээ дагаж уйлна, багшийхаа өвөр дээр сууж байж ээжрүүгээ гараа сарвайгаад уйлчихана шүү дээ, хэд хоног нэлээд уйллаа, авах гээд очиход бүлцийсэн юм сууж байдаг байсан чинь одоо ээж нь харагдахаа болингуут уйлахаа больчихдог болсон байна лээ, айхтар золигнууд юмаа. Саяхан нэг баримтат кино үзэж байхад хүүхэд сэтгэл санааны хувьд том хүнтэй адилхан бүхнийг мэдэрдэг, баярлана, гомдоно, уурлана, шаналана, шантрана, хөөрнө, харин түүнийгээ хэрхэн илэрхийлдэхээ мэддэггүйгээрээ том хүнээс ялгаатай, ой хүрээгүй нялх хүүхэд ч ялгаагүй гэж ярьж байсан, үнэн юмаа. Хэдий цэцэрлэг ч гэлээ багш нар нь хүний хүн болхоор санаанд хүрэхгүй юм, одоо яая гэхэв.Өнөөдөр багш нарыг нь амттанаар дайлж хахуульдахаас, Солонгос ээжүүд бас тэгдэг юм билээ. Монголд байсан бол хүүхдээ хүний гарт өгөхгүй эмээд нь харуулаад санаа амар байхгүй юу. Нөхөр ажил гээд өглөө гараад орйо орж ирдэг болхоор хичээл ном, хүүхэд, гэр орон гээд миний ачаалал нэмэгдэж байгаам даа, гэртээ гэрийн эзэгтэй, эхнэр, ээжийн ажил хийнэ, сургууль дээр эрдмийн ажил хийнэ. Цаг заваа сайн зохицээлаад, зохион байгуулалттай байж чадвал алзахгүй байхаа. Хажуугаар гоо сайхандаа бас анхаарнаа, эмэгтэй хүн байна даа. Гурвуулаа хамтдаа гангар гунгар гээд сууж байна гэдэг чинь сайхан байгаам чинь. Охиноо инээдээрг ядаргаагаа тайлж, алдсан эрч хүчээ сэлбээд завгүй шинэ хэмнэлээр амьдраад байж дээ.
5 comments:
Zuv shiidver gargajee. Bayar hurgii. Bi umnuus n bayarlaad bn buur. Ur n derged chin baihad erch hucheer dutahguiee.
yaaay xuuxed xarax xungui bol xetsuu xetsuu
Soulmate bayarlalaa, neleed udaan bodsonii etsest gargasan shiidver, ohinoo yaagd ch yawuulj chadahgui ym bilee, yawuulna geheer uruvduud, hooloi dr ym teegleed.
Oogiinoo: h tiimee, huuhed harah hungui hetsuu ymoo
Oogiinoo: h tiimee, huuhed harah hungui hetsuu ymoo
Post a Comment