Зарим сэтгүүлчидийн бичсэн нийтлэлийг уншихаар уур хүрээд байх юмаа.
Энийг бисчэн нөхөр нэр усаа ч тавиагүй байхын. Чадваргүй гэж хэнийг хэлээд байнаа, тахиар дутаа, өрх толгойлсон ээжүүд үү эсвэл үр хүүхдийхээ төлөө хөдөлмөрлөх ёстой гэдэгээ ухамсарлахгүй улсаас мөнгө өгчих юм чинь би хөдлөөд яахав гэсэн ухвар бодолтой ээжүүд бишгүй дээ д бий. Тэрний оронд өрх толгойсон, цэцэрлэгийн насны 3 хүүхэлтэй, тахир дутуу эцэг эхтэй, өнчин хүүхдүүдийн мөнгийг улсаас даах бодлого байвал илүү үр өгөөжтэй баймаар. Би хувьдаа эмэгтэй гишүүдтэй санал нэг байна. Цэцэрлэгийн хоолны мөнгөний 50%-ийг эцэг эхээр төлүүлэх нь зөв, сурах бичиг ч гэсэн зарим нэгийг нь худалдаах хэрэгтэй. ээж маань бараг 20 жил цэцэрлэгт багшилсан хүн, гэр хороололын цэцэрлэг л дээ. яриаг нь сонсоод байхад цэцэрдлэгийн хоолны мөнгийг улсаас даадаг болсоноос хойш эцэг эхчүүд хүүхлийн хүмүүжилд анхаарах нь эрс багассан. Мөнгө төлдөг байхдаа ээж аавууд орой хүүхдээ авахдаа юу сурсаныг нь, гэртээ очоод түүнийг нь яаж давтуулах тухай хамгын түрүүнд асуудаг байсан бол одоо багш нь хоолыг нэмсэн үү, миний хүүхдийг шоглосон уу гэж асуудаг болсон гэнэ. Хүүхдэдийхээ хэрэглэх харандаа цаасын ээж аавууд бэлддэг, тэр нь жил ирэх тусам чанаргйү болсон гэнэ, ганц дараад хугардаг харандаагаар хүүхэд юу зурах вэ. Хичнээн гэр хороололд амьдардаг ч гэлээ хүүхдээ усанд оруулаад ирдэг ээж аавууд цөөрсөн гэнэ. хэлэхээр Улсаас үнэгүй шахам хоол идэж байгаа цэцэрлэгийн багш нар хүүхдийг нь усанд оруулж өгөх ёстой гэж загнадаг гэнэ. Охиныхоо үсийг ч самналгүй, халтайсан хувцастай нь явуулчихдаг. 5 нас хүрчихээд хувцасаа өмсөж мэддэггүй хүүхэд захаасаа аваад бий. Хүүхдээ ингэ тэг, ийм юм зааж өгөөрэй, тийм концерт, ийм музей үзүүлье тэдэн төгрөг гэхээр бас л мөнгө үү яасан төвөгтэй юм гэдэг эцэг эх тал нь байх жишээтэй. Хүүхэддээ жаахан анхаарал тавь гэхээр өргөдөл гомдол гаргана, улсын мөнгө идчихээд хүүхдэд минь анхаарал тавьсангүй гээд өргөдөд бариад гүйцгээх эцэг эхчүүд нэмэгдсэн гэнэ. Ээж аавуудыг үр хүүхдээ хэдэн төгрөгөнд санаа зоволгүй зөв хүмүүжүүлэг гэсэндээ улсаас хоолны мөнгийг даасан болохоос улсаас хүүхдийг нь улсаас цэцэрлэгийн хэдэн багш хүмүүжүүлж өгнөө гээгүй баймаар. Ядаж л хоолны мөнгөө өгөөд эхлэвэл хүүхдийхээ сурсан мэдсэнийг давтуулаад, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд анхаарах нь нэмэгдэх байх даа. Заа нөгөө хүний хөгжилийн 21000 буудаг өдөр хүүхдээ авахаар ирсэн ээж аав, эмээ өвөө нарын 2/3 нь согтуу, халамцуу ирээд хүүхдүүдээ хөтөлөөд явдаг гэнэ дээ. Намбатай байхаар эмээ нар согтуу ирээд хэдэн багш нарт ач охины минь үсийг хөөрхөн самнасангүй гэж агсамнаж байгаад явах тохиолдол нэг бус удаа бий. хэдэн багш нарыг хахуулиар хүүхэд цэцэрдэгт оруулдаг гээд хардааг байдаг, үнэндээ тэр хахуулийг нь эрхлэгч, эмч, арага зүйч, нягтлан, нярав гэсэн 5 хүн дээгүүрээ зохицуулчихдаг багш нарт хамаагүй ш дээ уг нь. Энэ хэт их мөнгө тараадаг нийгмийн халамжын бодлогыг сул тал нь дээрх маягаар илэрч байхад энэ сэтгүүлч хаагуур яваад байнаа. Шүүмж бичмээр байгаа бол сайн судалгаа хиймээр юмаа тухай сэдэвээрээ. Энэ бүхэнд Шинээр гарсан эмэгтэй гишүүд маань цэг тавина гэж найдаж байна. Ээж аавуудыг үр хүүхдээ зөв хүмүүжүүлэг гэсэндээ улсаас хоолны мөнгийг даасан болохоос улсаас хүүхдийг нь хүмүүжүүлж өгнөө гээгүй баймаарсан. Ядаж л хүүхдийхээ цэцэрлэгийн мөнгийг өгөхийн тулд ээж аавууд халамжийн мөнгөө архинд өгөхгүй ш дээ.
http://olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1210330