Шантрашгүй зүтгэл, хичээнгүй хөдөлмөрийн шагнал боломж, боломжыг атгасан хүний урамшуулал нь амжилт гэж би боддог.
Эрт үед нэг залуу бурхан багшаас 3 хүсэлийг нь сонсооч гэж гуйжээ. Нэгдүгээрт нь мөнгөтэй болохыг, 2-т нь сайхан бүсгүйтэй гэрлэж өнөр өтгөн аз жаргалтай гэр бүлтэй болохыг, 3-т нь нэг хүндтэй олны хүндэтгэлийн хүлээсэн хүн болгож өгөхийг хүсчээ. Бурхан багш чиний 3 хүсэлийн биелүүлэх боломжийг би чамд өгнөө гэж амлаж.
Залуу бүх насаа 3 хүсэлээ биелэх өдөрийг хүлээсээр ядуу тарчиг, ганцаараа ганцаардмал амьдарсаар ертөнцөөс хальжээ. Нөгөө ертөнцөд бурхан багштай уулзаад та надад амласанаа яагаад биелүүлсэнгүй вэ гэж уурлахад булхан багш би чамд боломж олгоно гэсэнээс биш бүгдийг нь бэлдэж өгнө гэж амлаагүй. Олоон жилийн өмнө найз чинь чамд хамтаа худалдааны жинд хамт явахыг санал болгоход чи залхуураад яваагүй. Дараа нь захаар явж байхад чинь чиний хажуугаар нэг сайхан бүсгүй өнгөрсөн санаж байна уу, тэр чиний эхнэр болох байсан юм даанч чи над шиг залууг юу боллоо гэж тоохов дээ гээд түүнтэй танилцаагүй. Танай хотод их түймэр гарахад миний байшин шатаагүй нь их юм гээд зугтаасан. хэрэв чи түймэрт нэрвэгдсэн хүмүүсийг аварсан бол чамайг хотынхон чинь үхэн үхтэл чинь хүндэтгэж хайрлах байсан юм. Би чамд бүх боломжыг олгосон, харин чи өөрөө алдсан шүү дээ гэжээ.
Боломж хүн бүрт бий, харин хэн шүүрсэн нь хүссэндээ хүрнэ
1 comment:
Un caloroso saluto dall'Italia...ciao
Post a Comment