Sep 5, 2012

Хөөрхий ядарсан эмч багш нараа өмөөрчий

Би нийгмийн аливаа асуудлын талаар шүүмж энэ тэр бичдэг мундаг блогчин биш л дээ. Гэхдээ болож явдаг нэг зүйлээ бичсээр санагдчихлаа.
Сүүлийн үед засгийн газараас баримтлаад байгаа нийгмийн халамжийн бодлого үнэнэдээ таалагдахгүй байнаа. Ялангуяа энэ сургууль, цэцэрлэг, эмнэлэгтэй холбоотой асуудал дээр би бусдаас арай өөр бодолтой явдаг. Бас зарим нэг сэтгүүлчдийн бодлогогүй, ясах судалгаа хийлгүй сараачсан нийтлэлүүдийг уншаад уур хүрээд сууж байнаа. Энд бичсэнтэй би 100% санал нйилэхгүй байна. Эмэгтэй улсын их хурлын гишүүдтэй би санад нэг байна. Эдгээр эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй эн зэрэгцээ түвшинд очихын тулд тэднээс хэд дахин их хүч% чармайлт гаргадаг. Мөнгөтэй хүмүүс мэдээж үнэтэй цэцэрлэг сургуульд хүүхдээ өгөх нь ойлгомжтой, а+b=c гэдэг томьёотой адилхан хэвшсэн зүйл энд ингэж бичих хэрэг юу байнаа. Юуны түрүүнд яагаад цэцэрлэгийн хоолны мөнгөний талыг ээж ааваар нь төлүүлэх, сурах бичигийг худаалах санад оруулах болсон тухай эрэгцүүлэх хэрэгэтй ш дээ. Ээж маань бүх насаараа цэцэрлэгт багшилсан хүн, захын хороололд байдаг цөөхөн цэцэрлэгүүдийн нэг болохоор хөдөөнөөс орж ирсэн, бидний нэрлэж заншсанаар эмзэг бүлэгийн хүмүүс ихтэй
 дүүрэг. Манайх ч тэр дүүрэгт амьдардаг болохоор орчин нөхцөлийг нь би сайн мэднэ. Цэцэрлэгийн хоолны мөнгийг улсаас даадаг болсон цагаас эхлээд эцэг эхчүүдийн хүүхэддээ тавих анхаарал илт суларч, улс буюу цэцэрлэгийн багш нахр хүүхдүүдийг нь хүмүүлэх ёстой юм шиг аашилдаг болсон гэж ээж минь надаа ажлыхаа зовлонг хуучлахдаа ярьсан юм. Манай хүүхэд хувцасаа өмсөж чадахгүй, нүүрээ угааж мэдэхгүй, хэлээ зажилж яриад байна та нар яагаад заахгүй байна гэж эмээ өвөө, ээж аавууд нь багш нарт зандардаг. гэтэл өөрсөдөө хүүхдүүдээ хүргэж өгч, орой авах бүртээ өвөр дээрээ суулгаад бүх хувцасыг нь өмсүүлээд, тайлж өгдөг гэх. Ээж ангийхаа нэг хүүгийн өвөөд өглөө ачыхаа шүдийг угаалгаад ирэхгүй яасын бэ гэж асуухад та нар өдөр хүүхдийн шүд угаадаггүй юм уу, хийх ёстой ажилаа биднээр хийлгэх гэлээ гэж баахан зандарч байгаад гараад явсан гэнэ. Энэ бол наад захын жишээ. Хүүхдүүдээ аваад музей, үзвэр үзье гэхээр ээж аавууд билетний мөнгийг нь өгдөггүй учираас явж чаддаггүй. Манайд хэдэн музей нь ямар хямд билээ, музэйн ажилчдыг сайн гуйвал олуулаа явж байгаа хүүхдүүдэд хөнгөлөлт үзүүлчих тохиолдол ч бий. Урьд хүүхдийн хоолны мөнгөний 50%-ыг өөрсөдөө төлдөг байхдаа ээж аавууд багш нартай хамжаад хүүхдүүдээ 5-6 насанд уншуулаад сургачихдаг байсан бол одоо тэртээ тэргүй сургууль заачих юм чинь тэгж төвөг удаж яахын гээд цааргалаад суучихдаг ээж аавууд олон болсон. Хүүхдийхээ хоолны мөнгийг өгөх гээд сая хэд хоног самар зараад, тор оёж зарлаа гэх ажилгүй ч гэсэн үр хүүхдээ боловсролтой болгохын төлөө хөдөлмөрлөхийээж аавууд зөндөө байдаг байсан гэтэл одоо тэгж хичээх хэрэг алга. Зах дээр хүүхдийхээ цэцэрлэгийн хоолны мөнгийг олох гээд самар зарж байгаа ээж өрөвдмөөр санагдаж үүнд нийгмийг харааж буруутгах хүн олон байх. Харин би санад нийлэхгүй,  нэгэнт тэр хүүхдийг гаргасан бол хүн болгох нь энэ бол эцэг эхийн үүрэг, хариуцлага. Харин ч үр хүүхэддээ зөв үлгэр дууриал өгч байгаа хэрэг, үүрэг хариуцлагаа зөв ухамсарлаж хөдөлмөрлөвөдл хөлс гэдэгийг хар багаас нь үр хүүхэдээ ойлгуулах том алхам биш гэж үү. Хавтгайруулж хоолны мөнгийг улсаас даахын оронд эмзэг бүлгийн, өрх толгойлсон ээж, аавууд, өнчин хүүхдүүдийг тусгайлан авч үзвэд зүгээр санагдах юм. Бас нэг ажиглагдсан зүйл нь өөрийгөө өрөвдүүлэх гэсэн хүмүүс дэндүү олон болжээ. ээжийн ажилладаг цэцэрлэгт өрх толгойсон эмэгтэйн 2 хүүхэд явдагын эгч нь ээжийн ангид байдаг гэнэ. Хүүхэддээ өнөөдөр сурсан дууг нь давтуулаарай, хүүхдээ усанд оруулаад, цэвэрхэн хувцаслаад явуулаач гэхээр зүгээр байгаарай би өрх толгойлсон эмэгтэй шүү, надад тийм зав байхгүй гээд уцааралдаг гэнэ. Юу гэж ойлгох вэ энийг??? 21000 төгрөгөө буусан өдөр архи ханхлуулаад гуйвж дайвсаар ирдэг гэнэ. Хувь тавилан нь өрөвдмөөр ч өөрийхөө төлөө, 2 хүүхдийхээ төлөө энэ эмэгтэй шүд зуугаад зүтгэх ёстой бус уу та минь ээ???
Хүн хөлсөө дуслуулж олсон зүйлдээ илүү хайртай байдаг нь гэж биш зан. Нэг үгээр хэлэхэд газараар нэг хөглөрөх боломжыг хүмүүс тоохгүй байх нь аргагүй. Яагаад, дахиад дайралдах юм чинь хэрэг болсон үедээ л барьж авна. Гэтэл хэрэг болоод байгаа боломжийг хүн улаан шуулган дундаас ч бариад авах чадвартай амьтан, амь тэмцэж олсон боломжоо алдахгүйн төлөө хүн хөлсөө дуслуулж хөдөлмөрлөхөөс яахав. Бусдад гомдоллоод суухын оронд амжилтанд хүрсэн хүмүүс олон байна ш дээ. Жишээ нь Солонгосын од RAIN байна. Уулын орой дээрх дээврээс нь ус гоождож байшинд ээж, охин дүүтэйгээ 3 лаа амьдарлаг хүү. Аав нь хаяаад явсан гэсэн. ээж нь хүнд өвчтэй хэвтэрт байсаар 10 хэдэн настайд нь нас бараад охин дүүтэйгээ өнчин үлдсэн хүү өнөөдөр дэлхийд данстай од болж чадсан л байна. Ээж нь эмчилгээ хийвэл эдгэхээр өвчтэй байсан ч мөнгөгүй учираас эмчлүүлж чадаагүйдээ одоо ч хармасдаг гээд уйлаад ярьж байна лээ. Мөнгөтэй од болохын тулд өдөр бүр 20 цаг бүжиг, дуугаа давтдаг байсны ачаар өдий зэрэгт хүрсэн хөдөлмөрч залуу. Хоолны мөнгөгүй учираас өдөр 1 удаа хооллоод бэлтгэлээ хийдэг байсан гэсэн. Бидний л адил хүн шүү дээ, энэ халамжийн бодлого дэндүү бэлэнчлэх сэтгэлгээ суулгаад байнаа л гэж хэлэх гээд.
Эмч, эмнэлэгийн тухайд ч бас хэдэн үг хэлмээр санагдаад хэл загатнаад. Хөөрхий эмч нарыг өрөвддөг. Сайн найзуудын маань нэг нь тангараг өргөсөн эмч, бас таньдаг эгч маань анагаахын их сургуульд багшилдаг. тэдний яриаг сонсоход өрөвдмөөр. Анагаах хамгын их хахууль авдаг сургуулиар дандаа шалгардаг нь аргагүй ш дээ. Анагаахад багшаар орохын тулд эхний 2 жил дагалдан  хийж цалингүй ажиллана, гэхдээ дээрээ байдаг багшийн ихэнх цагийг орно, дээр нь бүх л хар бор ажилыг нь хийж байж жинхэлнэ. Жинхэлээд авдаг цалин нь 250-300 төгрөг. Тэр мөнгөөр яаж амьдрах вэ, ард нь амаа ангайгаад ээжийгээ, аавыгаа хараад сууж байгаа хүүхдүүдээ яаж тэжээхүү тэр мөнгөөр? Манай 2 найз 2-лаа 2 жил цалингүй ажилласан, ганц бие байсан тулдаа  ээж ааваараа тэжээлгэж, хажуугаар нь давхар ажил хийж байж арай гэж жинхэлсэн. Манай 2 ч хахууль авдаггүй л дээ, гэхдээ хахууль авахаас өөр аргагүй тогтолцоо байхад яахын бээ? найзууд нь аймаар авдаг гэсэн, албаар 2 үзүүртэй асуулт шалгалтанд оруулаад хүүхдүүдийг унагаагаад мөнгө авдаг багш байдаг гэсэн шүү.
Эмч сувилагч нар шөнийн ээлжинд гарч байж арай ахиу цалин авдаг. Хэдэн жилий өмнө дөө, ээжийн аллерги нь дахиж гараад хүмүүсийн сайн мэдэхээр 100 айлын арьс өнгөний эмнэлэгрүү эмчид үзүүлэхээр явсын. Эмч и хүний их эмч, гавъяат эмч шүү. Өрөөнд нь яваад ортол цайгаа уух гэж байлаа гээд найруулж уудаг 1 кофе, 8 ш цайны печень байдаг даа тэрийг ширээн дээрээ тавьчихсан сууж байхаар нь ээж хоолоор дайлаад ирлээ гэж байсан. Хүний гавъяат эмч шүү дээ, 2 хүүхэд нь оюутан болоод бүсээ чангалж байгаа нь. Манай дүү бие муутай, эх нядхасын мэдрэлийн тасагаас салалгүй өссөн гэхэд болно доо, заримдаа жилдээ 2-3 сар эмнэлэгт хэвтдэг байлаа. хөөрхий хүүхдүүд хүнд эм тариа хэрэглээд, гэр орноо санаж бэтгэрнэ, зүү тавиулаад хэдэн 7 хоногоор хүйтэн эмнэлэгт гам алдачихана гээд усанд орж чадахгүй удахаараа хөөрхийс бөөстөж хуурстах энүүхэнд. Дүүгээр эргэх гээд тасагийн цонхоор (тэр үеп мэдрэлийн тасаг нэг давхарт байсан юм) шагайхаар хөөрхий сувилагч, асрагч нар хүүхдийн бөөсийг цэвэрлээд сууж байдагсан. Хүний хүүхдийн баас, шээс, бөөсийг цэвэрлээд сууж зориг тэвчээр барагын хүнд байхгүй шүү. Эмч нар нь ханиад хүрээд хамар нь бөглөрчихсөн, дээр нь татаад амьсгалж чадахгүй байгаа хүүхдийг авархын тулд нусыг нь сороод залгих бол наад захын асуудал. Хүн өөрийхөө хүүхдийн нусыг битгий хэл шүлсийг ч залгиж чадахгүй ш дээ. Энэ нийтлэлийг уншаад хөөрхий сувилагчийг өрөвдөж бас өмөөрөх сэтгэл төрсөнөө нуугаад яахав. хариуцлага алдаж том алдаа гаргасан нь үнээн. Сэтгүүлч нь дэндүү хүний мууд дуралсан эсвэл наад захын логик ухаан байхгүй нөхөр байх. Ямар ч туршлагагүй, чадваргүй сувилагч өвчтөнөө алахаар сэтгэд шулуудаагүй л бол крантнаас ус гоожуулаад хүн тариад зогсож байхгүй. Ертөнцийг хаана ч номыг нь үзэм ногоотой шөлийг нь уусан бо тэгэхгүй ээ. Хариуцлага алдах болсон шалтгаан нь анхаарал болгоомжгүй байсных. Хүн сэтгэл санаа тайван бус үедээ л анхаарал сулардаг. 9 сарын нэгэн болох гээд хэдэн хүүхдийхээ хичээлийн бэлтгэлийг яанаа, авдаг хэд нь хаанаа ч хүрэхгүй дээ гэж шаналж яваад хугацаа нь дууссан натрийн уусмалыг анзааралгүй шахчихсан байх гэж бодогдсон. Эмч, сувилагчаас гадна хүмүүс шүү дээ, бидний л адил ар гэр ахуй амьдралдаа санаа зовоод авдаг хэдээ яаж хүргэх вэ гэж ядаж яваа хүмүүс. Эмч сувилагч нарын цалинг 2-3 дахин нэмэмээр санагддаг. нэгэнд өндөо цалинтай хүн ар гэртээ санаа зовохгүй, өвчтөнүүд ч алдаа гарсан эмчтэй хатуу хариуцлага тооцох, боловсон үйлчилгээ шаардах бололцоо гарна гэсэн үг. хэн бусдаас хэд дахин өндөр цалинтай ажилаасаа хариуцлага алдаж хусагдахыг хүсэхэв дээ. Би ч бас хариуцлагагүй сувилагчаас болоод хохирч л байлаа. оюутан байхад нэг хагалгаа хийлгээд, тэрийгээ дүүргийн эмнэлэг дээр боолгодог байлаа. Миний шархын боодог сувилагч их сайн цэвэрлэж боодог байсын. Миний шарх нэлээд гүн, дээр нь оёо хийж болдоггүй марль чихэж боох ёстой болохоор эдгэрэлт хамаагүй удаан байлаа. ээлжийн амралтанд явсан хойгуур өөр сувилагж боож байна гээд чихээс хийлгүй боосноос болоод арьс нь өнгөн хэсэгтээ битүүрээд цаанаа гүйцэд аниагүйгээс дахиаж хагалгаа хийлгээд 10 мин хийсэн хагалгааны шарх 6 сарын дараа нэг юм эдгэж байлаа ш дээ. Заримдаа өвчтөний хариуцлагагүй, хайнга зангаас болж эмч, сувилагч нар хэлмэгдэх явдал ч бас гардаг гэдэгийг анхаармаар юм. Надтай адилхан хагалгаа хийлгэсэн нэг охин гэртээ өөрөө дур мэдэж шархаа цэвэрлэж, эмээ тасалсанаас болоод шарх нь бүр томроод хагалгаа хийсэн эмч, сувилагч 2 3 сарын цалингын 20%-аир торгуулаад банга авхуулаад өнгөрч байсан. Сувилагч бараг халагдахаа шахаад нөгөө охин тасгийн эрхлэгч их эмчийг уйлан хайлан гуйсний эцэст сувилагч эгч халагдаагүй. Хүмүүс минь аливаа юмыг тал талаас нь бодож баймаар санагдах юм

3 comments:

Nogoohon said...

Харин тий шдээ. Тэр улсаас даагаад байгаа мөнгө нь хоолных нь хаана нь ч хүрдэггүй оройд их өлсөж ирдэг гэсэн. Хэдэн багш тогооч нар нь хүүхдүүдээ өлсгөхгүйн тулд аргаа бардаг гэсэн.
Халамжийн мөнгө гэж зүгээр мөнгө өгнө, дээр нь хүүхдийн цэцэрлэгийн мөнгийг нь даана, сурах бичгийг нь үнэгүй өгнө. Үнэгүй юм үнэ цэнэгүй л байдаг. Үнэгүй юм чинь яадгийн гээд хүүхдүүд сурах бичигтэйгээ хайр гамгүй харьцдаг болсон гэсэн. Мөнгөөрөө авсан бол ядаж л хуудсыг нь урахгүй газар шидэхгүй шд. Тэр цэцэрлэгийн хоолны мөнгийг нь өгөхийн тулд 21 мянгаараа архи уухаа болино гэдэг ёстой үнэн. Одоо бүр хүмүүсийг ямар ч хариуцлага хүлээлгэхгүй болгоод байх юм. Бүр үр хүүхдийнхээ өмнө хүртэл хариуцлагагүй болгож байна энэ нийгэм.

mongolbusgui said...

h tiimee, yasli tsesterleg bol huuhrii heden bagsh nariihaa mahiig zulgaadii shdee. Huuhduudee tolguulah togloomoo hurtel bagsh nar n uursuduu hiine. Hool hunsnii hangamjiin tuhaid tsetserlegiin erhlegchees hamaarna, normoos hetersen huuhed awval hool n hureltsehgui, bas hangamjiihniig nairch chaduul sain huns, ih hemjeegeer niiluuldeg gsn. Ene buh buruu bodlogiin ard huuhii emch bagsh, suvilagch, tuslahuud l hamag achaag n uurch bgaan shdee.

Barimalch said...

Mongold niigmiig haranhui zamaar yavuulsan MAH nam ayndaa ooroo zui togtlooroo unasan. Shine garsan esreg tal n ovoo eruul yums hiigeed ehleed baina. Udahgui emch bagsh nar uurhaichnaas ondor tsalin avdag eruul sistemd ornoo gej naidaj baina.