Nov 14, 2012

Бие, сэтгэлээ хайрлайж яваарай

Энийг уншиж байгаа уншигч та бусдад таалагдах гэж амьдардаг уу өөртөө таалаглах гэж амьдардаг уу? Өдөрт таны хэлсэн үг, хийсэн үйлдэлийн хэдэн хувь нь бусдад таалагдах эсвэл бусдын сэтгэл санааг аятайхан байлгахын тулд хийдэг вэ??? 
Хүний амьдрал хамгийн түрүүнд өөрт нь таалагддаг байх ёстой, хэлэхийг хүссэнээ хэлж, хүссэнээ өмсөж, хүссэн ажилаа хийж, сэтгэлээ уудалж амьдрах ёстой. Эргэн тойрны хүсүүстээ таалагдах гэж, намайг юу гэж хэлэх бол эсвэл сэтгэлийг (хайртай хүмүүст хамгийн их хамаатай) өвтгөчих вий гэсэндээ сонсохын хүссэн үгийг нь хэлж, харахыг хүссэн зүйлийг нь харуулж, дургүй зүйлээ дуртай юм шиг хийж, худлаа үнэн инээж байсан уу???
 
Мэдээж бусдын сэтгэл санааг бодолцолгүй яахав гэхдээ өөрийгөө хамгийн түрүүнд бодох ёстой юм байна. Өнгөрсөн хэдэн жид бусдад санаа тавьсаар өөрийгөө мартжээ би. Амандаа орсоноо хэлж, хүссэнээ мөнгө хайрлахгүй авч (тэтгэлэгээ сайхан ч үрдэг байсан даа), уйлхадаа уйлж, баярлахдаа баярлаж, уурлахдаа ууралчихдаг хүн байсан. Одоогийн профессорыхоо өөдөөс нь хар суугаад гараа энгэртээ зөрүүлэнгээ яагаад??? та буруу яриад байна ш дээ гэж хэлсэн ганц шавь нь би байлаа. Багш ч бусад оюутнууд ч нүдээ орой дээрээ гартал гайхаж байлаа. Одоо болтол тэр тухай ярьж инээлддэгийн манайхан. Сургууль дээр анх удаа энгэртээ нэлээд гүн ухлаадастай цамцыг анх би л өмсөж байлаа. Анх энд ирж байхад одооноос өөр байлаа, бүх оюутнууд халуун зун ч хоолой боосон битүү цамцтай, өвдөгөөр татсан юбка хамгийн богино банзалд ордог байлаа ш дээ. Одоо бол өөр л дөө, хошногоо гарах шахсан даашинзтай охидууд гүйлддэг болсон.
Би өөрийгөө урьдын хэвээрээ байгаа гэж өнөөдөрийг болтол бодож байлаа. Гэтэл удаан уулзаагүй найз маань надад миний ямар өөр болсоныг санууллаа, чи ийм байгаагүй ш дээ гэж уулга алдахад нь гайсаан. Би хэвээрээ л байна ш дээ гэж хэлсэн ч дотороо бодлоо. Дэндүү аймхай, хэлэх гэсэн үгээ дотогш нь залгиад чимээгүй сууж байлаг болчихсоноо, дуртай зүйлсээсээ дандаа татгазлдаг болсоноо сая л анзаарлаа.
Олон жилийн өмнө Солонгост сурах болоод явахаасаа өмнө унаган багын найзтайгаа уулзахад надад зориулаад заа чи минь БИЕ, СЭТГЭЛЭЭ ХАЙРЛАЖ ЯВААРАЙ гэж хэлсэн үгийн цаад гүн утгыг одоо л ойлгож байна.
 

2 comments:

Nogoohon said...

This is an after marriage reform. All of women encountered it after their marriage.
Зарим загвар өмсөгчид холливудын одууд л гэрлэсний дараа гоо сайхан өөртөө итгэлтэй байдлаа хадгалж үлдэж чаддаг байх. Ер нь бол бүх эмэгтэйчүүд бас эрчүүд ч гэсэн гэрлэлтийн дараа өөрчлөгддөг. Битгий санаа зов доо. Зүгээр л энэ бол амьдрал. Чи одоо ээж эхнэр хүн болсон бас нас чинь явж байна гэсэн үг. 18-20тойдоо сингл байхдаа л бид тэгэж богино банзал, гүн ухлаадсаар гоёж хэнээс юунаас ч айхгүйгээр хүссэнээ хэлж хийж явдаг байсан. Харин одоо бид ээж болсон болохоор цаанаасаа амьдрал биднийг хүлээцтэй ухаантай бай гэж шаарддаг болж дээ.

mongolbusgui said...

harin tiim ymaa, gerlej huuhed garagsan ch heveeree bainaa gej yaridag bsn butehgui ym bna hehe. Olon ymnaas aidag bolchihdog ym bainaa, sonin ymaa amidral gej.