Сүүлийн үед иймэрхүү зүйл хийгээд амтралтын 2 өдөрийг тун завгүй өнгөрөөж байнаа. Шинэ жилийн хэдэн савангууд хийлээ. Бас удахгүй болох Валентиний өдөрт зориулж хэдэн саван хийв. Хамгийн доор байгаа 2 хүүхэлдэйг охиндоо зориулж эсгийгээр хийсэн. Яг 2 өдөр сууж хийсэн. Анх удаа хийсэн гэхэд дажгүй болсон шүү. Оёдолын машингүй болохоор жаахан удаан оёсон. Ирэх зунаас оёдолын машин авч байгаад охиндоо өөр олон гоё тоглоом, хувцас оёж өгөөд бүлтийтэл нь гоёх юм шүү хэхэ. Ирэх долоо хоногоос цагаан сарын бэлэгний савангууд хийнээ. 2 талыхаа аав ээжид цагаан сарын бэлгэндээ нэмэрлэг гээд хэдэн саван хийхээр төлөвлөчихсөн.
Урьдчилсан хамгаалалтандаа орчихсон, судалгааны ажил гээд ширээнийхээ ард суух завгүй л байна. Ирэх хавар төгсөхийн тулд өглөө 6н цагт босож сурч байгаа. Ажилын 5 хоногийн 3т нь яахав босоод л байна. Яваандаа 7 өдөр босдог болох төлөвлөгөөтэй. Өгдлөө босож сурахад минь Өглөөний хүн гээд ном их тус болж байнаа. Сайхан ном бэлэглэсэн найздаа баярлалаа. Царайгаа харж нэг удаа уулзаагүй ч гэсэн сайхан найзууд болж гоё бэлэг өгсөнд (Монголоос явуулсан) баярлалаа. Ирэх онд надад амралтын өдөр гэдэг ойлголт байхгүй, хагас бүтэн сайнгүй сургууль шогшино, хажуугаар нь савангаа хийж мөнгөө олно гээд завгүй ээ.
Энэ нэг хүнд зориулсан бэлэг. Аль 9 сард явуулна гэж амалчихаад амжуулахгүй байсаар өлий хүргэчихлээ. Өнөөдөр шууданд хийчүүл он дуусахаас өмнө очих байхаа.
Уг нь зүгээр Лаванд цэцэгийн саван хийх санаатай эхэлсэн юм, дуусгаад туузаар чимэглэд харсан чинь Валентиний өдөрт зориулахаар саван болчихлоо.
Энэ охиндоо хийсэн. Хүүхэлдэй.
3 comments:
Ямар мундаг юм бэ? Саван хийж сурах юмсан.
Хүүе ээ саван биш чихэр хийж болдоггүй юм болов уу? Идчихмээр л харагдаад байх юм. Би бол иднэ иднэ. Саван шүү иддэг юм биш гэж өөрөө өөртөө сайн л хэлэхгүй бол. Манай 2 хүүхдэд үзүүлбэл шууд шүүрч аваад ам руугаа хийнэ.
Hehe. Harin humuus chihertei anduuraad bdg ym, hazsan hun ch garsan. Nziih n business baigaa ymaa. Surhaiin hajuugaar jaahan mungu olohgui bol bolohgui bainaa hehe. Sawan hiideg bolood jil garan bolj bainaa :)NZ n tanai 2 huuhded huurhun huuhdiin sawan yawuulah uu?> nadad hayagaa uldeechiheerei. Japanruu shuudan unjuud l ochdiin.
Post a Comment