Jun 13, 2013

Эхнэр байх хэцүү байнаа

Энэ тухай бичих гээд бодоод л яваад байлаа. Зөвхөн миний хувийн шүү
 
Эхнэр болсоноос хойш анзаардаггүй байсан олон зүйлээ анзаарлаа, олон ч зүйлтэй нүүр туллаа. Тэгээд доорх бодол төрлөө л дөө. Эхнэр байх, ээж байна гэдэг үнэхээр амаргүй ажил юмаа. Жам болохоор хүлээн зөвшөөрнө гэхэд бас хэцүү байнаа. Ер нь бол би хувьдаа дахиж хүүхэд гаргах бодолгүй байгаа. Яахав нэлээд хэдэн жилийн дараа охиноо бодоод дахин нэг хүүхэд гаргах л байх даа, одоохогдоо дахиж хүүхэд гаргахгүй гээд шийдчихсэн.
Ээж минь 4 хүүхэд төрүүлж тэднийхээ төлөө бүх насны амьдарлаа зориулсан, 40 гарсан хойноо л ажил хийж эхэлсэн хүн шүү дээ. Айлын эрх охин байсан ээж маань 2 наснб зөрүүтэй 4 хүүхэд, нэг нь хүнд өвчтэй, дээр нь гэрийн бараа хардаггүй нөхөртэй, гадаа гарч эр, гэрч орж эм болсоор залуу насаа үдсэн. Нэг бодолын ээжээрээ бахрахдаг, баярладаг ч гэсэн, адилхан эмэгтэй хүнийхээ хувьд өрөвдмөөр санагддаг.
 
Сүүлийн үед амтай болгон л айл гэрийн өнгө, аз жаргал, өөдтэй өнгөтэй явах эмэгтэй хүнээс хамаарна. Эмэгтэй хүн арчаатай, сэргэлэн, ажилтай байвал нөхөр нь аз жаргалтай байна, өөр хүүхэн ч гэж гүйхгүй гэх аятай зүйлс байнга яригдах болжээ.
Эхнэр хүний цээрлдэх ёс, эхнэр хүний баримтлах зарчим л гэнэ. Сорхогтань хатны ухаан гэнэ, Монгол хатан ухаан л гэнэ. Хүүхнүүд биднээс ар гэрээ авч явахыг, үр хүүхдээ асарч хүмүүжүүлэхийг, мөнгө олохыг гээд яасан их юм шаардана вэээээээ Өө тийм бас дээр нь дандаа гоо сайхандаа анхаарч, сайхан бай гээд байгаа.
 
Монгол хаан ухаан, эр хүний цээрлэх ёс, Чингий хааны хүмүүжилийн сургааль гэж яагаад ярихгүй байнаа, уг нь Монгол ёсонд эр хүний цээрлэх ёс, эрхэмлэх ёс энэ тэр гээд байдаг ш дээ, тэр бүхэнийг яагаад дурьдахгүй байнааааааа???????
 
Нэг үгээр хэлэхэд эмэгтэй хүн нэг хар юм олж аваад үр хүүхэдийг нь гаргаж, өсгөж, орон гэрийн ажилаа хийгээд, мөнгө олоод, дээрээс нь сайхан байх ёстой болчоод байна даа.
 
Саяхан Нүүр номоор нэг эмэгтэй нөхөрөө араар нь тавьж байгааг барьсан бичлэг тарсан даа. Тэрний доор бичсэн сэтгэгдэлүүдийн дийлэнх нь хөөрхий эхнэрийг буруутгасан байна. Гоо сайхандаа анхаарахгүй, арчаагүй байсан болоод нөхөр нь ингэж явсан биз, эр хүн ганц алдаа л биз, уучилчихад яахав дээ, орон гэрийхээ асуудалыг олонд дэлгэлээ, нөхөрийхөө нэр хүндийг унагалаа, бас нэг хэсэг эрчүүд энэ хуцаа залуу байна, хужаа нөхөртэй суучихаад араараа тавиулаа хохино, монгол залуутай суусан бол ингэхгүй ш дээ гэсэн утгатай сэтгэгдэлүүд. Нялх хүүхэдтэй ээж холливудын одод шиг сарын дотор эргээд сайхан болох уу????
Сайхан байхад нь авч сууж хүүхдээ гаргачихаад ядараад царай алдахаар нь арчаагүй гээд эхнэрээ араар нь тавих нь зөв үү таминь ээ!!!!!!
Эсрэгээрээ эхнэр нь нөхөрөө араар нь тавьж байгаад баригдсан бол бүгд нэгэн зэрэг эхнэрийг нь буруутгах байсан байх даа.
 
Нэмээд хэлэхэд гэр бүлийн хүчирхийлэлд эмэгтэйчүүд хүүхнүүд хамгийн ихээр өртөнө.
 
Бас эргэн тойрны хэд хэдэн эрэгтэй хүнээс эмэгтэй хүн эр хүний холч ухааны гүйцдэггүй гэдэг үг сонссон юм байна, яаж толгой нь эргэхээрээ тэгж боддог байнаа.
Эр хүний байр суурь, гэр бүлдээ хүлээх үүрэг хариуцлага хаана байнааааааа?????
Гол шалтгаан нь гэрийн хүмүүжилд байнаа. Ээжүүд маань хөвгүүдээ уламжлалт аргаар хүмүүжүүлээд байх шиг. Саяхан Гоолингоогоос нэг хадам ээжийн бичлэгийг уншлаа. 3 сайхан хүүтэй, том хүүгийхээ эхнэрийг буюу анхны бэрээ л магтаад байнаа. Тэр ээж эр хүний хийморь сүлд доройтно гээд нөхөр, хөвгүүдээрээ огт гэрийн ажил хийлгэдэггүй, бэрийгээ ч тэгэхийг шаарддаг, эр хүний хувьд 00 угаана гэдэг байж боломгүй асуудал маягтай юм бичсэн байсан. Өөрийхөө суусан 00-г яагаад угааж болохгүй гэж, эмэгтэй ч гэсэн бид бас л хүн, хийморь гэж байхгүй гэж үү?????
Тэр ээж хүүгийгээ өрөөнл ортол хүү нь эхнэрийхээ өвдөгийг дэрэлчихсэн, бэр нь нөхөрийхөө толгойтой үсээр тоглож байхыг хараад боож үхэх дөхсөн гэнэ, эр хүний толгойд хамаагүй хүрдэггүй гэнээ. Тэгээд том хүний ажил хийхдээ яах болж байнаа, толгойд нь хүрэхгүй байх уу???? хэхэ
 
Миний бодлоор эхнэр нөхөр гэдэг Монгол гэрийн 2 багана. Монгол гэрийн 2 багана хэзээ ч бүдүүн нарийн, урт богино байдаггүй яг адилхан байдагтай адил эхнэр нөхөрийн гэр бүлд хүлээх эрх үүрэг, хариуцлага яг адилхан байдаг гэж би хувьдаа боддог.
Эхнэр нөхөр 2 би эмэгэтй хүн, би эрэгтэй хүн ингэж ёстой тэгэх, чиний буруу миний зөв гээд аливаа асуудалыг шүүгээд эхэлбэл гэр бүлийн харилцаа эрүүл байж чадахгүй.
 
Саяхан бас иймэрхүү асуудлаас болоод нөхөртэйгээ тар түр гээд авсөөн.
 
Анх нөхөртэйгээ сууж байхад надаас түрүүлж гэр бүл болсон найзууд, таньдаг эгч нар маань бүгд эрчүүд давардын шүү, битгий их давраагаарай гэж бүгд хоорогдоо тохирсон юм шиг захиж байсан нь санаанд ороод тэр үед ортой л хэлж дээ гэж бодож байлаа шүү дээ, хэхэ
 
Өө тийм гэр бүл салалт яасан их байнаа, манай бага дүүгийн ангийн 3 охин гэр бүлээ цуцлуулж байгаа гэж байх юм, 21, 22той хүүхдүүд хэдийдээ хүнтэй суугаад хэдийдээ салаад амждаг байнаа.
 
Ойрдоо олон асуудлууд давхцаад жаахан бухимдалтай яваа болохоор ийм нийтлэл хийчлээ, зөвөөр ойлгоорой уншигчидаа гккк
 
 
 

10 comments:

peakfinder said...

Bi bas yag ene tuhai bicheye gej bodood l yavaa. Suuliin uyed heden huuhnuudiig l nud uzuurleed baih bolj geed. Hoyor biyenee hundelj achaagaa hamtdaa uurehgui bol ger bul baihiin hereg yu baina gej bi huv'd aa boddog yum.

Piglet said...

Эхнэр байх хэцүү. Эхнэр завгүй үед нөхөр жорлон угааж хоол унд хийж, хүүхдээ харж асрахад буруудах юм ерөөсөө байхгүй. Нөхөр завгүй үед эхнэр бол ар талыг ямар ч асуудалгүй аваад л явчихдаг шүү дээ. Гэр бүлийн хүмүүжил маш их нөлөөлдөг шүү нээрээ.

mongolbusgui said...

H tiimee, hormogch zuugeed, hogiin shuur barihcihaar hiimori suld n unachina gdg erchuud bna sdhee. Bi harin 00-oo yostoi uuruu ugaadag ymaa, nuhur neg udaa ugaasan chini yostoi n muur nuuree shulseere ugaadag shig ym hiigd hayahcihsn bsn :P.
Manai niigem emegteichuudiig denduu ad uzeed bas denduu ih achaa uuruuleh ymaa. Muuhan helehed teermiin iljig shig l bodood bh ym. Ergen toirnoo harahad dundaj ailuud diilenh n (dund sur tugssun, ih deed surguuli tugssun yalgaagui) ehneruud n geriin gol noyon nuruug avch yawaaa haragdah ymaa.

chuups said...

bi bodohdoo gehdee bas deer uyee boduul harinch zaluuchuudiin maani setgehui arai oor bolsiim shig sanagddag shde, er ni bol hool hiij geree tseverledeg olon l erchuud baidag bolsiim shig sanagdaad baigaa. buur yavaandaa emegtei hun geriin ajil hiideg gesen oilgolt alga boloh baihaa .

ter goolingoo deer bichsen hadam eejiin bichlegiig unshihiimsan boluul linkiig ni taviad ogooch,thx
heregt durlaj ter hadam eejid hariu bichii kkkk



mongolbusgui said...

ter goolingoo site linkiig n harin oldogguiee, unshchihaad uur hureed shuud haachihsn ergeed endee tawih gsn oldoggui hege :)
Er n erchuudiig haraad bhd nuhurluj bgaa humuus ih nuluuluud bnaa, niildeg humuusiin dund neg muu nuhur bvl ih muugaar nuluulnu, neg sain hun bhd mash sainaar nuluulnu. Sainiig dagwal sarnii gerel, muug dagval mogoin hor gedeg unen ymaa

Unknown said...

ёстой яааг миний боддог зүйлийг бичжээ. санал 1000 хувь нэгдэж байна. гэрийн хүмүүжил үнэхээр нөлөөтэй.

Aamregled said...

yadag ch bsn chinii l zuw

mongolbusgui said...

Delgermaa bayarlalaa :)

Nogoohon said...

Hi. Turshilt n duusch bna uu? Bi duusdaggui ee. Odo bur thesis bichih hugatsaa maani denduu baga bolood baih yum. Энэ яг эцсийн шатан дээрээ очоод бүтэлгүйтчихээд энэ нэг туршилтыг бүр хэдэн удаа хийж байна бүү мэдээ. Сүүлдээ бүр лаб руу орно гэхээс уур хүрээд байдаг боллоо. Хамгийн гол нь өдөржин шөнөжин лабд юм хийж болдог бол хамаа алга. Нэг 24 цаг гүрийж дахин дахин хийж байгаад хаанаа алдаад байгаагаа олоод учрыг нь олчихмоор байх юм. Гэтэл өдөр 3 хүртэл л лаб дээр байх боломжтой тэгээд л гэр хүүхэд гээд гүйгээд явчихдаг болохоор ганц юм хийж байгаад л цаг болонгуут за за маргааш л үргэлжлүүлэхээс гээд хаяад явах юм. Тэгээд л маргааш нь үргэлжлүүлж хийгээд хэрвээ үр дүн нь бүтэлгүйтвэл дахиад л эхнээсээ дахиад л 2-3 хоног хувааж хийнэ. Тэгэж байтал дээж нь дуусчихна, дээжээ дахиж бэлдэнэ гэж бас хэдэн өдөр хувааж хийж байж 7 хоногийн ажил. Гэр лүү эрт явах хэрэг байдаггүй бол энэ муу туршилтыг аль сарын бүр 2 сарын өмнө хийгээд дуусгацан явж байхгүй юу.

mongolbusgui said...

Turshilt duusaagui ee, miniih ch duhuj l bna, hajuugr tusuliin ajil davhar hiigd amjihgui ymaa. Thesis-ee yaaj bichnee, bas bagsh ene on duusahas umnu Impact Factor 5-s deesh setguuld 2 uguulel hevluul gsn, yaana daa, Ug n 2 shn uguulel hevluulcihwel ch shnaaa gkkkk :)
bi ch udurjin labd suudag blhr bas gaiguiee, ajilaa amjuulaad l bdg ym. hagas hugas suuwal yuu ch amjuulahgui ee, nodnin ohin bhd bi udurt 8 tsag l suudag bsn yu ch amjdaggui bsii sdhee,

Gehdee amjuulah bhaa, hun dawahgui gsn dawaagaaraa 3 dawdag ymaa hehe amjilt Nogoohon