Aug 28, 2013

Aromatherapy – Үнэрээр анагаахуй сургалт

Амласан ёсоороо сургалт зохион байгуулахаар боллоо. Гэхдээ саван хийх тухай дараагийн сургалтандаа заанаа. Энэ удаад саван хийхэд ордог гол түүхий эд болох эфирийн тосийг өөрийн эрүүл мэнддээ хэрхэн ашиглах тухай буюу үнэрээр анагаах ухааны тухай сургалт байх болно. 

Сүүлийн үед барууны болон Азийн өндөр хөгжилтэй орнуудад арома эмчилгээ (aroma therapy-үнэрээр анагаах) мода болоод байгаа. Монголд ч бас нэвтэрч эхлээд байгаа. Монголд үнэртэж хүртдэг рашаан байдагтай адил. Нийгмийн хурдацтай хөгжил, гэрлийн хурдтай эн зэрэгцэн хөгжих технологийн дэвшил, их хотын чимээ шуугиан, иргэншилээс үүдэлтэйгээр хотын иргэд бид хүссэн хүсээгүй байнгын стресстэй нөхцөлд амьдарч байна. Ажил, ар гэр гээд янзан бүрийн асуудлуудаас болоод хөдөө агаарт гарч амрах цаг завгүй байдаг хотын бидэнд хялбархан аргаар, багахан мөнгө зарцуулан тархи толгойгоо амрааж, сэтгэлээ сэргээх, бие мах бодийг сэргээх, ханиад томуу гэх мэт халдварт өвчинөөс өөрийгөө хамгаалах, эрч хүч нэмэх боломжийг арома эмчилгээ олгодог. Дэлхийн 2-р дайн үед Францын мэс заслынг эмч Цан Валнет шархадсан цэргүүдэд хагалгаа хийхдээ Essential Oil-ийг мэдээ алдуулах зориулалтаар ашиглаж байсай тухай баримт байдаг.Арома эмчилгээ нь Essential Oil-ийн тусламжтайгаар өвчин эмчлэх эсвэл өвчлөлтийг саармагжуулах зарчмаар явагддаг. Арома буюу ургамалын үнэр нь тархины лимбийн систем (хүний сэтгэл хөдлөл, зан араншин, удаан хугацааны ой тогтоолт болон үнэрлэх мэдэрхүйг хариуцдаг дээд мэдрэлийн систем)-д эерэгээр нөлөөлдөг ба арома нь хүний биеийн дархлааг сайжруулах, өвчин намдаах, анхаарал төвлөрүүлэх, сэтгэл санааг тайвшруулхад тусалдаг байна. Хамгийн энгийн жишээ нь төрөх гэж байгаа эхэд арома (Essential Oil) үнэртүүлхэд өвчин намдаж, тайвшрахаас гадна савны амсар хурдан нээгдхэж төрөлт харьцангуй хялбар болдог. Солонгост эмэгтэйчүүдийн ихэнх эмнэлэгүүд энэ аргыг амаржих эхчүүдэд хэрэглэдэг ба үр дүнтэй болхыг нь би өөрийн биеэр баталж чадна шүү, гкк.
Миний нүүр номын хуудас энэ шүү https://www.facebook.com/OrganikSavanMadeByLkhagva?ref=hl


Сургалтын агуулга
Үнэрээр анагаах ухаан гэж юу болох, түүнийг хэрхэн өдөр дутамын амьдралдаа ашиглах тухай дэлгэрэнгүй заана. 2 төрөлийн бүтээгдэхүүн хийх арга заана. Арома эмчилгээний тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг эндээс үзээрэй. 

Органик үнэртэн буюу үнэртэй ус (4 төрөл, тус бүх 33гр). Эфирийн тосоор Дундад зууны үеийн Францад хэрэглэж байсан уламжлалт аргаар өөрийн эрүүл мэндэд тустай 4 төрөлийн үнэртэн хийж сурна. Ашиглах материал мэдээж 100% ургамалаас гаргаж авсан эфирийн тос. Та манай сургалтанд сууснаар өөрт тустай тус бүр 33мл хэмжээтэй 4 төрөлийн үнэртэнтэй болно. Үнэтэй брэндийн 30мл усыг бүсгүйчүүд бид хэдэн төгрөгөөр авдаг билээ. 

  1. Romantic Love үдшийн болзоондоо дахин давтагдашгүй үнэртэн хэрэгдлэмээр байна уу 
  2. Ханиад томуунаас сэргийлэх үнэртэн
  3. Ажил хичээлдээ анхаарлаа хандуулахад тань туслах үнэртэн
  4. Өдөрийн алжаалаа тайлж тайван сайхан нойрсоход нь туслах үнэртэн

Эмийн ургамалын агааржуулагч (3 төрөл, тус бүх 20гр)
  1. “Peppermint herb” Машин барьж байхдаа үүрэглэж, анхаарал сарних үе бишгүй байдаг. Тэгвэл танд сэнгэсэн гааны навчисаар хийсэн агааржуулагч таныг анхаарлаа төвлөрүүлэхэд тань туслах болно
  2. “Rosemary herb” Албан тасалгаа, хичээлийн өрөөгөө сэтгэл сэргээх анхилуун үнэрээр дүүргээрэй
  3. “Lavender herb” Унтлагын өрөөндөө оронгуутаа ажилын алжаалаа умартаж, тайван сайхан нойрсохыг хүсдэг л биз дээ. 

Манай сургалтанд сууснаар та

Та байгаа орчныхоо агаарыг өөрийн эрүүл мэндэд тустай эмийн ургамалаар агааржуулж суралцмаар байна уу 
- 4 төрөлийн үнэртэн, 3 төрөлийн эмийн ургамалаар хийсэн агааржуулагчтай болно
- Манай органик савангаас хүссэн нэг төрөлийн савангаа авах боломжтой. Дашрамд хэлэхэд манай саван нэг нь 5000 төгрөг,
- Сургалт Төхөм урланд 9 сарын 20, 21-нд болно.
- Сургалт нэг удаа 3 цаг орно, хүний тоо хязгааргүй

Бүртгүүлэхдээ заавар
- Доорх дансанд төлбөрийн 10%-г урьдчилан төлөх ба сургалтанд суухдаа үлдсэн төлбөрөө өгөхөд болно  Хаан банк 5077246144 (Заяасайхан, манай зулзагын данс байгаа юм). Урьдчилгааг буцааж олгохгүй 
Шийлжүүлэгчийн хэсэгт Өөрийн нэрээ утасны дугаартайгаа бичээрэй
- Мөнгөө шилжүүлсэний дараа lkhava@gmail хаягруу мөнгө шилжүүлсэн нэр, утасны дугаартайгаа бичиж бүртгүүлээрэй
Утасны дугаар 99080947 залгаж лавлаж асууж болно

4 comments:

Nogoohon said...

Өө би хоцорчих юм байна даа. Би 10 сарын 1нд очно шдээ. Дараагийнхад нь л суухаас.

mongolbusgui said...

Ee, suuld uur zunduu olom joruud oruulnaa. Surgaltand zaasnaas gadna shone joruud oruulnaa. Tegeher haraad hiigeerei.

Nogoohon said...

Аан за тэгье хө. Баярлалаа.

Anonymous said...

savangiin surgalt ni hezee boloh bol