Би хүн харахад туранхай мэт боловч тарган гэж хэлж байсан даа.
Би стресстэх тусам таргалдаг болчихсон, стресстэхээр тархинаас зохицуулагддаг дааварын хэвийн үйл ажиллагаа алдагдаад үс унаад, таргалаад, сар бүр ирдэг найз маань хэзээ хүссэн үедээ ирж зовооноо. Мөн би ямар ч булчингүй, жинхэнээсээ огт булчингүй, шинжилгээ өгөхөөр сульдаатай гэж гардаг. Удаан хэвтэрт байсан хүн булчингийн жин багасаад хөл дээрээ ч тогтож чадахгүй болдогтой төстэй. Өнгөрсөн хагас сайнд айлын нохой 2 цаг салхилуулж алхсан чинь хөл өвчин орчихсон ...
Тиймээс над хүн хэрхэн зөв турж эрүүл болох вэ гээд ойр зуур эрэл хайгуул хийлээ. Тарган хүмүүс, ялангуяа над шиг дотор өөр, целлвлит ихтэй хүмүүс турах ганц арга бол дасгал, хоолний зөв дэглэм. Хооллолтын хувьд өөрийгөө боломжийн гэж бодоод байгаа ш дээ. Өдөрт 5-10 аяга кофе уудаг, заримдаа өлссөндөө унтахаас өмнө идчихээд байдагаас бусдаар бодвол бусдаар болж бүтэхгүй юм идэж уудаггүй.
Дотор өөхнөөсөө салмаар байвал жимс ногоо сайн идээд, өдөрт 1,5-2л ус уух. Оройдоо унтахаас 5 цагийн өмнө хоол идэх. Сүүлийн 1 сарын хугацаанд өдөрт 2л ус байнга ууж байгаа. Ус их онцгүй амттай санагдаад их ууж чаддаггүй байсан ч өвчинд баригдаж охиндоо гай бололгүй, эрүүл саруул хажууд нь олон жил байхын төлөө гээд ууж байгаа. Ука Төмөр -ийн бичлэгт аливаа зүйлийг хэвшил болгохын тулд яг 30 хоног тасралтгүй хий гэсэн зөвлөгөөний дагуу хийгээд байсан үнэхээр 30 хоноход ус уух хэвшилтэй болж чадсан. Одоо ус уухгүйгээр байж чадахаа байсан бас савалгаатй уснуудын амтыг ялгаж чаддаг болсон гээд боддоо. Мөн унтахаасөө өмнө идэхээ больсон шүү. Аан бас шөлтэй хоол их идэхээ больсон, хоолны давсаа эрс багасгасан. Шөлтэй хоол давс ихтэй байдаг болохоор турахыг хүсэж байгаа хүмүүс шөлтэй хоолноос татгалзах эсвэл давс багатай шөл уух зүгээр шүү.
Дасгалийн хувьд өдөрт гэр сургуулийн хооронд 15 мин алхдагаас өөр юм алга даа. турахаар шийдэнгүүтээ шууд хүнд дасгал хийж болохгүй. Түүний оронд 1-3 сарын хугацаатай зөвхөн амьсгалын дасгал хийж биеэ чангалж амьсгалаа задлах, суларсан булчингуудаа ажиллахад бэлдэх хэрэгтэй. Ер нь булчингийн дасгал хийхээс өмнө 30 мин турш амьсгалын дасгал хийж биеэ халаах хэрэгтэй. 30мин турш биеээ халаасны дараагаас сая биеийн өөх задрахад бэлэн болж халж эхэлдэг. Шууд л булчингийн дасгал хийвэл өөх багасахгүй. булчингийн дасгалын дараа дахин 30 мин амьсгалын дасгал хийж дуусганаар эрүүл, чанга, булинлаг биетэй болно.
Гүйх боломжгүй бол дээсдэх зүгээр. Ялангуяа хүүхэд сайн дээсдэх хэрэгтэй, дээсдэх буюу дээш үсрэх хөдөлгөөн хүүхдийн өсөлтөнд сайнаар нөлөөлж өндөр болдог гэсэн. Эндхийн бага ангийн сурагчдийн биеийн тамирийн хичээлд хүүхэд өдөрт хэдэн удаа ч билээ дээсдэх ёстой гэж заасан байдаг юм билээ.
Гүйх боломжгүй болохоор өглөө босоод гэрийхээ гадаа дээсдэе гэхээр нэг том асуудал байнаа. Өөрөөрөө төрсөн ээжүүд байсан мэдэж байгаа байх, цагариг булчингийн сулралйн улмаас дээсдэх битгий хэд найтаах, ханиахад асуудалтай байгаа. Кегелийн дасгалийг бас сүүлийг 2 сар ын турш өдөрт 1 удаа хийгээд байсан үр дүнгээ өгч байгаа. Сүүлийн үед найтаах, ханиахад асуудал үүсэхээ больсон шүү, ямар сайхан байгаа гээч. Заавал хүүхэд гаргасан эмэгтэйчүүд гэлтгүй бүсгүйчүүд хийж байхад зүгээр дасгал гэсэн шүү.
Одоо дээсдэхэд асуудалгүй болчихвол дээсдэнэ дээ. 6 сар хүртэл 30 хоногийн дотор өдөрт 1500 хүртэлд тасралтгүй дээсдэж чаддаг болноо гэсэн зорилго тавьсан байгаа. Ука Төмөрийн энэ бичлэг их тус болсоон.
Целлилютээс салах энгийн арга нь оливийн тос + бор сахар холиод усанд орохдоо биеээ үрнэ. 7 хоногт 1-2 удаа хийхэд болно. Механик аргаар доргиож задлах буюу массаж хийх хамгийн үр дүнтэй. Гаднаас нь ямар ч тос түрхэж, тураадаг цай уугаад нэмэргүй цул шар өөх шүү дээ. Усанд орох болгондоо целлилютний массаж хийдэг зүйлээр эсвэл бие угаадаг ширүүхэн сойзоор 5-10 мин арьсаа үрэх хэрэгтэй. Гэхдээ сойзийг хэрэглэхгүй байхыг зөвлөмөөр байна, ширүүн сойз арьсанд зураас үүсгэдэг. Эхний зурагт байгаа шиг сойзоор толгогоо шамдуньдаж угаах хуйхны цусан хангамжийг сайжруулж үс уналтаас бас сэргийлдэг шүү.
Аан бас төрсөний дараа суга, цавь, гэдэсээр харлаад гүйцэд арилахгүй зовоодог. түүнээс салах арга байнаа, зөгийн бал+оливийн тос ижил хэмжээтэй холиод дээр нь хэдэн дусал лемоний шүүс шахаж хийгээд усанд орж биеэ сайтар хатаасний дараа 15 мин тавиад савандаж угаагаад болоо. Орой унтахдаа усанд ороод, өглөө босонгуутаа нүүрээ будаж, цайгаа бэлдэх зуураа түрхээд, гарахаасаа өмнө тэрхэн хэсэгээ зайлаад угаачихад амар байдаг. Маск тавьсан үедээ муу юм өмсөөрөй, тэгэхгүй маск өмссөн хувцасанд наалдаад байдаг юм. 100% байгалийн гаралтай маск болохоор өдөр бүр хэрэглэсэн ч болно. Цавиндаа маск тавьсан бол муу юбка өмсөөрэй, өмд, бандааш өмсвөд яахын олйгож байгаа биз дээ. Лемон бас хөлсний эвгүй үнэрийг дардаг давуу талтай. Миний муу блогийг дандаа бүсгүйчүүд уншдаг болохоор хамаагүй бичлээ шүү.
Аан бас төрсөний дараа суга, цавь, гэдэсээр харлаад гүйцэд арилахгүй зовоодог. түүнээс салах арга байнаа, зөгийн бал+оливийн тос ижил хэмжээтэй холиод дээр нь хэдэн дусал лемоний шүүс шахаж хийгээд усанд орж биеэ сайтар хатаасний дараа 15 мин тавиад савандаж угаагаад болоо. Орой унтахдаа усанд ороод, өглөө босонгуутаа нүүрээ будаж, цайгаа бэлдэх зуураа түрхээд, гарахаасаа өмнө тэрхэн хэсэгээ зайлаад угаачихад амар байдаг. Маск тавьсан үедээ муу юм өмсөөрөй, тэгэхгүй маск өмссөн хувцасанд наалдаад байдаг юм. 100% байгалийн гаралтай маск болохоор өдөр бүр хэрэглэсэн ч болно. Цавиндаа маск тавьсан бол муу юбка өмсөөрэй, өмд, бандааш өмсвөд яахын олйгож байгаа биз дээ. Лемон бас хөлсний эвгүй үнэрийг дардаг давуу талтай. Миний муу блогийг дандаа бүсгүйчүүд уншдаг болохоор хамаагүй бичлээ шүү.
Заа дээрх бүх зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэх хамгийн чухал хүчин зүйл бол өөрийгөө ялан дийлэх, залхуурахгүй байх, өөрийгөө өрөвдөж өмөөрөхгүй байх л байна даа.
(Монгол бүсгүй нь цагтаа 90-60-90-д маш ойрхон харьцаатай байлаа ш дээ)
Товчхон бичлэг оруулах гэж урт болчлоо.
7 comments:
Би зүгээр л гүймээр байна. Японоос ирснээс хойш хүний урманд ганц ч гүйгээгүй. Одоо гэдэс гэж жирэмсэн хүн шиг бондойчихоод байна. Хөлбөмбөгийн талбайг 10 тойрдог байлаа японд байхдаа. Одоо тэр гүйлтээ үгүйлээд их хэцүү байна. Энд үнэндээ л гүйх боломж алга.
end tendgui hudulguunii dutagdl;aa yaj iigeed bhgui bolgochihiimsan humuus bnaa daa hehe.
bi udurt 2 ayga coffee uugaad bdin, bagasgana gej l bodood, tegeed ajiltai ued uumaar bolood bhiin, hehe
usiig uuna l da , gehdee 2 litreer ni uuj chadku l bna...
Bi bas coffee oo bagasgaad us, nogoon tsai uuj bgaa. Tas suugaa ajliin har gaigaar yag mod bolson baisnaa yoga-d yawaad medsiish d.
Herwee ajil ni 9 ordog bol ogloonii yoga ih bdag bolson bna lee. 7 honogt 2 udaa yawahad ih zugeer sanagdsan.
Naitaahad, beltgeld yavahad bas asuudaltai bolchihood bsiin. Uchriig ni olohgui davsag sultai bolj dee. Ug ni gaigui l bsiin gd bsn chin tiim uchirtai bjee.
Tgvel yaraltai ter Kegeliig hiie. Bi beltgeld yavahdaa ariun cevriin hereglel (ob bish shuu) heregledeg, tgheer amar bdagiin. Zaaval bulchin changarahiig huleelgui deesdeerei.
blogiig chin bainga unshdag ih saihan heregtei zyil bichdegt chin talarhdag shyy. Ene chin mash shuhal zuvelgee bnaa bayarlalaa
Minii zuvlugunuud dandaa uur deeree turshsan bdg blhr heregleed nevtruulehed alzahgui ee hehe :)
Kegeliin dasgal yostoi zugeer ym bna lee, dusaahaa bolih chini shn ymaa
Coffee udurt 4 ayaga l uuj bgaa, :)
amisgaliin dasgaliig yaj hiih ve
Post a Comment