Jul 3, 2014

Охин бид 2-ын яриа

Охин бид 2-ын яриа 1

Өглөө албандаа явахаар гэрээсээ гардаа
Охин: Ямар хүйтэн байнаа
Би: Айн, Хүйтээн???  (гадаа +28, хэхэ)
Охин: Ямар халуун байнаа. 
Би: Халуун байна уу миний охин?
Охин: Аахаа, халуун байнаа.

Өглөө эрт байсан болохоор нарны илч халуун биш харин хурц байсан учираас нүд нь гялбасаныг л хүйтэн халуунаар нэрлээд. 


Ээж охин хоёр өглөө албандаа явах замдаа
Бүх хувцасаа өөрөө өмсдөг мундаг охин, зармдаа гутал оймсоо буруу харуулаад өмсчихнөө.

Охин бид 2-ын яриа 2
Орой цэцэрлэгээс нь авах бүртээ бидний ярьдаг яриа.
Би: Өнөөдөр миний охин цэцэрлэгтээ юм хийсэн бэ?
Охин: Хоол идсэн.
Би: ямар хоол?
Охин: Будаатай хоол, гоё байсан
Би: Өөр юу хийсэн миний охин
Охин: Хоол идсэн. 

Идэмхий охин нь ангийхнаасаа 2 дахин их иддэг, багш нь гайхаад надаас гэртээ хоол өгдөг үү гэж асуулаа. Асуухаас яахав дээ, Солонгос хүүхдүүд чинь жоохоон иддэг юм чинь. Мэдээж гэртээ бараг надаас их идэх гээд байдаг хүүхэд. Таргалчихвий гэж санаа зовоостой ээж нь.


Дараа сонирхолтой яриа өрнөвөл эндээ бичээд хадгалаад байнаа.

3 comments:

Anonymous said...

Хөөрхөн хөл, өхөөрдөм яриа. Охинтой болмоор санагдчихлаа хэхэ.

Unknown said...
This comment has been removed by the author.
Unknown said...

Хөөрхөн юмаа