Ээж минь надад нэгээрээ байдаггүй юмаа миний охин, бүх юм сайхан болноо гэж дандаа захидаг. Яах аргагүй үнэн үг шүү, өнөөдөр уйлж байхад маргааш инээж, өнөөдөр гунивч маргааш болход аз жаргал намайг угтах болно. Хүний ажил үйлс үргэлж эзнийхээ сэтгэл санааг дагаж явдаг гэж би итгэдэг. Тиймээс намайг угтах аз жаргалын бодон өнөөдрийн гуниг зовлонг мартахыг хичээдэг. Ингэж боддог болхоор тэр үү минийн хүсэл мөрөөдөл, бодлууд минь эрт орой хэзээ боловч биелдэг шүү.
Өнгөрсөн жилээс эхлээд сургалтын төлбөр нэмэгдсэн учир авдаг жаахан тэтгэлэг минь багасч эдийн засгийн хямралтай нэг жилийг тойрлоо. Сургуулиас голч оноо нь өндөр гарсан оюутнуудад төлбөрийн 70% хүртэл хөнгөлөт үзүүлдэг нь хямралыг давах ганц найдвар минь байлаа. Өнгөрсөн семистерийн дүн гайгүй гарсан юм чинь сургуулиас миний төлбөрийг сайн хөнгөлөнө хэмээн бодож төлбөрийн нэхэмжлэхээ хүлээж суулаа. Гэтэл өнөөдөр өнөөх хуудас шуудангаар ирсэн байв, задалж үзээд магнай хагарталаа баярлав. Санаж байсанаас минь их хэмжээгээр хөнгөлчихөж, нийт төлбөрийн 1/10-ийг нь төлхөөр болчихсон байна бөөн баяр. Ингээд бүтэн жил үргэлжилсэн эдийн засгийн хямрал минь ирэх 9 сараас дуусах нь. :)

Эзэн хичээвэл заяа хичээнэ (Монгол ардын зүйр цэцэн үг)
No comments:
Post a Comment