Aug 10, 2009

Гарчиггүй

Бурхан надад чамгүй байх мөнхийн усийг өгөе гэвэл
Харин би чамтай л байх хоромхон мөчийг сонгоно
..............................................................

Хэрвээ уйтгар гуниг чамаас холдохгүй
Хэрвээ ганцаардал хажууханд чинь байвал
Хорвоо ертөнцөд хэн нэгэн чамайг
Хайрлаж байгааг санаарай
..............................................................

Уйлаад байхад дуусдаггүй юм билээ НУЛИМС
Хүлээгээд байхад тасардаггүй юм билээ ИТГЭЛ
Уурлаад байхад эвдэрдэггүй юм билээ ЗАН
Гомдоод байхад дундардаггүй юм билээ ХАЙР
..............................................................

Зүрх зөвхөн цохилдог гэж бодсоноос
Зүйрлэшгүй их хайрыг тээдэг гэж бодоогүй ээ
Алгын чинээ биеийг минь амьдаруулдаг гэж бодсоноос
Ариун хайрын дөлөнд шатдаг гэж бодоогүй ээ...
..............................................................

Бодлын чинь гүнд од бүү харваг
Бурхан хүртэл чиний хайранд сөгдөг
Хүсэл бүхэн чинь үүрд биелэг
Хүлээж байгаа хайр чинь чамд хурдан очиг
..............................................................

Сэрэмгүй зүүдний чинь эзэн би байхсан
Сэвгүй сэтгэлийн чинь жигүүр би байхсан
Саадгүй амьдралын чинь түшиг би байхсан
Сайхан чинийхээ дэргэд би байхсан....

No comments: