Халуун зүрхийг чинь чагнан байж таалъя
Хан хорвоогийн доор цэнгэлийн дарсанд согтоё
Хайрын дулаан орчлонг янагын шүүдрээр ундаалъя
Ариухан биен дээр чинь бороо болон дурлал асгая
Амрагхан сэтгэлд чинь нар болон хайр цацраая
Алдрайхан насанд чинь хос болон гуниг үргээе
Алсхан хүнийх болохоор чинь нууцхан л янаг учрая
Ө.Болдсайхан
Нуугаад яах вэ
Чи надад таалагддаг хэвээр
Над руу хараад байх шиг санагддаг хэвээр
Өнөөдрийг хүртэл өр зүрхэнд минь нуугдсан чигээрээ
Өнөө л хайрын галыг асаах ч үгүй, унтраах ч үгүй
Хааяа нэг чамайг ширтхээр баясгалантай
Халуун дотно харцыг чинь хараад баймаар бахдалтай
Хүсэл ундрах уруулыг чинь унсээд автаар хяслантай
Хүнийх болсныг чинь бодохоор алгадаад авмаар зовлонтой....

No comments:
Post a Comment