Манай Монгол улс маш эртний улс аа,
Монголын яруу түүх, магад их гэрэлтэй
Гэгээн мянган жилээс, бид энд оршсоор,
Хэдэн мянган жилээс бид энд оршсоор
Хэдийнээ балар цаг, таван мянган жилийн өмнө,
Хойд газар оршүиж, хол ойрыг хувьсгасан
Хүннүгийн үе хүрээд, хүчирхэг улсыг мандуулсан
Хянган уулын тэндээс, тэнгэр уулыг тулсан
Энэхүү Хүннүгийн улс, хоёр мянган жилийн тэртээ
Өмнө нанхиадыг сүрдүүлж, урт хэрмийг цогцолуусан
Ромын улсыг хүрч, Европ дахиныг сандруулсан
Өөрийн дурсгалт зүйлээ, Монгол орондоо хоцоргосон
Сяньби, Тобагийн монгол, шаштир түүхийг залгамжилсан
Турк, Уйгуртай нийлж, төрөлх орноо сахисан
Харь хязгаар газарт, Хятан улсыг байгуулсан
Гадаадын дайсан алинд, хэзээд эрэлхэг явсан
Хаан Чингисийн үед, хамаг улсын тэргүүнд
Хөх Монголын үрс, хуяг дуулгаа засацгаасан
Хоромсог саадгаа агсаж, хүлэг морио ташуурдсан
Холхи ойрхыг нэгтгэж, хүний түүхэнд манлайлсан
Мянган голыг гаталсан морин туурайн гавъяа
Найман зүгт мандсан эцэг өвгийн гавъяа
Нармай төрийг байгуулсан, дэлхий дахинд гавъяа
Манай өнгөрүүлсэн түүх, хүн төрөлхтөнд гавъяа
Монгол хэмээх нэгэн нэр, ертөнцийн чихнээ дуурсгалтай
Монголын тул хэмээх сэтгэл, манай зүрхэнд холбоотой
Өсөхөөс сурсан үндэсний хэл, оршиж болшгүй соёл мөн
Үхтлээ орших төрөлх нутаг, салж болшгүй орон мөн өө
Хангай дэлхий хэвээрээ атал, хүний явдал их хувирсан
Хойшхи мөрийг харж, урагшлах замыг давшилтай
Харийн хөнөөл хэтрэхэд, үндэсний хувьсгал гарсан шүү
Түмэн оны энхийг ийнхүү тэмwэж бүтээнэ.
Д. НАЦАГДОРЖ 1936 он
No comments:
Post a Comment