Далай эргийн торгон элсэн дээгүүр хөл нүцгэн алхаж жаргах нарыг ширтэх, хүүдүүдтэйгээ цаасан шувуу нисгэж тоглохын жаргалыг мөнгөөр сольшгүй үнэтэй мөчүүд байдаг. Хүнд ийм аз жаргалтай мөчүүд тэр бүр олдоод байх нь ховор. Гэвч хүн тэр бүр анзаарагдаад байдаггүй өчүүхэн зүйлсээс таашаал, аз жаргалын мэдэрдэг гэнэ шүү. Ингээд хүн өдөр бүр аз жаргалыг бас амьдарч байгаагаа мэдэрч болох 101 зүйлийг танилцуулъя.
- Өнгө (Тиймээ өнгө бүрийн цэцэг, ногоо тарьж ургуулах үүнд багтана шүү)
- Даавуун хөнжилөө шаржигнуулж дуугаргах
- Зөөлөн арьс
- Эмээгийн хоолны жор
- Хаврын анхны нахиа
- Тайван нойрсох
- Эндорфиний хэмжээг нэмэгдүүлэх дасгалууд
- Цонхон доорх цэцэгийн мандал
- Нэг аяга аагтай кофе (Би үүн хамгаас дуртай, өглөө уудаг аяга кофе ч сайхан шүү)
- Бусдын сонирхолын татах эсвэл бусдыг сонирхох
- Нялх хүүхдийн инээмсэглэл
- Гараар бичсэн захиа
- Сэрүүлэг, эсвэл ямар нэг шалтгаангүйгээр өөрөө сэрэх
- Шүршүүрт оронгоо дуулах
- Хуучин хувцасныхаа халааснаас мөнгө олох
- Хөршдөө туслах
- Гэрийн хоол
- Инээх
- Кино театрын попкорн
- Хөгжилтэй тоглоом тоглох
- Хөөстэй баннд орох
- Усанд сэлэх
- Өдөр унтах
- Гудамжны хөгжимчиний хөгжимдөхийг сонсох
- Дуртай дуугаа сонсох
- Хэн нэгэнд баярлалаа гэж хэлэх
- Тусламж хэрэгтэй байгаа хэн нэгэнд туслах
- Түргэн зургийн машинаар зургаа авхуулах
- Шинэхэн креам идэх
- Сэтгэл сэргээсэн блог унших
- Нэг шил улаан дарс
- Үдээс хойш шиврэн орох зөөлөн бороо
- Бяцхан хүүхдүүдийн инээдэмтэй яриа
- Дуртай зохиолоо унших
- Хямдрал зарласан дэлгүүрээ өөрийхөө дуртай стилийн хувцасаа худалдаж авах
- Саяхан угаасан цэвэрхэн хувцас
- Салхинд хийсэх үс
- Арын машинаа хүлээлгэх
- Хэн нэгэнтэй шүхрээ хуваалцах
- Лавенда цэцгийн үнэр
- Толгой дахь бодлоо цэгцлэн алхах
- Хэн нэгнийг тэврэх
- Беатлесийн дуунууд
- Элгээ хөштөл инээх
- Савхаар хоол идэх
- Эрвээхэй
- Өдөржин унталгын хувцастайгаа байх
- Мэддэг дуу чинь радиогоор явж байвал дагаж дуулах
- Шинэхэн ногоо идэх
- Захиалгын пицца
- Аз жаргалтай төгсгөл... үлгэрийн төгсгөл сайхан шүү дээ
- Цаасан шуваагаар тоглох
- Бяцхан гөлөгнүүдтэй тоглох
- Задгай шар айраг
- Хэн нэгэнд хаалга онгойлгож өгөх
- Эсвэл хэн нэгэн танд хаалга онгойлгож өгөх
- Усан оргилуур
- Цагаан, сэвсгэр гар нүүрийн алчуур алчуур
- Мандах нар
- Үдээш хойш музегээр зугаалах
- Хэрэгтэй зөвлөгөө сонсох
- Гэртээ хүрэх зам тань гэрэлтүүлэгтэй байх
- Цонх даган урсах борооны чимээ
- Гутлуудаа зэрэгцүүлж тавих
- Хүнтэй гар барих
- Үсчинд ороогүй ч үс тань сайхан харагдах
- Хүүхдүүдтэйгээ тоглох
- Хэн нэгэн мөрийг чинь түшээд унтах
- Гэрэлтэй цонх
- Сайхан амттай хоол
- Цонхон дээр тавьсан тасалгааны цэцэг
- Бүжиглэх
- Шинэхэн барьсан талхны үнэр
- Цоглог аялуу сонсох
- Сэтгэл хөдөлгөм сайхан түүх
- Газны үнэр
- Дэрнийхээ дэрлэж амжаагүй хүйтэн талаар нь дэрлэх
- Хайрын захиа
- Хуучин найзууд
- Шинэ найзууд
- Машины зогсоол хоосон байх
- Талхны дэлгүүр гаднаас сайхан үнэр үнэртэж, дотор нь орход цэвэрхэн байх
- Гарыг чинь нохой долооход
- Хуучны маягаар зассан ресторанд хооллох
- Дуртай тавгандаа хооллох
- Хүүхэд байхдаа уншдаг байсан үлгэрүүдээ унших
- Охидын өмсдөг эрээн оймс
- Шүдний чигчлүүрээр шүдээ цэвэрлэх
- Хайртаа хүнээ үнсэх
- Хийж буй хоолноос чинь сонгино, сармисын сайхан үнэр ханхлах
- Халуун шоколад
- Орон дээрээ үсэрч тоглох
- Хуучны зургуудаа эргэж нэг харах
- Явган хүний замын хажуугаар жиргэх шувууд
- Дуртай жүжигчнийхээ зургыг харах
- Самрын тос халбагадаж идэх ( гэхдээ самрын тос зөөлхөн байх тусмаа сайхан шүү)
- Таны хамгийн дуртай зөөлхөн подволк
- Шуудангаар ирсэн шинэ сэтгүүл
- Задгай гал
- Өөртөө ямар нэгэн өөрчлөлт хийх
- Бүтэн сайны өглөө шарсан махаар амттай хоол хийх.
No comments:
Post a Comment