Макс Мэри хоёр гэдэг энэ кино их хөөрхөн юмаа, үзээд төгсгөлийн хэсэн дээр нь уйллаа. Энэ киног амьдрал дээр тэр бүр тохиолдоод байдаггүй бодит явдалаас сэдэвлэн хийсэн гэнэ. Австралийн хөдөө нутагт амьдардаг 8 настай Мэри охин Америкийн утасны номноос олж харсан хаягаар нэгэн захиа бичиж тэр нь Ню Ёрк хотод амьдардаг 44 настай Макст хүрсэнээр тэр хоёр 18 жилийн турш (19746 1994) захиагаар харилцаж жинхэнэ найзууд болсон түүхээс сэдэвлэж. 2 өөр ертөнцийн тэс өөр хүмүүс найз нөхөд болцгоосон тухай, тэдний амьдралын тухай өгүүлэх сэтгэл хөдөлгөм түүх санагдсан.
Энэ киноноос сэтгэцийн өвчиний тухай бага ч гэсэн ойлголттой болж болхоор санагдсан шүү, Макс нэлээд хүнд хэлбэрийн сэтгэцийн өвчтэй түүний нүдээр ертөнц яаж харагдаж байгаа нь их сонин, Мэри ч бас аливааг их сонин өнцөгөөс хардаг охин. Энэ киног доорх линкээр орж үзээрэй. (http://www.novamov.com/video/y7relfo7wovjn)
Киног нь ч гэсэн их өвөрмөцөөр хийсэн байна лээ, надад бол маш их таалагдсан.
Киног нь ч гэсэн их өвөрмөцөөр хийсэн байна лээ, надад бол маш их таалагдсан.
2 comments:
сайн уу, би энэ хүүхэлдэйн кинонд бараг дурласан шүү, ёстой хөөрхөн, ямар их утга санааг гаргасан гээч, одоо манай монголд ийм макс шиг хүмүүс зөндөө болно. үр хүүхэд цөөтэй, хамаатан садан багатай, өөрөөс нь өөр өөрийг т танидаг хүн бараг байхгүй хүмүүс их болно доо
Sain, sain uu?
Harin tiimee, Hotjilt, hotiin soyoliin neg esreg tal n ene ym daa tiimee.
Post a Comment