"Монгол орон шиг газрын хөрсөн доороо болон хөрсөн дээрээ түүхийн дурсгалаар баялаг орон хаа ч байхгүй"
Оросын нэрт археологич П.К.Козлов
Нийт хүн төрөлхтөний болон монгол хүний биологи, нийгэм, соёл иргэншлийн түүхийг өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн хэлхээнд орон зайн өргөн хүрээнд судалдаг, тус оронд нэн ховорхон археологи-антропологийн мэргэжлээр бакалавр, магистр, докторын шатласан сургалт явуулж боловсон хүчин бэлтгэдэг, сургалт-эрдэм шинжилгээг хослуулсан манай улсын мэргэжлийн байгууллагын нэг нь МУИС-ийн Археологи- Антропологийн тэнхим юм.
Археологи- Антропологийн тэнхим Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн ухааны факультетэд 1995 онд байгуулагдан археологич-түүхч, түүхийн багш, түүхч-антропологич-түүхийн багш мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж эхэлснээс хойш археологи- антропологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж ирлээ. Энэ хугацаанд 11 удаа төгсөлт хийж 200 гаруй мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдсэнээс 30-аад төгсөгч археологи-антропологийн магистрын зэргийг амжилттай хамгаалсан ба эдүгээ тэнхимийн дэргэдэх докторантурт 10, магистрантурт 20 гаруй, АНУ, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Англи, Герман зэрэг орны их сургуулиудад 10 төгсөгчид мэргэжлээрээ МА болон Ph.D. суралцаж байна.
No comments:
Post a Comment