Хүний нутагт сурахын хажуугаар гэр бүл болж, үр хүүхэд гаргаж өсгөх амаргүй ажил байдын байнаа. Дээр нь бас бизнесс хийх гээд. Өөрийгөө дандаа адагт нь тавидаг болчихдог юм байна. Ядаргаа бол ясандаа орсон байна, унтаад унтаад нойр ханахгүй, үдээс хойш болонгуут толгой таллаж өвдөөд. Толгой таллаж өвдөх ийм аймшигтай өвчин гэж мэдээгүй ш д.
Сүүлийн 2 жил ар гэр, үр хүүхэд гэж гүйсээр байгаад би гэдэг хүн эмэгтэй хүн биш эхнэр, ээж болчихож ээ. Эргээд эмэгтэйлэг хүн болох төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхээс, хаха. Энэ зурагны өмнөх шиг л.
Өөрийгөө 100 хувь гаргуунд нь гаргасан гэхэд хилсдэхгүй. Жишээ хүүхэд гаргахаас өмнө надад зөвхөн нүдний тен гэхэд 10-аад өнгө, хумсны лак 20 гаран юм байдаг байлаа, хумсаа өнгө өнгөөр хээ зураад, өнгө тодоос цайварлуу нь уусгаж байгаад нэйл арт хийж буддаг байлаа ш дээ, өвөл хүртэл хөлийн хумсаа буддаг байсан байгаа. Нүдээ хувцасныхаа өнгөтэй хослуулаад будна. Хувцас авахдаа дандаа хурц, тод хээтэй өнгө өнгийн хувцас авна, ижил өнгөтэй хувцас байдаггүй байлаа. Өмд сардаа сайндаа л 3-4 удаа өмсөнө, бусад үед дандаа мини банзал өмсөөд өндөр өсгийтөөр гангараастай. Ямар сайндаа манайд 1 семестэр хичээл заасан багш чиний өмд өмссөн байхыг ганцхан удаа харлаа гэж уулга алдаж байлаа, хэхэ. Хаашаа л явна өндөр өсгийт дээр л гунхана, өндөр өсгийт углаагүй бол эмэгтэй хүн биш юм шиг л аягалдаг байжээ. Хөл өвдөх энэ тэрийг тоохгүй, сүүлдээ намхан гутал өмсөхөөр хөл өвддөг байв. Амралтын 1 өдөр арьсаа амраахын тулд хаашаа ч гарахгүй, өдөржин нүүрэндээ массаж хийж, маск тавина, хөл гарандаа хүртэл маск тавьж арьсаа арчилана. Өглөө гэрээс гарахад нэг цаг бэлддэг байв.
Гэтэл одоо яаж байна өглөө гарах бэлтгэл 20 мин, хумсаа будалгүй 2 жил боллоо. Жирэмсэн байхад нүүр амаа янз бүрийн будагаар будах муу гэж сонсоод тэр цагаас хойш нүд, уруулаа ховорхон будсан дөө. Мини банзал саяханаас л өмсөж эхэлсэн, аз болж тураад жирмээ болохоос өмсөж байсан банзалууд маань таарч байгаа. Хайртай өндөр өсгийтөө өмсөөд 1 цаг алхаж чадахгүй болжээ, гэхдээ бага багаар өмсөж дасгаж байгаа. Өндөр өсгийт өмсөхгүй болохоор алхаа гишгээ муухай болсон гэж, бөгтийгөөд шогшдог болчиж. Хаа газар ядуу байдаг оюутан хүн чинь авдаг жаахан тэтгэлэгээ цааш нь хийхээ бодохоос өөртөө зарцуулах тухай бодохыг байсан байна, сингл байхад чинь тэтгэлэг буулаа маргааш нь дэлгүүр шогшоод бөөн гоё гоё тортой юмнууд болгоод ороод ирдэг байжээ гэж. Будаг шунхтай жижиг сав цүнхэлээд явдаг байснаа болиод одоо хүүхдийн живх, нусны алчуур малчуур л цүнхэлнэ, миний гэх данстай юм миний цүнхэнд байхаа больжээ.
Одооноос хамгийн түрүүнд хумны гоё лакнууд цуглуулнаа. Эмэгтэй хүний гар хамгийн гоё байх ёстой, мойног, бүдүүн хуруутай байж болно, сайхан засаад өөрт зохисон өнгөөр будчихад гар сэргээд л явчихана. Би өөрөө бүдүүн богино хуруутай болохоор хумсаа уртхан ургуулаад дөрвөлжиндүү засаад будчихаар сүмбэн цагаан хуруутай харагдаад, харсан хүн болгон яасан гоё гартай юм бэ гэж гайхна. Тийм магтаал сонсохын тулд мэдээж ядаж л нэг цаг хуруу гартайгаа ноцолдоод сууна шүү дээ. Одоо ч юм сайхан болоод 2 мин дотор хатдаг гого будагнууд зөндөө гарсан байна лээ.
Дараа нь нүүрний гоё будагнууд, час улаан уруулын будаг авнаа.
Дараа сараас иогад явнаа, хамаг бие хөшөөд эмээ шиг д болчихсон байнаа. Сардаа ядаж 2 удаа массажинд орно. Заа эмэгтэйлэг болоход өөр юу хийх хэрэгтэй билээ, бодож байгаад санаанд орохоороо бичээд байнаа. төлөвлөгөө хэрэгжээд үр дүнгээ өгвөл дээрх зурагтай төстэй үр дүн д гарах юм уу даа, хэхэ.
No comments:
Post a Comment