Oct 23, 2012

МИНИЙ АЖИЛ-ЦАГ ХУГАЦААГААР АЯЛАХ“тийз”

Өөрийхөө хийдэг саван, нийтйин сүлжээний ачаар олон ч сайхан найз нөхөдтэй боллоо. Тэдний нэг нь Нямка гэдэг сэтгүүлч охин, надад савангийн тухай ярилцлага хиймээр байна гэдэг санал тавьж танилцаад, би ч бас үнэгүй сурталчилгаа хийчий гэж бодоод зөвшөөрсөн нь мэдээж. Ингээд миний сонинд өгсөн анхны ярилцлага, 3 дахь зураг маань (үсчин хүүхэн үсийг минь сэнсдэж байна гээд үхэр долоочихсон юм шиг болгоод боохоос өөр арга байсангүй, тэрнээс биш сайхан хөвсгийлгөөд задгай тавьсан бол патиар гоё гарахгүй юу).

Солонгос гэрийн эзэгтэй нарын дунд саван, шампуниас өгсүүлээд гоо сайхны бүхий л бүтээгдэхүүнээ өөрсдөө “найруулах” моод дэлгэрч бай­гаа. Ярилцлагын маань эзэн эмэгтэй ч бас ийм хообийтой. Уг нь энэ тухай л сонсох гэж би түүнтэй уулзсан юм. Нэлээд удаан ярилцсаны дараа түүнийг хүн судлал-антрополо­гийн салбарын хүн болохыг нь мэд­сэн юм. Тэрбээр ясны генетик суд­лалаар Монголдоо анхдагч хэмээн бичигдэх “эрх”-тэй нэгэн аж. Учир нь манай хүн судлалын салбарт “яс судлаач” нэгээхэн ч үгүй билээ. Тиймээс миний танд танил­цуу­лах гэж буй хүн “Монголын гэгээ” байх учир¬тай. Түүнийг Гаваачимэдийн Лхагвасүрэн гэдэг.

Бидний яриа өөр хоорондоо адилгүй хоёр сэдэвт хуваагдах тул мэр­гэн уншигч Та бүү төөрөлдөөрэй.

-Саван хийх хообийтой болсон тухайгаа яриач.
-Байгаль орчинд ээлтэй бүтээг­дэхүүн рүү дэлхий ний­тээрээ шуурах болжээ. Тиймээс гоо сайхны бүтээг­дэхүүнийг гэрийн нөхцөлд хийх нь ихэссэн. Ялангуяа эзэг­тэй нар саван, шампуниа өөрсдөө “үйлдвэрлэж” ахуйн хэрэг­цээндээ ашиглаж байгаа. Би өнгөрсөн жил төрчихөөд, гэр­тээ уйдаж суухын оронд ямар нэг үр бүтээлтэй зүйл хийе гээд, саван сонирхох болсон доо.

Oct 19, 2012

Толигор арьстай болгох элсэн чихэр, сүүний маск

Элсэн чихэр сүүний маск

Бэлдэх зүйл
1. Бор элсэн чихэр цагаан болохгүй
2. Сүү
Бэлдэх арга
  1. Бор элсэн чихэрээ сайтар нүдэж нунтаглана, (том ширхэгтэй учираас нүүрний арьс урчих гээд байдаг учираас)

  2. Элсэн чихэр дээрээ ижил хэмжээтэй сүү нэмээд элсэн чихэрээ сайтар уусгана.
Бэлэн болсон маскаа нүд зовхиноос бусад хэсэгээр түрхэж хурууны өндөгөөр зөөлөн массаж хийж өгнө. Ялангуяа хар батгатай хэсэгээрээ сайн массаж хийж өгөөрэй. Бор элсэн чихэр нь арьсны болхирдол, үхсэн эсүүд, нүхэнд дэхь бохирдолыг сайн цэвэрлэдэг. Сүү уураг ихтэй учир арьсанд сайн шингэхээс гадна бохирдлолыг сайн цэврэлдэг тустай гэнээ.

Нүд, зовхины хэсэгт тавих сүүний маск
Бэлдээд байх юм байхгүй ээ, бага зэрэг сүү тавганд хийж тавиад гоо сайхны хөвөн түүндээ дүрж норгосоны дараа нүдэн дээрээ 10 мин тавиад л боллоо. Гол нь хүйтэн сүү хэрэглээрэй. Сүүнд серемайд болон липид (Монголоор нь мэддэггүй) ихтэй учир арьс чийгшүүлэхээс гадна тослог ихтэй учир ачаалал ихтэй ялангуяа компьютэр их хардаг хүмүүсийн нүдний ядаргааг тайлдаг гэнэ.


Хумсаа байнга буддаг хүмүүс будагаа арилгахдаа хөвөндөө ацетон шингээснийхээ дараа бага зэрэг сүүг хөвөндөө шингээгээд хумсныхаа будагыг арилгавал хумс чийгээ алдахгүйгээр гадна давхар тэжээл авдаг гэнэ шүү.     
Эх сурвалж: http://angtal11.blog.me/30095253747



Oct 12, 2012

Эмэгтэйлэг болноо

Хүний нутагт сурахын хажуугаар гэр бүл болж, үр хүүхэд гаргаж өсгөх амаргүй ажил байдын байнаа. Дээр нь бас бизнесс хийх гээд. Өөрийгөө дандаа адагт нь тавидаг болчихдог юм байна. Ядаргаа бол ясандаа орсон байна, унтаад унтаад нойр ханахгүй, үдээс хойш болонгуут толгой таллаж өвдөөд. Толгой таллаж өвдөх ийм аймшигтай өвчин гэж мэдээгүй ш д.
Сүүлийн 2 жил ар гэр, үр хүүхэд гэж гүйсээр байгаад би гэдэг хүн эмэгтэй хүн биш эхнэр, ээж болчихож ээ. Эргээд эмэгтэйлэг хүн болох төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхээс, хаха. Энэ зурагны өмнөх шиг л.
Өөрийгөө 100 хувь гаргуунд нь гаргасан гэхэд хилсдэхгүй. Жишээ хүүхэд гаргахаас өмнө надад зөвхөн нүдний тен гэхэд 10-аад өнгө, хумсны лак 20 гаран юм байдаг байлаа, хумсаа өнгө өнгөөр хээ зураад, өнгө тодоос цайварлуу нь уусгаж байгаад нэйл арт хийж буддаг байлаа ш дээ, өвөл хүртэл хөлийн хумсаа буддаг байсан байгаа. Нүдээ хувцасныхаа өнгөтэй хослуулаад будна. Хувцас авахдаа дандаа хурц, тод хээтэй өнгө өнгийн хувцас авна, ижил өнгөтэй хувцас байдаггүй байлаа. Өмд сардаа сайндаа л 3-4 удаа өмсөнө, бусад үед дандаа мини банзал өмсөөд өндөр өсгийтөөр гангараастай. Ямар сайндаа манайд 1 семестэр хичээл заасан багш чиний өмд өмссөн байхыг ганцхан удаа харлаа гэж уулга алдаж байлаа, хэхэ. Хаашаа л явна өндөр өсгийт дээр л гунхана, өндөр өсгийт углаагүй бол эмэгтэй хүн биш юм шиг л аягалдаг байжээ. Хөл өвдөх энэ тэрийг тоохгүй, сүүлдээ намхан гутал өмсөхөөр хөл өвддөг байв. Амралтын 1 өдөр арьсаа амраахын тулд хаашаа ч гарахгүй, өдөржин нүүрэндээ массаж хийж, маск тавина, хөл гарандаа хүртэл маск тавьж арьсаа арчилана. Өглөө гэрээс гарахад нэг цаг бэлддэг байв.
Гэтэл одоо яаж байна өглөө гарах бэлтгэл 20 мин, хумсаа будалгүй 2 жил боллоо. Жирэмсэн байхад нүүр амаа янз бүрийн будагаар будах муу гэж сонсоод тэр цагаас хойш нүд, уруулаа ховорхон будсан дөө. Мини банзал саяханаас л өмсөж эхэлсэн, аз болж тураад жирмээ болохоос өмсөж байсан банзалууд маань таарч байгаа. Хайртай өндөр өсгийтөө өмсөөд 1 цаг алхаж чадахгүй болжээ, гэхдээ бага багаар өмсөж дасгаж байгаа. Өндөр өсгийт өмсөхгүй болохоор алхаа гишгээ муухай болсон гэж, бөгтийгөөд шогшдог болчиж. Хаа газар ядуу байдаг оюутан хүн чинь авдаг жаахан тэтгэлэгээ цааш нь хийхээ бодохоос өөртөө зарцуулах тухай бодохыг байсан байна, сингл байхад чинь тэтгэлэг буулаа маргааш нь дэлгүүр шогшоод бөөн гоё гоё тортой юмнууд болгоод ороод ирдэг байжээ гэж. Будаг шунхтай жижиг сав цүнхэлээд явдаг байснаа болиод одоо хүүхдийн живх, нусны алчуур малчуур л цүнхэлнэ, миний гэх данстай юм миний цүнхэнд байхаа больжээ.
Одооноос хамгийн түрүүнд хумны гоё лакнууд цуглуулнаа. Эмэгтэй хүний гар хамгийн гоё байх ёстой, мойног, бүдүүн хуруутай байж болно, сайхан засаад өөрт зохисон өнгөөр будчихад гар сэргээд л явчихана. Би өөрөө бүдүүн богино хуруутай болохоор хумсаа уртхан ургуулаад дөрвөлжиндүү засаад будчихаар сүмбэн цагаан хуруутай харагдаад, харсан хүн болгон яасан гоё гартай юм бэ гэж гайхна. Тийм магтаал сонсохын тулд мэдээж ядаж л нэг цаг хуруу гартайгаа ноцолдоод сууна шүү дээ. Одоо ч юм сайхан болоод 2 мин дотор хатдаг гого будагнууд зөндөө гарсан байна лээ.
Дараа нь нүүрний гоё будагнууд, час улаан уруулын будаг авнаа.
Дараа сараас иогад явнаа, хамаг бие хөшөөд эмээ шиг д болчихсон байнаа. Сардаа ядаж 2 удаа массажинд орно. Заа эмэгтэйлэг болоход өөр юу хийх хэрэгтэй билээ, бодож байгаад санаанд орохоороо бичээд байнаа. төлөвлөгөө хэрэгжээд үр дүнгээ өгвөл дээрх зурагтай төстэй үр дүн д гарах юм уу даа, хэхэ.