Өөрийхөө хийдэг саван, нийтйин сүлжээний ачаар олон ч сайхан найз нөхөдтэй боллоо. Тэдний нэг нь Нямка гэдэг сэтгүүлч охин, надад савангийн тухай ярилцлага хиймээр байна гэдэг санал тавьж танилцаад, би ч бас үнэгүй сурталчилгаа хийчий гэж бодоод зөвшөөрсөн нь мэдээж. Ингээд миний сонинд өгсөн анхны ярилцлага, 3 дахь зураг маань (үсчин хүүхэн үсийг минь сэнсдэж байна гээд үхэр долоочихсон юм шиг болгоод боохоос өөр арга байсангүй, тэрнээс биш сайхан хөвсгийлгөөд задгай тавьсан бол патиар гоё гарахгүй юу).
Солонгос гэрийн эзэгтэй нарын дунд саван, шампуниас өгсүүлээд гоо сайхны бүхий л бүтээгдэхүүнээ өөрсдөө “найруулах” моод дэлгэрч байгаа. Ярилцлагын маань эзэн эмэгтэй ч бас ийм хообийтой. Уг нь энэ тухай л сонсох гэж би түүнтэй уулзсан юм. Нэлээд удаан ярилцсаны дараа түүнийг хүн судлал-антропологийн салбарын хүн болохыг нь мэдсэн юм. Тэрбээр ясны генетик судлалаар Монголдоо анхдагч хэмээн бичигдэх “эрх”-тэй нэгэн аж. Учир нь манай хүн судлалын салбарт “яс судлаач” нэгээхэн ч үгүй билээ. Тиймээс миний танд танилцуулах гэж буй хүн “Монголын гэгээ” байх учир¬тай. Түүнийг Гаваачимэдийн Лхагвасүрэн гэдэг.
Бидний яриа өөр хоорондоо адилгүй хоёр сэдэвт хуваагдах тул мэргэн уншигч Та бүү төөрөлдөөрэй.
-Саван хийх хообийтой болсон тухайгаа яриач.
-Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн рүү дэлхий нийтээрээ шуурах болжээ. Тиймээс гоо сайхны бүтээгдэхүүнийг гэрийн нөхцөлд хийх нь ихэссэн. Ялангуяа эзэгтэй нар саван, шампуниа өөрсдөө “үйлдвэрлэж” ахуйн хэрэгцээндээ ашиглаж байгаа. Би өнгөрсөн жил төрчихөөд, гэртээ уйдаж суухын оронд ямар нэг үр бүтээлтэй зүйл хийе гээд, саван сонирхох болсон доо.
-Чиний хообий сонирхол татлаа.
-Зах зээлийн нөлөөгөөр манайд савангийн үйлдвэр үнд¬сэндээ зогссон. Уг нь са¬ван үйлдвэрлэхэд хэцүү зүйл байхгүй. Түүхий эд нь байхад л хангалттай. Савангийн үндсэн түүхий эд нь тос. Наргил модны самрын тосыг голдуу хэрэглэдэг боловч самрын тос, чидуны тос хэрэглэдэг. Одоо ч бид гэр гэртээ саван хийдэг болчихлоо шүү дээ. Би энэ чиглэлээр албан ёсны сургалтад сууж, гэрчилгээтэй болсон. Ер нь сургалтад суухаар олон зүйл заадаг юм. Бүх төрлийн арьсны онцлог хийгээд тэдгээрт то¬хирох ургамлуудыг ч мэддэг болно.
-Чидун самрын тос гэхээр идэхэд зориулан савласныг саван хийхэд хэрэглэж болно гэсэн үг үү?
-Болно. Хүнсэнд хэрэглэдэг тосоор л хийнэ шүү дээ. Хүний биед гаж нөлөө үзүүлэхгүй. Тухайн бүтээгдэхүүнээс харшлахгүй л бол өөр сөрөг нөлөөгүй.
-Саван хийхэд орцонд нь хэр олон зүйл орох вэ?
-Дал модны тос, эфирийн тос. Тухайн хүнийхээ арьсанд тохирсон ургамлын түүхий эдүүд гээд нийтдээ наймаас арав орчим зүйл найрлагад нь орно шүү.
-Эдгээрийг холихоор шингэн зүйл болох юм шиг төсөөлөгдөж байна. Хатуу болгохын тулд яах вэ?
-Хэвэнд цутгаад хатаана. Хатах явцдаа барьцалдчихдаг юм. Ихэнхдээ 3-7 хоногийн хугацаанд бэлэн болдог. Заримыг нь бүр бүтэн сар хүлээдэг шүү.
-Бэлэн “найрлага” авдаг юм уу, өөрөө жимс, цэцгээ бэлтгэдэг юм уу?
-Бэлдэц авдаг юм. Түүнээс биш өөрсдөө бэлдэц хийнэ гэвэл маш их цаг зарцуулна. Гэрийн нөхцөлд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь маш том бизнес болчихсон. Тийм болохоор саван хийхтэй холбоотой бүхий л зүйлсийг худалдаалдаг юм. Орц, бэлдэ¬цээс гадна сав, баглаа, боодол ч бий.
-Ер нь хэчнээн саван хийсэн бэ. Тоолж байв уу?
-1000 гаруй саван хийчихсэн байх аа. Эхэндээ туршилт шиг л юм болдог байлаа. Нөхөр бид хоёр өөрсдийнхөө арьсан дээр туршина. Найзууддаа бас бэлэглэнэ.
-Ийм саван гадуур худалдаалдаг уу?
-Энэ төрлийн хообийг бизнес болгосон нэг нь бий. Гэрийн нөхцөлд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж, саятан болсон эзэгтэй Солонгост байдаг юм.
-Органик савангийн дутаг¬дал болоод давуу тал нь юу вэ?
-Үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүний гол дутагдал нь химийн найрлага юм. Удаан хугацаанд хадгалахын тулд муутгахгүй байх шаардлагатай болно. Ашиг олохын тулд урт “нас”-тай зүйл хийх хэрэгтэй шүү дээ. Харин органик бүтээгдэхүүн хадгалах хугацааг уртасгах бодис агуулдаггүй. Тийм болохоор халуун нөхцөлд хадгалахад нян үүсч, муудах тохиолдол гарна. Яг л хүнсний бүтээгдэхүүн шиг хөргөгчний -4 градуст байлгавал дээд тал нь зургаан сар л хадгалж болдог юм. Тэгээд ч хөөсрөлт сайтай, үр дүн нь хурдан илэрдэг гээд олон давуу чанар бий.
-Үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүний гол дутагдал нь химийн найрлага юм. Удаан хугацаанд хадгалахын тулд муутгахгүй байх шаардлагатай болно. Ашиг олохын тулд урт “нас”-тай зүйл хийх хэрэгтэй шүү дээ. Харин органик бүтээгдэхүүн хадгалах хугацааг уртасгах бодис агуулдаггүй. Тийм болохоор халуун нөхцөлд хадгалахад нян үүсч, муудах тохиолдол гарна. Яг л хүнсний бүтээгдэхүүн шиг хөргөгчний -4 градуст байлгавал дээд тал нь зургаан сар л хадгалж болдог юм. Тэгээд ч хөөсрөлт сайтай, үр дүн нь хурдан илэрдэг гээд олон давуу чанар бий.
-Цэвэр байгалийн гаралтай юм чинь идэж болох уу?
-Болохгүй ээ. Зөвхөн арьсанд л зориулсан эд шүү дээ. Дэлхийд алдартай фирмийн үнэртэй ус, саван бүгд парфюм гэсэн бичигтэй. Энэ нь нийлэгжүүлэлтийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүний нэршил. Харин органик саван арома терапи буюу үнэрийн эмчилгээтэй гэсэн үг. Ер нь үнэрээр бүхнийг эмчилж болно. Тэр ч бүү хэл цэцэг үнэрлээд л целлюлитээсээ салж байна.
-Парфюм гэсэн бичигтэй гүзээлзгэнийн найрлагатай саван тэгэхээр яг “гүзээлзгэнэ” биш гэсэн үг үү?
-Тийм ээ. Химийн найрлага жинхэнэ зүйлийг яагаад ч гүйцэхгүй шүү. Органик саван хэрэглэхэд үр дүн нь хурдан гардаг нь ийм учиртай. Харахад адилхан зүйлсийг найрлагаар нь ялгахын тулд шошго байдаг. Бас үнэ нь ч гэсэн харилцан адилгүй.
-Чи ямар мэргэжилтэй вэ?
Энэ асуултыг асуух хүртэл бидний яриа зөвхөн саван болоод үнэрийн тухай л өрнөж байлаа. Хачин гоё хэлбэр дүрс, өнгө, үнэртэй савангуудыг нь сонжиж, үнэхээр өөрөө хийсэн эсэхийг нь байн байн асууж байв. Чихэр адил хэлбэртэй хэрнээ цэцэг шиг үнэртэй савангаас нь бэлгэнд ч авлаа. Тэгээд бидний яриа өмнөтгөлд өгүүлсэнчлэн өөр сэдвээр үргэлжиллээ...
-Би одоо хүн судлал-антропо¬логийн чиглэлээр БНСУ-ын Чунг Анын их сургуульд сурдаг. Ирэх хавар докторын зэрэг хамгаалахаар зэхэж байна.
-Хүн судлал дотроо олон янз. Яг аль салбарт нь мэргэших вэ?
-Ясны ДНХ буюу генетик судалгаа. Эртний археологийн олдвор бүхий булшин дахь яснуудаас сорьц авч судалгаа хийнэ. Би хэдэн жилийн өмнө МУИС-ийн Антрополог, археологийн тэнхимийг дүүргэсэн. Магистрын зэрэг хамгаалахаар Солонгост ирсэн. Магистрантурт сурчихаад үргэлжлүүлэн доктор хамгаалах гээд ажиллаж байна.
-Дахиад сурах уу?
-Би судлаач болох зорилготой. Хэрэв бие даасан судалгаа хийх чадвартай, эрхтэй болно гэвэл заавал их сургуулийн профессор болох ёстой. Тиймээс доктороо хамгаалчихаад пост-доктор програмд сурна. Нэлээд чанартай өгүүллүүдийг, өндөр шаардлагатай шинжлэх ухааны сэтгүүлд хэвлүүлж байж дэлхийн аль ч сургуульд профессор болох эрх авна. Чанартай судлаач болохын тулд сураад л байна даа.
-Пост-доктор гэдэг нь профессорын өмнөх гэсэн үг үү?
-Өндөр хөгжилтэй орнууд заавал пост-доктор хийсэн судлаачдыг профессороор шалгаруулж авдаг журамтай. Пост докторын програм хайх бас амаргүй ээ. Яг миний сурч байгаа чиглэлээр тэтгэлэг зарлах нь цөөхөн байдаг юм. Манай сургуульд пост-докторын сургалт байдаг болохоор эндээ үлдэж магадгүй л юм. Ямар ч байсан үргэлжлүүлэн сурна.
-Сургуулиа төгсөөд хаана ажиллах вэ?
Пост-доктороо төгсөөд мэдээж эх орондоо ирж ажиллана. Манай орны хөрсөн дор ямар түүх нуугдаж байгааг бид мэднэ шүү дээ. Монголд ясны генетикээр ажиллахад хэцүү. Асар их мөнгө, хөрөнгө шаардлагатай. Нэг яснаас сорьц аваад, цогц шинжилгээ хийхэд хамгийн багадаа таван сая орчим төгрөг зарцуулдаг. Гэлээ гээд би өөр газар ажиллана гэж бодохгүй л байна.
-Ер нь ясны генетикээр манайхаас хэчнээн хүн суралцсан юм бол оо.
-Ясны генетикээр гэвэл надтай нийлээд гурван хүн бий. Нэг нь микробиологийн чиглэлээр ажиллаж байсан учраас тэр чиглэлээр дагнаад, Солонгост ажиллаж байгаа. Нөгөө нь хүн судлалынхаа салбарт үлдсэн. Ясны генетикээр дагнаж байгаа нь би, Монголдоо анхных. Манай тэнхим 1994 онд байгуулагдсан. Тэр цагаас хойш ясны генетикээр дагнан суралцсан хүн байхгүй.
-Тэтгэлэгт хамрагдсан уу?
-Манай профессорууд Засгийн газраас зарласан уралдаант шалгаруулалтад төсөл бичиж өгдөг. Хэрвээ тэнцвэл санхүүжилт авч, оюутан элсүүлж ажиллуулна. Энэ нь цалинтай ажил гэсэн үг юм. Би төслөөс цалинждаг. Чунг Аны их сургуулийн маань профессор МУИС-ын Антропологийн тэнхимтэй хамтарч төсөл хэрэгжүүлж эхлэхдээ Монголын талаас оюутан шалгаруулж авсны нэг нь би.
-Ясны генетикийн талаар киноноос л хардаг байлаа. Яриаг чинь сонсоод байсан чинь үнэхээр сонирхолтой санагдаж байна шүү.
-Одоо хийж байгаа судалгааны ажлаараа жишээ авах юм бол Хүннүгийн булшнаас гарч ирсэн яснаас түүхийг хөөж олж болно. Хүний генетикийн мэдээлэл нь тухайн хүний гарал үүслийг л илэрхийлнэ гэсэн үг шүү дээ. Эцэг эхээс өвлөгдөн ирсэн энэ ген хэзээ ч уусч замхрахгүй, хадгалагдаж байдаг юм. Тиймээс миний ажил цаг хугацаагаар аялах тийз л гэсэн үг.
-Сүүлийн үед хийж буй ажлынхаа талаар сонирхуулаач.
-Хэнтий аймгийн Баян адарга сумын нутаг дахь Дүүрлэг нарс гэдэг газрыг мэдэх үү?
-Язгууртны булш байдаг л гэж сонсож байсан.
-Манайд таван газарт Хүннүгийн үеийн язгууртны булш бий. Хамгийн зүүн захынх нь Дүүрлэг нарс. Битүү нарсаар хүрээлэгдсэн газар юм л даа. Тэнд Археологийн хүрээлэн, Үндэсний түүхийн музей, Солонгосын Төв музейтэй хамтарсан археологийн экспедиц сүүлийн дөрвөн жил малтлага, судалгаа хийж байгаа. Энэ судалгааны баг 10 дахь жилдээ Монголд ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд язгууртны нэг булш, энгийн иргэний хоёр булшнаас олдсон ясанд манай сургуулийн лабораторид ДНХ-ийн су¬далгаа хийгээд, нэг өгүүлэл хэвлүүлсэн байгаа.
-Шинжлэх ухааны өгүүллүүдийг хэн бичдэг юм бэ.
-Өгүүллийг багш бичнэ. Оюутнууд судалгааны ажилд тусална. Өгүүлэл бол судалгааны ажлын тайлан л гэсэн үг. Тиймээс тулхтай байдаг юм.
-Монголоос сүүлийн үед олдож байгаа Xүннүгийн үеийн олдвор дотор монгол, еврoп, эрлийз хүмүүс байсан нь баримтуудаар илэрсэн гэсэн.
-Сүүлийн үед гэлтгүй ээ. Манай багш МУИС-ийн Антропологийн тэнхимийг байгуулж, 10 гаруй жил эрхлэгчээр ажиллаж буй Д.Түмэн гэж судлаач бий. Бүх насаараа монголчуудын гарал үүслийн судалгаа хийж байгаа юм. Д.Түмэн багш маань анх “Шинэ чулуун зэвсгийн үеээс Монголд европ болон монголоид төрхтэй хүмүүс холилдон суурьшиж байжээ” гэсэн таамаг дэвшүүлсэн гэдэг. Хүрэл зэвсгийн үед ч, Хүннүгийн үед ч Европын монголоид төрхтэй хүмүүсийн олдвор эртний булшнуудаас илэрсээр байсан юм. Тэднийг яг эрлийз гэж хэлж болохгүй л дээ. Харин европ болон монголоид хүмүүс холилдон амьдарч байсан гэдгээр нь тайлбарладаг.
-Монголоид гэдэг нь яг юу гэсэн үг вэ. Манайхан монголжуу л гэж орчуулаад байдаг.
-Монгол төрхтэй гэсэн үг боловч уг гарал нь яг Монгол гэсэн үг биш. ХҮIII-ХIХ зуунд антропологийн шинжлэх ухаан анх үүссэн юм. Тухайн үеийн судлаачид ХIII зууны Монголын байлдан дагуулагчдыг сайн мэддэг байсан учраас ази хүмүүсийг монголоид гэж нэрлэдэг болж, ийм нэршил бий болгосон юм билээ.
-Судалгааны ажлынхаа тухай сонирхуулаач.
-Урьд нь эртний хүн судлалыг зөвхөн уламжлалт хэмжилтийн арга ашиглаж хийдэг байсан бол, 20 жилийн өмнөөс Шведийн эрдэмтэн С.Пабло нарын эрдэмтэд эртний яснаас ДНХ ялгах аргыг нээсэн гэдэг. Одоо эртний хүн амын гарал үүсэл, нүүдэл, тархалтыг судлахад молекулар генетикийн арга зүйг ашиглах боломжтой болсон. Зөвхөн эртний гэлтгүй орчин үеийн хүн амын бүтцийг ашиглахад ч бас ашиглаж болно
-Эртний хүмүүсийн ясыг хэчнээн төрлөөр судалдаг юм бол?
-Сүүлийн үед антропологийн салбарт чухал сэдэв болоод байгаа судалгааны талбар шүү дээ. Хэмжилтийн аргаар хүний яс төрх байдал, нас, амьдралын хэв маягийг тогтоодог байлаа. Харин одоо эртний хүний яс болон эдийн олдвор дээр таван төрлийн судалгаа хийж болно. Хэмжилтийн аргаар тухайн олдворын хүйсийг тогтоох боломжтой ч энэ нь 100 хувийн баталгаатай гаргалгаа биш. Харин ДНХ судалгаа хийснээр тухайн хүйсийг баталгаатай олно. Бүлэг булшны судалгаанаас тухайн хүмүүс хамаатан садан эсэхийг илрүүлнэ дээ. Бас тухайн хүний ясаар дамжуулан C14 буюу нүүрстөрөгчийн судалгаа хийж, хэдий үед амьдарч байсныг нь мэдэх боломжтой. Тэр ч бүү хэл амьд ахуйдаа ямар хоол хүнс хэрэглэж байсан, хэдэн насандаа үхсэн болохыг олж мэддэг юм. Уг нь эртний булшнаас гарсан хүнээс зөвхөн яс л олддог юм. Гэхдээ аз таарч, үс, эд буюу зөөлөн эд, мах олдох боломжтой байдаг. Гэхдээ ясны ДНХ-ийн судалгаанаас нүдний өнгө, үсний өнгийг хөөж олж болно шүү.
-Эртний хүмүүс тийм өвчтэй байжээ гээд л байдаг. Энэ мэдээллийг бас яснаас авах уу?
-Тийм ээ. Ямар нян, вирусийн халдвар авч байснаас эхлээд олон зүйлийг мэдэж болно. Гэхдээ энэ өвчлөлийн тухай судалгаа харьцангуй шинэ салбар л даа. Одоогийн байдлаар зөвхөн орчин үеийн хүмүүст байдаг тодорхой төрлийн нян эртний ясанд байгаа эсэхийг судалж байгаа. Цөөхөн хэдэн лаборатори л энэ судалгааг хийж байгаа гэсэн.
Хоёр нас хүрээгүй хүүхдээ Монголд үлдээх гэж ирэхэд нь бид уулзаж, ийнхүү ярилцсан юм. Өдөр шөнийн алинд ч судалгааныхаа ажлыг бөөцийлж явдаг энэ эмэгтэй одоо нөхөртэйгээ хамт БНСУ-д амьдарч байна. Тэр мөд монгол түүхийнхээ мөрийг ДНХ-ийн аргаар мөшгих нь лавтай биз ээ.
Нямкагийн маань блог http://nipoem.blogspot.kr/
4 comments:
Савангаас чинь яаж авах уу? Ямар үнэтэй вэ? Би холимог арьсны, бүх төрлийн арьсны, хүүхдмйн гсн 3н төрлөөс нь авах гэсийн
Snuu? awch bololgui yaahaw, une n 3500-3900 tugrugiin unetei. 99097971 utasaar yariad awaarai :).
Hi ene savang mongold haanaas avch boloh be?
Hi ene savang mongold haanaas avch boloh be?
Post a Comment