Jul 29, 2009

Дурлал


Цас хvнд дурлажээ. Хэзээ ч тийм юм байж таарахгvй. Гэхдээ л дурласан юм даа.
Гудамжны гэрлийн тємєр бvрхvvл салхинд савласан гуравдугаар сар. Vдэш орой. Єнєєх бvсгvй цонхон дээрээ. Цонхны наан будрах цас. Бvсгvйн нvд хєгжилтэй. Тэр инээмсэглэн будрах цасыг ажина. Бvр ширхэг бvрийг нь алдагvй харахыг хичээнэ. “Тийм баяртай инээмсэглэл, гэрэлтсэн харц. Яг тэндээ, яг тэндээсээ битгий холдоосой” гэж цас бодлоо. Тэгээд цас яг л дурлаж vзээгvй залуу хvн шиг аашилж єєрийн чаддаг бvхнээ бvсгvйд гайхуулахаар шийдэв. Єєрийгєє улам бишрvvлж, улам алмайруулах гэсэн тэнэг хvсэл цасыг эзэмдэнэ. Зєєлєн будрах цас тєдєлгvй том томоор малгайлан орж эхлэв.
Бvсгvй салхивчаар цээжээ гаргаж, хєєрхєн цагаан хуруунуудаараа цасыг тослоо. Цас онгирч, хєєрсєндєє хамгийн том хамгийн ганган ширхгvvдээ бvсгvйн алган дээр буулгав. Харамсалтай нь тэд бvсгvйг харж ч амжаагvй байхад хайлан алга болно. Тэр бvсгvй єєрийг нь хайлуулж чадах шидтэйг цас ингэж мэдэв. Цас єєрийнхєє сул доройг нуухаар шийдлээ. Малгайлан орж байсан цас гэнэт эмх цэгцгvй, зvг чиггvй бужигнаж, уурласан нєхєр шиг тал талаас хуйсганалаа. Тєдєлгvй єнєєх цас бужигнасан шуурга болон хувирав. Энэ vед бvсгvйн нvvрэн дээрх хєгжилтэй инээмсэглэл аажимхан алга болж, харцан дахь гэрэл нь хэрхэн бєхєхийг цас мэдэх ч завгvй хvvгэнэ. Хєєрсєєр, шуурсаар.
Цас єєрийнхєє сvр хvчийг бахдан гайхна. Эмх цэгцгvй энэ vлйдлээсээ сvvлдээ єєрєє ч бvсгvйг олж харахаа болив. Гэнэт тэр єнєєх цонх руу харлаа. Бvсгvй алга. Цонхонд хєшиг татжээ. Тэр яаж хичээгээд цонхыг нэвтлэн орж чадсангvй. “Намайг хараач. Намайг хайрлаач.” Цас хамгийн том, хамгийн ганган ширхгvvдээрээ бvсгvйн цонхыг ийнхvv балбана. Гэвч тvvний энэ их хvч бороон дуслын чимээ ч єгсєнгvй. Шєнєжин бvсгvйн цонхыг балбасан цас єглєє нь ядарч тамирдсандаа талаар нэг тарж, газарт нэвсийн унав. Бvсгvйг дахин нэг харах гэсэн горьдлого ч тасарчээ. Нар гялбасан хаврын цэлмэг єглєєний туяаг согттолоо ууж хєлчvvрхсэн цас vдийн алдад бялбаганасан саарал юм болсон байв.
Тєдєлгvй єнєєх цонхны хєшиг алгуурхан нээгдэж бvсгvйн гоо царай гарч ирлээ. Хєлчvv цас сvvлчийн тамираа шавхан байж ганц хоёрхон гялтганахад бvсгvй эргэн тойрноо зэрвэсхийн хараад дахин алга болов.
Цасыг хайлж урсаад дуусан дуустал бvсгvй гэрээсээ гарахгvй байхаар шийджээ.
Х.Болор-Эрдэнэ

No comments: