Гэнэт цагаа харав. Болзсон цагт хэдхэн минут дутуу. Яарах хэрэгтэй. Яаръя. Хоцорч магадгvй. Хувцаслъя. Гэтэл хувцас олдохгvй. Яарах л хэрэгтэй. Яаръя. Яг л саадтай харайлт хийх гэж байгаа морь шиг тvгших хэрнээ яарах. Гэрт нэг л бvрэнхий. Гэвч яарах л хэрэгтэй. Би болзсон. Єдєр бvр хvчтэй санагдах болсон тэр зэвvvн тєрхтэй залуутай болзсон. Болзоо. Хуучирсан жинс, хорссон харц. Юу нь тэгтлээ намайг татаад байгааг мэдэхгvй.
Хаанаас ч юм бvv мэд нэг онцгvй даашинз олж ємсєєд болзоондоо явав. Уйтгартай урт саарал гудамж. Хvмvvс, байшин. “Ямар дуусдаггvй урт гудамж вэ?” Яарна. Бvдэрнэ. Дахиад л гудамжны эхэнд ирлээ. Дахиад л гvйлээ. Болзсон цаг бараг єнгєрчихєж. Тэр хvлээх дургvй. “Далавчтай ч болоосой.” Цааш гvйв. Тэгсээр барааны газарт єнєєх модон сандал. Тэврэлдсэн хосын чулуун хєшєє. Бvрэлзэнэ. Бvр ойртоно. Яг тэнд, яг тийм залуутай болзохсон гэсэн багын мєрєєдєл урд, хойно минь орон жирэлзэнэ. Дурласан залуу ирчихэж. Зєвхєн л дурласан. Тамхи татан ууртайгаар нааш цааш холхино. Холгvйхэн гудамжны эхэнд тvvн рvv би очиж явна. Тэр хvлээх дургvй. “Тvр хvлээгээч! Ганцхан минут. Би очиж явна.” Гэнэт тэр тамхиа шидээд огцом эргэн цааш алхав. Дурласан залуу. Хуучирсан жинс. Хорссон харц. Би хашгирлаа. Гvйлээ. “Хvлээгээч дээ. Тэр ээ!”
Тэр цаашилна. Хэзээ ч эргэж хардаггvй хvн. Тэгсээр ямар нэг булан тойрон алга болов. Ємнєхєн талд єнєєх л модон сандал. Тэврэлдсэн хосын ой гутам хєшєє. Энд хоёр эрэгтэй хvнийг дvрсэлжээ. “Шал тэнэг юм. Ємнє нь яагаад анзаараагvй юм бол?”
Унтарч амжаагvй тамхины иш. Утаанд нь гараа ээхийг тэсгэлгvй хvсэв. Хажууд єнєєх л модон сандал. Тэврэлдсэн хосын ой гутам хєшєє. “Тэр дахин ирэхгvй.” Хорссон харц, хуучирсан жинс. Улам зэвvv, улам дотно. Шарлхуу нулимс урсах эсэхээ шийдэж чадсангvй. Сая л хєл нvцгэнээ анзаарав. Тийм ч ичмээр биш байлаа. Хаа нэгтэйгээс эмэгтэй хvн нэрээр минь дуудна. Ээжийн цангинасан хоолой. “Чи босохгvй юм уу?” Босоод цагаа харав. Болзсон цагт хэдхэн минут дутуу. Тэр хvлээх дургvй. “Ээж ээ, миний гутал хаана байна?” ээж чимээгvй. Харанхуй тасалгаа. Ганц тємєр ор. Тэнд би ганцаараа. “Ээж саяхан л байсан юмсан. Юу болоод байна аа?” Зовиуртай ганцаардал.
Хаа нэгтэйгээс намагй дахин дуудаж, гараас минь хvчтэй дугтарлаа. “Ээж ээ, босохгvй юм уу?” босоод цагаа харав. Єгєршиж, vрчийсэн гарт цаг алга. Цаг зvvх ч эрхгvй болтлоо єтєлсєн хатингар эмгэн болзоондоо яарна. “Ээж нь босмооргvй байна.”
Х.Болор-Эрдэнэ
Энэ өгүүлэлэгийн агуулгыг харуулсан сайхан зураг байсан бол...
(Зургыг www.flickr.com-ийн mned_11-ийн зургуудаас авав. Хөшөөний нэрийг "Болзоо" гэдгийг та бүхэн мэдэх байх)
No comments:
Post a Comment