1. Нярай хүүхдэд идүүлж болох болохгүй хүнсний зүйлүүд бий тэдгээрийг аль болох баримтлах нь зүйтэй. Хүүхдээ бор хоолонд оруулахаасаа өмнө ээж та бор хоол юу боло х тухай сайтар судалсайн байх ёстой.
2. Ээжийн гараар хийсэн хоол хамгийн амттай бас ЭРҮҮЛ. Бор хоол хийхэд төвөгшөөгөөд байх зүйл байхгүй 6-7 сар хүртэл хүүхдийн хоолонд мах, будаа, ганц төрлийн ногоо байхад л хангалттай. 5-7 хоног хэрэглэх будаа, махаа урьдчилаад бэлдчихэд ажил хамаагүй хөнгөрөнө.
A. Бор хоол өгөх нь хүүхдийн их тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг, шинэ амт, шинэ мэдрэмж нь хүүхдэд шинэ дадал, туршлага болсоноор хүүхдийн их тархины эсүүдийг холбож өгдөг. (Хүн төрөхөд мэдрэлийн эсүүд (neuron cell) хоорондоо сүүлээрээ холбогдоогүй байдаг. Хүүхэд өдөр бүр дадал, турглага хуримтлуулахын хирээр эсүүд хоорондоо тухай мэдээлэл, дадал, туршлагыг бүх насаараа хадгалж үлдэхийн тулд мэдрэлийн эсүүд сүүлээрээ хоорондоо холбогддог. Тиймээс 0-3 насанд хүүхдийг зөв хүмүүжүүлэх нь ямар хүн болохын 90%-ийг шийдэж байнаа гэсэн үг)
B. Хүүхэд хооллох зөв дадалтай болно. Шингэн хоолноос зажлууртай хоолруу аажимаар шилжсэнээр хүүхэд хоолоо зажилж идэж сурдаг.
C. Өөрт нь хоол хийж байгаа ээжийгээ харах бүртээ хүүхэд хамгаас аз жаргалтай байдаг.
3. Хүүхдийг 4 сар хүртэл нь зөвхөн эхийн сүү эсвэл тэжээлийн сүүгээр хооллоно. Эрт бор хоолонд оруулбал сайн гэж бодож байгаа бол эндүүрэл. Нярай хүүхдийн дотоод эрхтэнүүд жижиг учираас эрт бор хоолонд оруулбал аллергитэй болох магадлал ихсэнэ.Гэвч 6 сар буюу 26 долоо хоногоос хэтэрч бор хоолонд орвол мөнд аллергтэй болох магадлал өндөр болдон. 4 сар хүртэл нь ус сүүнээс өөр юм өгөхгүй. 4 сар хүрлээ гээд бүх хүүхэд ижилхэн бор хоолонд орноо гэсэн үг биш, хүүхэд бүрийн өсөлт хөгжилт харилцан адилгүй тул хүүхэд бор хоолонд ороход бэлэн болжээ гэсэн үед нь оруулаарай. Хэт тарган хүүхэдийг 4 сартайгаа бор хоолонд оруулж байхыг харсан. Манай охин бас тарган байсан болохоох 5 сартай бор хоол өгч эхэлсэн. Бор хоол өгсөнөөр хоолны хэмжээг нь хянах боломжтой болдог. Манай охин бараг 9 сар хүртэлээ хоолны дэглэм барьж биеийн хэдийн жиндээ очсон. Их тарган хүүхэд том болоод таргалах, зүрх судасны өвчин, чихрийн шижингээр өвчлөх, нярайн ходоод суналтаар өвдөх магадлал өндөр болдог.
4. Бор хоолонд оруулсан ч хүүхэддээ эхийн сүү, тэжээлийн сүүний аль нэгийг заавал өгөөрэй. 6 сараас ой хүртэлээ хүүхэд өдөрт 600мл (гр) сүү заавал уух ёстой. Хэрэв тэжээлийн сүү уудаг бол өдөрт 900мл-ээс хэтрүүлэхгүй.
5. Бор хоолыг будааны зутангаар эхлүүлээрэй. Будаа хэрэглэдэггүй америк, Европын орнууд ч хүүхдээ будааны зутангаар бор хоолонд оруулдаг. Учир нь будаан аллерги бий болгодог Глутен (gluten protein) уураг байдаггүй. Анх өгөх будааны зутан нь будааныхаа хэмжээнээс 10дахин их ус хийж буцалгаад өгнө. Усны оронд хөхний сүү, тэжээлийн сүүг нь хийж буцалгасан ч болно.
6. 6 сар хүрэхээс нь өмнө жимний шүүс өгч болохгүй. Жимсний шүүс эрт өгсөнөөр хүүхдээ бүх насаараа зовоох аллергитэй болох магадлал өндөрөөс гадна чихэрийн амт авсан хүүхэд бор хоол идэх дургүй болдог.
7. Бор хоолыг заавал зориулалтын халбагаар өгнө. Хүүхдэд зориулсан ургамалын гаралтай хуванцараар хийсэн хүүхэд гэмтээхээргүй аяга, зөөлөн халбагаар хооллоорой. Хүүхдийн аяга халбагыг томчууд хэрэглэж болохгүй, ээж нь ч бас. Зарим ээжүүд, хадам ээжүүд хүүхдийн хоолыг нэг халбаганаас амсах, амандаа хийж хөргөж эсвэл зажилж өгдөг нь маш буруу. Хэдий ээж нь ч гэлээ хүүхэддээ амны хөндийд байх нянгаа бэлэглэж байна гэсэн үг. Амны эвгүй үнэр гаргадаг нян ч бас халддаг. Хоолны халуун хүйтныг гар дээрээ багахаан дусаагаад шалгачихаж болно.
8. Ой хүртэл хүүхдийн хоолонд давс хийхгүй. Ой хүртэл хүүхдийн өдөрт хэрэглэх давсны хэмжээ 0,2гр байдаг. Тун бага хэмжээ учир эхийн сүү, тэжээлийн сүү болон бусад хүнсний бүтээглдэхүүнээс хангалттай давс авч чаддаг. Шорвог хоол нь даралт ихсэн, зүрх судас, цэс харвалт зэрэг өвчиний үндэсийг тавьдаг. Давстай хоол идлээ гээд хүүхдийн даралт ихсэнэ гэж юу байхав гэж бодож магадгүй, гэвч хүүхдийн даралт ихэсдэг, нас ахих тусам ихэссээр даралт ихсэн өвчтэй болдог. 1-3 насны хүүхэд өдөрт 1000мг (2,5гр), 4-8 настай хүүхэд 1200мг (3гр), 9 дээш насны хүүхэд 1500мг (3,75гр), насанд хүрэгчид өдөрт 2300мг (5,75гр) давс дунджаар хэрэглэх ёстой. Гэхдээ имй хэмжээтэй гээд ийм хэмжээний давс хоолондоо хийж иднээ гэсэн үг биш, хүнс бүрт агуулагдах давсны хэмжээ бий гэдэгийг санаарай.
9. Шинэ хүнсийг 2-7 хоногын хугацаатай өгнө. Дөнгөж бор хоол эхэлж идэж байгаа хүүхэд 1 долоо хоногт шинээр нэг л төрлийн хүнсийг нэмж өгөөрэй. Хүүхдэд аллерги өгвөд даруй өгөхөө зогсооно.
10. Хүүхэд шинэ хүнс идээд аллерги өгсөн ч онцгой тохиолдол биш бол дахин өгч болно. Тухайн хүнсийг 1-3 сар өгөлгүй амраагаад өгч үзнэ. Дахин аллерги өгвөд 9-12 сар өгөлгүй амраасны дараа дахин өгч үзнэ. Нярай үед нь аллерги өгсөн ч хүүхдийг 1-2 нас хүрсэний дараа өгөхөд зүгээр. Гэвч хүнд хэлбэрийн аллерги өгч байгаа бол өгөхөөс зайлхийх нь зөв.
11. Аллерги. Бор хоол идсэний дараа хүүхэд бөөлжих, гулгих, суулгах, бие дээр туурулт үүсэх нь аллергинйи шинж тэмлэгюм. Хүүхэд багад нь олон төрлийн хүнсийг нэг дор нунтаглаж өгөх нт аллерги үүсгэх магадлалыг өндөр болгодог. Хүүхэд ойр ойрхон унгах, хоолондоо дургүй болох, бөөлжих, гулгих зэрэг шинж илэрвэл шинээр өгч эхэлсэн хүнсээ дариу өгөхөө больж эмчид хандаарай.