Jul 31, 2009

Ордос нутгийн дуучин бүсгүй Урнаа

Нэлээд хэдэн сарын өмнө ардын дуу мэт боловч өвөрмөц аялгуутай ийм нэгэн бүүвэйн дууг олж сонслоо. Дуучиныг ньУрнаа хэмээс Ордос нутгийн бүсгүйн. Урнаа Чахар Түгч (нэрийн дуудлагыг буруу оруулсан байвал хөлцөл өчье. Urna Chahar-Tugchi) Өвөр Монголын Ордос нутагт малчны гэрт төрсөн тэрээр Монголын тал нутаг, малчин түмэн, Монгол ахуйн тухай өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясаар дуулдаг дуучин аж. Түүний уянгалаг хоолой, өөрийн гэсэн өвөрмөц өнгө аястай дуулсан ардын дуунууд нь Азидаа төдийгүй Европийн хөгжим сонирхогчидыг бишрүүлдэг ажээ. Хөгжмийн гараагаа Хөх хотноо янчин хөгжим тоглож сурсанаар эхэлсэн бөгөөд 18 настайдаа Шанхай хотын хөгжмийн консерваторт сурхаар шийдхэд нь Хятадаар нэг ч үг мэдэхгүй түүнийг нэрийг нь сонссоноос хэртээгүй их хотруу эцэг эх нь явуулсанаар түүний амьдарлын урт гараа эхэлжээ. 2003 онд Германы Олон Улсын Шилдэг Хөгжимчиний Рут(the RUTH prize in Germany for Best International Artist)-ын шагналыг хүртсэний дараа түүний нэр хүнд Европт улам өсчээ. Тэрээр нийт 6 цомог гаргасан. Урнаа хэмээх энэхүү Ордос нутгын бүсгүйн тухай илүү ихийг бичихийг хүссэн боловч Монгол хэлний мэдлэг дутагдаад чадсангүй. Та бүхэн доорх линкүүдээс энэ гайхалтай дуучны тухай илүү ихийг мэдэж болно.
Урнаагын албан ёсны сайт: http://www.urna.com/urna_site2008/index_music.htm


2 comments:

Battushig Enkhjargal said...

Урна-Бүүвэйг сонслоо. Их мэдрэмжтэй дуулж байна шүү. Байгалиас заяасан жинхэнэ төрмөл хоолой гэж энэ байх даа.
Дээд өнгүүдийн өргөлтүүд нь монгол эмэгтэйн чин сэтгэл хүсэл эрмэлзлэл, уяхан сэтгэл, бас эх хүний хайр мэдрэгдэж байна. Энэ бүсгүйн хоолой цэлмэг хөх тэнгэр дүүлэн нисэх хараацай мэт... тийм гоё чөлөөтэй юм.
Дуулахыг нь сонсоод л шууд ам ангайж байна шд. Нээрээ яг сонсоод үзэхэд бас язгуур урлаг гоё байна шүү... Ер нь ийм гоё чөлөөтэй гүн, том орон зайд амьдардаг улс яагаад харийн соёлыг даган, шүтэн вэ. Энэ гоё илэрхийлэл, өгөгдлөө бүтээл дээрээ илүү гаргаж монгол гэдэг онцлогоо харуулж мэдрүүлэх хэргтэй юм байна.

Unknown said...

Бүүвэйн дуу бол үнэхээр гайхалтай.