Jul 24, 2009

Амьдрал

Амьдрал үзлээ гэж ахмад хүмүүс шогшроно
Амьдралын амтыг үзэх гэж адгуу зарим нь яарна
Амьдралаа оллоо гэж анд надад гайхуулна
Амьдралд яарахгүй ээ гэж харин би бодно
Үзээд байдаг ший жүжиг үү амьдрал
Амтлаад байдаг амттан уу амьдрал
Олоод байдаг эрдэнэ үү амьдрал
Хүлээлгэж болдог унаа юу амьдрал
Би бодлоо амьдрал гэж юу вэ
Өдөр цаг мөч бүхэнд амьдралыг
Үзэж амталж олж яарсаар
Бүрэн дүүрэн амьдарч байна
Б.Ичинхорлоо

No comments: