Энд ирээд 3 жил болчихож, зориж ирсэнээрээ сурсаар. Үеин найзууд ажил амьдралаа эхлүүлээд, амьдрал нь жигдэрч байхад би гэдэг хүн сураад л. Заримдаа найз нөхдийгөө юу хийж байна, амьдрал ахуйгаа эхлүүлэхгүй бол оройтлоо гэж сануулхад нь хэлэх үг олдохгүй боловсорлийн байгууллагаар 18 дахь жилдээ занималдаад зав алга даа. Хэзээ төгсөх вэ гэж асуувал нь эрдмийн оргилд хүрч гарашгуй билээ гэж амыг нь таглана. Доктор гэдэг нь Doctor of Philosophy буюу философийн багш гэсэн утгатай Латин үгнээс гаралтай бөгөөд дэлхийн ихэнх оронд Байгалийн болон Нийгмийн шинжлэх ухааны хамгийн дээд зэрэг. Ханзаар (博士) ихийг чаддаг, өргөн мэдлэгтэй хүн гэсэн утгатай ажээ.
Гэхдээ доктор болно гэдэг амаргүй даваа бололтой। Ж।Болдбаатар (Монгол Улсын Их сургууль, Түүхийн Хүрээлэнгийн эрхлэгч) багшийн доктор болох амархан доктор байхад хэцүү шүү гэж хичээл дээр хэлж байсан үг санаанааса гарахгүй. Цаг хугацаа өнгөрөх тусад миний мэдэг чаддаг бухэн дэндүү хомс юм шиг санагдаж өөрийгөө чамлана... хэрэв миний оронд өөр хүн байсан бол илуу сурах байсан ч юм бил уу гэсэн бодолоор хичээнэ. Тэгсэн хэдий ч би ийм өчүүхэн хүн юм үү хэмээн өөрийгөө бас л чамалсаар.
Ээж аавдаа ачалалтай сайн охин, дүү нартаа түшигтэй сайн эгч, багш нарыхаа итгэлийг даах сайн шавь байж чадаж байгаа болов уу гэж бас л өөрийгөө чамлана.
Өөрийгөө чамлаж явхад буруудахгүй хүн өөрөө өөрийхөө хүч чадлыг чамлаж байж зорьсон зорьлого, хүсэл мөрөөдлөө биелүүлдэг.
Лхагва

No comments:
Post a Comment