Jul 27, 2009
Дэлхийн хамгийн сэтгэл татам түүх - 100 дахь зочин
Будаатай шөл нэг аягыг өгөөч!
Эмээ хүү хоёрын дунд нэг аяга халуун будаатай шөл тавив.
- Эмээ та үнэхээр хоолоо идчихсэн гэж үү?
- Тийм ээ, миний хүү иддээ
Бяцхан хүүг будаатай шөлөө идэх дуусах хооронд амадаа луувангын кимчи ганцийг хийн зажлах эмгэнийг будаатай шөлний газрын эзэн анзаарчээ.
- Эмээ та өнөөдөр ямар азтай байнаа!
- Та манай хоолны гарзийн зуу дахь зочин боллоо шүү дээ! Ингэж хэлээд эзэн будаатай шөлний төлбөрийг авсангүй.
Хэд хоногын дараа
Хоолны газрын эзэн цонхоор хараад ихэд гайхав. Бяцхан хүү будаатай шөлний газарт орох зочдын тоогоор чулуу өрөн гадаа нь сууж байв. Үүнийг харсан эзэн байнга ирдэг зочид болон хөршүүдрүүгээ утасдлаа.
- Өдрийн хоолоо идсэн үү? Ирж будаатай шөл уугаач?
Удалгуй хүүгийн хүсэл биелхэд тун ойртжээ. Чулуунууд улам олширон, нэг л өдөр ерэн ёсөн чулуу болжээ. Эцэст нь будааны газрын хаалга онгойж, хүү эмээгийхээ гараас хөтлөн орж ирэв.
- Ахаа бид 100 дахь зочид мөн биз дэ?
- Эмээ энэ удаа би төлж байгаа юм шүү.
- Тэр хүүд ч бас нэг аяга шөл өгөх үү?
- Яг одоо энэ хүү, хоол идээгүй ч сэтгэл цадахын ухааныг сурч байгаа юмаа.
- Жаахан үлдэх үү?
- Үгүй ээ, би цатгалан байна, үүнийг хар л даа.
Амьдралдаа сайхан сэтгэлээ хуваалцаж яваарай.
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Greetіngs from Ϲalіfornіа!
I'm bored to death at work so I decided to check out your website on my iphone during lunch break. I enjoy the knowledge you present here and can't
ωait tο takе a look ωhen I get home.
I'm amazed at how quick your blog loaded on my phone .. I'm not
еvеn using WIFΙ, just 3G .. Anyhow, fantastic blog!
my homepаge ... just click the following web page
Post a Comment