Jul 14, 2009

Уйлсан учрыг минь бvv асуу


Уйлсан учрыг минь бvv асуу
Удаан уйлахгvй мөд тайтгарна
Угтах ирээдvйн урт амьдралд
Уйлах өдрvvд бишгvй тохиох ч
Олон уйлахгvй одоо л би сайн уйлъя
Орчлонгийн зовлонг нулимсаараа угаая
Оройхон учирсан учралаа санан
Огтхон ч нийлэхгvй тавилангаа бодон
Омог бардам дvрийг чинь vгvйлэн
Олон уйлахгvй одоо л би сайн уйлъя
Зугаа цэнгэлтэй өдрvvдээ дурсан
Зуурдын жаргалтай хайраа өрөвдөн
Зvvдэндээ л чамтай учрахыг мөрөөдөн
Зоргоороо би жаахан л уйлъя
Зvрхний гунигаа нулимсаараа нимгэлье
Аргадаж тайвшруулах гээд яах вэ!
Ахиад би гомдож уйлахгvй
Асгарах нулимсны дусал бvртэй
Амин халуун хайр минь
Арчигдаж байгаад асуугаад яах юм бэ?
Уйлсан учрыг минь бvv асуу
Удаан уйлахгvй мөд тайтгарна

No comments: