Jul 29, 2009

Бvсгvй минь инээмсэглэж яваарай



Бvсгvй минь чинь толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бvдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай
Ертєнцийн юм бvхэн чиний л тєлєє хєдєлж байдаг
Ерєєлгvй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хєндлєн хэвтэнэ.
Тэртээх зуунд дайчин эрс чиний тєлєє бvлээн цусаа урсгаж
Тэмvvжин хаан чамайг амгалан байг гэж энэ улс гvрнээ байгуулж
Чиний vзэсгэлэн гуаг тунхаглаж олон зураачид бvтээлээ мєнхєлж
Чамайг уяраах гэж олон найрагчид шvлгээрээ уралддаг
Эрхэс нараа тойрон эргэх тэнхлэг нь чи билээ
Эрдэмтэн мэргэд чамайг жаргаах гэж сургаал номоо хайрладаг билээ
Энэ цэлмэг хєх тэнгэрт минь алгасалгvй
Нар сар хvртэл чиний л тєлєє ээлжилж хєєрдєг билээ.
Дуулсан дуунд нь уяраг гэж эгшигт айзам ийм уянгалаг байдаг
Дурлал хайраараа жаргаах гэж эр хvн ийм ухаантай байдаг
Дуурсах нэрээ єєрєє олоорой гээд
Дуудах нэр чинь ийм утгатай байдаг
Будант энэ орчлонд чамайг
Бусдыг єєрєєсєє илvv хайрлаж сураарай гэж
Бурхад чамайг эмэгтэй хvн эх хvн болгосон билээ
Бvсгvй минь чи
Єглєє сэрээд инээмсэглэж байгаарай
Єнєєдєр, хоёр маргаашаас vнэтэй шvv.

1 comment:

Ambaga said...

Гайхалтай шүлэг байна. Миний таньдаг бүх л сайхан эмэгтэйчүүд бодогдлоо. Эмээ минь, ээж минь, эгч минь, найзууд минь бас дүү нар минь.