Хэн ч итгэхгүй үлгэрийг зохиож, төгсгөлд нь өөртөө алга таших
Хэнд ч итгэхгүй аж төрж, эцэст нь өрөөлийн төлөө ганц хундага тогтоох
Хэнийг ч орхиж болох, хэдийд ч зүгээ буруулж чадах
Хэн рүү ч очиж болох, хэзээ ч буцаж мэдэх
Таалал минь
Тайрах тусам ургах
Тас хар хүсэл минь
Ганчимэг
....................................
Сохор биш ч
Нүд юу ч харахгүй байна
Харахыг ч хүсэхгүй байна
Золбин ноход адил
Хэрэн тэнүүлчдийг харж
Зовлонг нь зүрхээрээ мэдэрмээргүй байна
Хүйтэн хөлс нуруу зоолдон урсаж
Хөдлөж болохгүй бие хөшүүн байна
Цох цагаан орчлонгийн
Үхэх төрхийн зааг дээр
Үлгэр тал дундаа ч ороогүй байна
Энхбаатар
No comments:
Post a Comment