Өнгөрсөн дурсамжыг нэхэн сануулах гэсэн мэт зүсэр бороо шиврэнэ. Дусал дуслаар зөөлөн шиврэх бороон дуслуудын газарт унах чимээ түүний зөөлөн инээмсэглэл, дулаахан харцыг сануулна. Анхны болзоо минь бидний учралд уянга нэмэх гэсэн шиг яг л ийм зөөлөн бороотой өдөр байжээ.
Үнсүүлэлгүй юутай удаав ...
Үнсүүлэлгүй юутай удаав
Үнэндээ уруул минь өнчирч байна
Үлгэр домгийн юм шиг юутай хуучин өдрууд вэ
Үлэмжийн гэгээн сэтгэл минь ганцаардалыг тэвчишгүй
Үргэлжийн гунигийг хэн надад үлдээгээв
Үнэт эдлэл мэт түүнд дурлах нь юув
Үзэмжийн төдий орчлонг гайхуулж
Үзэмжийн төдий явъя гэтэл
Үүрийн гэгээ, үдшийн бүрий мэт алдуурсан
Үзтэл залуу насыг яах юм бэ
Үнэнч бус гэж хэлбэл ч хэлэг
Үнсүүлэлгуй юутай удаав
...........................................................
Зөвхөн өөртөө зориулж
Нэрийг минь хэл
Зөвхөн өөртөө зориулж
Өврийг минь сана
Хэзээ нэгэн цагт чинийх байсан
Хэлбэрлэг төрх, будаггүй уруулд
Унаж үхдэгтэйгээ эвлэр
Хаврын салхи мэт араншинг минь
Халааснаасаа гээсэн зурвас мэт
Хаяж чадаагүйдээ гунигла
Надаас бусад нь чамд хэн байсныг
Надаас элгэмсүүг мэдэх үгүйгээ
Нэрэлхэх юмгүй цэгнэ
Навчис унах цагаар
Намайг зорьж халамцуухан ир
Тэнэглээд ч гэсэн зоригло
Тэгээд хэрхэхийг минь хүлээ
Ц.Хулан
Үнсүүлэлгүй юутай удаав ...
Үнсүүлэлгүй юутай удаав
Үнэндээ уруул минь өнчирч байна
Үлгэр домгийн юм шиг юутай хуучин өдрууд вэ
Үлэмжийн гэгээн сэтгэл минь ганцаардалыг тэвчишгүй
Үргэлжийн гунигийг хэн надад үлдээгээв
Үнэт эдлэл мэт түүнд дурлах нь юув
Үзэмжийн төдий орчлонг гайхуулж
Үзэмжийн төдий явъя гэтэл
Үүрийн гэгээ, үдшийн бүрий мэт алдуурсан
Үзтэл залуу насыг яах юм бэ
Үнэнч бус гэж хэлбэл ч хэлэг
Үнсүүлэлгуй юутай удаав
...........................................................
Зөвхөн өөртөө зориулж
Нэрийг минь хэл
Зөвхөн өөртөө зориулж
Өврийг минь сана
Хэзээ нэгэн цагт чинийх байсан
Хэлбэрлэг төрх, будаггүй уруулд
Унаж үхдэгтэйгээ эвлэр
Хаврын салхи мэт араншинг минь
Халааснаасаа гээсэн зурвас мэт
Хаяж чадаагүйдээ гунигла
Надаас бусад нь чамд хэн байсныг
Надаас элгэмсүүг мэдэх үгүйгээ
Нэрэлхэх юмгүй цэгнэ
Навчис унах цагаар
Намайг зорьж халамцуухан ир
Тэнэглээд ч гэсэн зоригло
Тэгээд хэрхэхийг минь хүлээ
Ц.Хулан
2 comments:
sain bn uu? bi uuriin cini xayagiig sh.baatariin blogt uldeesen listnees awsan ym aa. Bi ch gsn MUIS-iig tuuxch-ugsaatan sudlaach mergejileer tugssun, ajiliinxaa chuluu zawaar mergejiliin xolbogdoltoi site, blog uxaj medeelel xaidag ym. tegeed uuriin cini blogtoo biscen niitlel, shuleguudiig unshix ix durtai bolcon. tsaashid ch gsn unshinaa. bazaa
Setgegdel uldeesend bayarlalaa!
Neg surguuliin togsogchid baina sh dee. Ter bur bichleg hiigeed baih tsag zav baidaggui ch gsn mergejliin medeelel tulhuu oruulj baihiig hicheenee.
Post a Comment